2010/10/30

СОНГУУЛИЙН ПРОГНОЗ

Сонгогчдын үйл байдлыг прогнозчлох арга хандлагыг дотор нь а) прогноз зохиох шинжлэх ухааны болон б) шинжлэх ухааны бус загвар гэж ангилж болно. Шинжлэх ухааны бус загварын хувьд прогноз зохиогч нь өөрийн дүгнэлтээ нарийн нягт цуглуулсан баримт сэлт, тодорхой томъёолсон тайлбар, таамналгүйгээр прогнозоо дэвшүүлдгээрээ онцлог. Мөн бусад судлаачдын баримт сэлт болон аргачлалыг ашиглан адил төстэй үр дүн гаргах боломжгүй бөгөд төлөгчлөгч этгээд нь шинжлэх ухааны тодорхой аргад суурилсан үнэлгээг үл харгалзаж, өөрийн прогнозыг хувийн интиуцид тулгуурлан гаргах нь олонтаа байдаг байна.
 

2010/10/26

ЗОМБИ ГЭЖ БИЙ ЮУ?

САНУУЛГА: УДААН БҮҮ ХАР
Уран зохиол, кино бүтээл, сонин хэвлэлээс бид “Зомби” гэдгийн талаар их бага мэдээлэл авч байсан төдийгүй заримдаа өдөр тутмын яриандаа ч хэн нэгнийг шоглон хэлэлцэхдээ дээрх ойлголтыг хэрэглэх нь бий.  Гол төлөв мах цус сордог эсвэл ямар ч эрч хүчгүй хүнийг ийнхүү нэрлэх нь бий. Үүнээс арай өөр утгатай ойлголт болохыг юуны өмнө сануулъя. 

2010/10/23

ЦУУРХАЛ БОЛ МЭДЭЭЛЛИЙН ДАЙНЫ ТЕХНОЛОГИ

     Хүн төрөлхтний аливаа мэдээ мэдээллийг өргөн хүрээтэй, хурдтай  тараах хамгийн эртний арга бол цуурхал. Өдгөө ч энэхүү чанараа алдаагүйгээр барахгүй түүнийг тараах олон арван сувгууд бий болж, тодорхой зорилгоор цуурхал шуугиан тарих арга технологийг сайжруулан хөгжүүлэхийн сацуу тухайлан энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд хүртэл бэлтгэгдэн ажиллах болжээ.

     Нүүдэлчин Монголчуудын хувьд аж ахуйн хэвшил, сэтгэл зүй, газар зүйн онцлог, соёлтой нөхцөлдөн мэдээллийг цуурхан тараах, хүлээж авах үйл явц амьдралын салшгүй нэг  хэрэгцээ байдаг. Тийм ч учраас бодит мэдээлэл, баримт фактаас илүү цуурхалд итгэх, үнэмших хандлага бидний менталитетийн онцлог юм.  

2010/10/20

MEDIA RELATIONS

MR  гэдэг нь ОНМХ-тэй харилцах харилцааны тогтолцоо юм.
Өдгөө, таны өөрийн болон компаний идэвхтэй үйл ажиллагаа, бизнесийн амжилт  хэвлэл мэдээллийн үйл явцаас шууд шалтгаалах болжээ.
PR-ын үүднээс янз бүрийн ОНМХ-тэй нягт хамтран ажиллах явдлыг чухалд тооцдог. Энэ үүднээс MR гэдгийн хүрээнд:     

•    ОНМХ-ийн электрон болон бичмэл сан бүрдүүлэх;
•    ОНМХ-ийн төлөөлөгч буюу сэтгүүлчидтэй байнгын харилцаа тогтоох;
•    Мэдээ, мэдээлэл бэлтгэн боловсруулах;
•    Сонин хэвлэл, телевиз, радио, интернет зэрэг мэдээллийн хэрэгсэлд зориулан PR мэдээ материал, нийтлэл өгүүлэл болон төсөл хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэх;
•    Хэвлэлийн бага хурал, сэтгүүлчдийн аялал, дугуй ширээний хэлэлцүүлэг, товч мэдэгдэл зэрэг хэвлэлийн төлөөлөгч буюу сэтгүүлчдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулах ажлууд ордог.
Мөн ОНМХ-ийн мониторинг, үйлчлүүлэгчдийн үйл ажиллагаанд мэдээллийн хэрэгслээр явуулсан мэдээ мэдээлэл, суртачилгаанд дүн шинжилгээ хийх, контент анализ, өрсөлдөгчийн хэвлэлийн байр суурийн талаар судалгаа хийх үйл ажиллагаа энэ хүрээнд багтана.

2010/10/18

O.АНАР: УЛС ТӨРИЙН ИМИЖ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙД

Анх 1953 онд АНУ-д анх Веймхакэр, Вахмер нар улс төрийн кампани зохион байгуулах тусгай агентлаг бий болгож улмаар 1969 онд Германы “Социалист Демократ Нам”, 1967 онд “Христийн Ардчилсан Холбоо” зэрэг намууд намын дэргэд улс төрийн сонгуульд оролцоход нь дэмжиж туслах зорилго бүхий тусгай байгууллага байгууллагдсан нь эдүгээгийн улс төрийн имиж бүрдүүлэх тусгай мэргэшсэн байгууллагын үндэс суурь нь байлаа .
Улс төрийн имиж гэж юу вэ? Хүн болгон л энэ талаар мэддэг байх. Гэхдээ товчхон  тайлбарлая. Улс төр гэдэг бол  зах нь үл харагдах, ёроол нь үл мэдэгдэх далай тэнгис юм. Энэхүү далай тэнгист өөрийн оршин тогтнох чадвараа хэн сайн хангаж чадна тэр л “амьд” үлдэнэ.

2010/10/17

УЛС ТӨРИЙН PR-ИЙН АРГА, ТЕХНОЛОГИУД

PR-ийн арга – Арга бол зорилгодоо хүрэх хэрэгслэл иймээс улс төрийн PR-ийн мэргэжилтнүүд олон өвөрмөц аргыг  хэрэглэдэг. Энэ нь  нэг талаар улс төрчдийн үйл ажиллагаагаа зөвтгөх, нөгөө талаар сөрөг хүчин, олон нийт тэднийг  буруутгахад ч өргөн  хэрэглэгддэг.  Улс төрийн  PR-ийн аргуудыг авч үзье.
Гэрэлтүүлэх  арга - Улс төрийн PR-ийн хамгийн гэгээлэг арга. Тухайн улс төрчийн удам гарал, бага нас, амьдралынх нь гэрэлтэй бүхнийг үзүүлэхийг хичээдэг. Нөгөөтэйгээр тухай улс төрчийн нууц авъяас, далд чанаруудыг нээн илрүүлэх зорилготой. 

2010/10/16

УЛС ТӨРИЙН КОНСАЛТИНГ МОНГОЛД?

Монгол улс 1990-ээд оноос нийгэм-улс төрийн ардчилсан тогтолцоонд шилжиж, улмаар олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн ардчилсан сонгууль явуулж эхэлснээс хойш 20 жилийн нүүр үзэх гэж байна. Мөн үеэс нийгэм-улс төрийн шинэ тогтолцоо, үзэгдэл, үйл явц бүрэлдэж эхэлсэнтэй холбогдон түүний агуулга, мөн чанарыг илэрхийлсэн улс төрийн үйл явц, үйл ажиллагааны шинэ хэлбэр, хэв маяг, улс төрийн арга зарчим, технологи хөгжиж байна. 1990 оноос өмнөх улс төрийн сонгууль явуулж ирсэн туршлага, өнгөрсөн хугацаанд төлөвшсөн олон нийтийн улс төрийн соёл, улс төрийн арга, технологийн барууны хэв маяг бүхэлдээ монголын улс төрийн амьдралд гарсан эрс өөрчлөлт хувьсал нь монголын гэх өвөрмөц улс төрийн орчныг бүрдүүлжээ. Тэрхүү өөрчлөлт хувьсалыг улс төрийн сонгуулийн үед илүү хурцаар үзэж мэдэрч болно.

УЛС ТӨРИЙН КОНСАЛТИНГ

1. Улс төрийн консалтингийн тухай ойлголт
Барууны нийгэм судлаачид улс төрийн шинжлэх ухааныг үлэмж прагматик шинжлэх ухаан гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш юм. Учир нь уг шинжлэх ухааны онолын чиглэлээс хавсарга салбар нь өндөр хөгжсөн байдгаар тайлбарлагдана. Орчин  үеийн улс төрийн шинжлэх ухаанд “улс төрийн бодлогын шинжилгээ”, “улс төрийн маркетинг”, “улс төрийн менежмент”, “улс төрийн консалтинг”, “улс төрийн имиж судлал”, “улс төрийн сэтгүүл зүй” зэрэг улс төрийн үйл ажиллагаа болон технологит өргөнөөр ашиглагддаг томоохон хавсарга салбаруудын эзлэх байр суурь улам бүр өссөөр байна.

2010/10/14

СӨРӨГ РЕКЛАМ


 Реклам сурталчилгаагаар эсрэг талыг үр дүнтэй, ил шуудаар хэрхэн довтлох нь улс төрийн бүхий л кампаний үндсэн асуудал юм. Сөрөг хүчин рүү довтлохдоо хэрэв, тэр нь шудрага гэж ойлгогдож байвал гайхалтай үр дүнтэй байж чадна. Нэр дэвшигчийн гавъяа зүтгэл эсвэл түүнийг үгүйсгэхээс хамаарч хэрэв өрсөлдөгчид хаягласан түүний сануулга “базаахгүй буюу аар саар” гэж ойлгогдож буй нөхцөлд нэр дэвшигчид өөрт нь бумаринг болон буухад хүрдэг. Тухайн үзэгдэл (сценари) болохоос өмнөх айдас бүхий л улс төрчдийн чичрээдсийг хүргэдэг бөгөөд үүнээс шалтгаалан уг боломжийг ашиглахгүй байх нь олонтаа. 

УЛС ТӨРИЙН СУРТАЛЧИЛГААНЫ АРГУУД

Реклам бол итгэл үнэмшилд зориулагдсан харилцааны хэв маяг (өөрөөр хэлбэл, үзэгч, сонсогчдод ямарваа нөлөө үзүүлж байдаг). Үүний үр нөлөө үйл байдлаар (рекламдаж буй бүтээгдэхүүнийг та худалдан авна) болон чиг зорилгоор (уг бүтээгдэхүүн танд таалагдана) илэрч болно. Харин реклам сурталчилгаа нь өөрөөр когнитив нөлөөлөл үзүүлдэг (тухайн бүтээгдэхүүний онцлогийн талаар мэдэж авна.) Тодорхой бренд бүтээгдэхүүнийг төдийгүй үйлчилгээг рекламддаг. Цаашлаад реклам нь зөвхөн бүтээгдэхүүнийг худалдаалах зорилготой бус, эерэг имиж бүтээх, реклам сурталчилгааг хүлээн авагчдад тааламжтай хүсэл сонирхлоо мэдрүүлэхэд чиглэдэг юм.  

УЛС ТӨРИЙН РЕКЛАМ ГЭЖ ЮУ ВЭ?

Орчин үеийн улс төрийн хамгийн чухал асуудлын нэг бол улс төрийн кампаний зардал улам бүр өсөх болсон явдал бөгөөд энэ нь чухамдаа телевизийн цагийн төлбөр, ОНМХ-ийн консультантийг хөлслөх өртөг өсөж буйтай холбоотой юм.
“Реклам – бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээний шинж онцлогийн талаар мэдээлэл, түүний эрэлт хэрэгцээг бий болгох, борлуулах үйл явц хийгээд урлаг соёлын бүтээгдэхүүнийг нийтэд дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэлнэ”: Улс төрийн хүрээн дэх суртал ухуулга нь уг чанартаа зажлуур бохь, угаалгын нунтагийн рекламтай адил төсөөтэй ч чухамдаа улс төрийн хүчнүүд, тэдгээрийн “хэрэглээний шинж онцлог” өөрөөр хэлбэл, тэдгээрийн үйлдэл, үг яриа амлалт, хувийн шинж чанар зэргийг талаар “мэдээлэл”-ийг өгөх үйл явцийн хүрээнд тухайн улс төрийн хүчнүүдийг “нийтэд дэлгэрүүлэх” явдал юм.  Энэ утгаараа реклам сурталчилгааны нэг төрөл болох улс төрийн хүрээн дэх суртал ухуулгыг тухайлан авч үзэх нь улс төрийн маркетинг, сонгуулийн кампанийг үр өгөөжтэй явуулах чухал хүчин зүйл болно. Иймээс зарим талаар “улс төрийн суртал ухуулга” хэмээх ойлголттой “улс төрийн реклам” гэсэн нэр томъёог давхцуулан ойлгож болох нь. 

МЭРГЭЖЛИЙН ИМИЖ

Мэргэжлийн имиж бол имижийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хүн амьдралын тодорхой мөчлөгөөс эхлэн ажил хөдөлмөрийн талбараар дамжуулан амжилтад хүрэхийг эрмэлздэг. Мэргэжлийн карьер нь мэргэжлийн эерэг имижийг хэрхэн бүрдүүлж, өсгөж чадсанаас үлэмж хамааралтай байдаг. Чухамдаа ажил мэргэжлийн имиж нь гадаад хүчин зүйл болж байдаг хэдий ч орчин үед хүний амьдрал, хувь тавиланд голлох байр суурь эзлэх нөхцөл болсныг судлаачид онцолж байна. 

ЛИДЕРИЙН ИМИЖ

    Лидер буюу манлайлагч бол хүмүүсийн хамтын үйл ажиллагаа, харилцааны зохион байгуулалтад гол үүрэг гүйцэтгэдэг, нэр хүнд бүхий бие хүн, хамт олон, бүлгийн гишүүн юм. 
Ихэвчлэн удирдагч эерэг хувийн имиж бүрдүүлэхийг хичээдэг. Гэхдээ зарим тохиолдолд бие хүн санаатайгаар сөрөг дүр бүтээх нь байдаг. Энэ нь ихэвчлэн улс төрийн зүтгэлтнүүд болон шоу бизнесийн хүрээнийхэн дунд илэрдэг бөгөөд бизнесийн орчинд ховор тохиолддог үзэгдэл юм. Учир нь бизнесийн байгууллагын удирдагч сөрөг имижтэй байх нь үйлчлүүлэгчдийн зүгээс тухайн байгууллагын бараа бүтээгдэхүүнд болон үйлчилгээнд итгэх итгэл үнэмшлийг багасгадаг. 

КОРПОРАТИВ ИМИЖ

Өдгөө Монголын бизнес, менежментийн салбарт корпоратив имижийн тухай ойлголт нилээн өргөн хүрээнд хэрэглэгдэн, арилжааны банк, үүрэн телефоны операторууд, үндэсний томоохон корпораци, аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн хувьд идэвхитэй ашиглагдах болжээ. Имижийн талаарх үзэл санаа байгууллагын хөгжлийг илэрхийлэх, өөрийн онцлогийг таниулах эрмэлзэл, үйл ажиллагааныхаа дэвшилтэт чиглэлээ тодорхойлох, нийгэмтэй харилцах зохицлоо олох оролдлогоор дамжин хурц тодоор илэрч байна. 

УЛС ТӨРИЙН ИМИЖ

Улс төрийн имиж нь улс төрийн зүтгэлнийг олон түмэнд тааламжтай эерэг харилцааг бий болгоход голлог нөлөөлнө. Имиж нь улс төрчийн ба сонгогчийн хоёулангийн ашиг сонирхолыг хангахын тулд үйлчилж, ашиг сонирхолуудыг нь нэгтгэхийг хичээдэг. Энэ нь сонгогчдын төрийн бодлогод өөрийн шаардлагаа хүргүүлж байх хүнтэй байх эрмэлзэл, түүнд нь нийцүүлэн эрх мэдэлтэ болох гэсэн улс төрчийн хүслээр илэрч байгаа юм. Ийм учраас тэдгээрийн хоорондын зүй зохистой  харилцаа нь улс төрийн харилцааг зөв замаар хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой  юм. 

 Чухам үүнд имиж судлал үйлчилж, сонгогч буюу олон түмний сэтгэл зүйн болон үнэлэмжийн орчин, тэдгээрт хүрэхэд мэдээллийн ямар сувгийг ашиглах, үр дүнг урьдчилан тооцох, эргэх харилцаа хэрхэн байх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг судалж байдаг нь имижлогийн шинжлэх ухааны учир холбогдол нь харагдах билээ.
Улс төрийн имижийн үндсэнд нь
•    Идеальный
•    Реальный гэж ангилна.
Идеальный имиж гэдэг нь хүрэх зорилготойгоо нийцүүлэн тавигдсан төгс дүр. Реальный имиж нь бодит нөхцөл байдалтай уялдуулан бий олгох зорилгоос үүдэлтэй юм.
Улс төрийн имиж нь тухайн нэр дэвшигчээс үл хамаарах эсвэл шууд хамааралтайгаар олон түмэнд хүрэх төсөөллүүд мөн. Сонгогчдын олонхи нь улс төрчийн дотоод руу “өнгийх” боломжгүй учир зөвхөн “харах”, “сонсох” хүртэхүйгээрээ дамжуулан сонголтоо хийдэг.

ГЭР БҮЛИЙН ИМИЖ

 Хүмүүсийн хоорондын бүхий л харилцаанаас гэр бүл ба хувь хүний хоорондын харилцаа хамгийн эртнийх нь бөгөөд гүнзгий агуулгатай, бат бэх харилцаа байдгийг эрдэмтэн судлаачид олон янзаар авч үзсэн байдаг. Уг харилцааг хамгийн ерөнхий утгаар 4 хуваан авч үзэж болно.
1.    Сэтгэл-физиологийн – биологийн ураг төрөл ба бэлгийн хэрэгцээг хангах харилцаа
2.    Сэтгэл зүйн – харилцан ёс суртахуун болон сэтгэл зүйн хувьд дэмжих, бие биенээ халамжлах, итгэлцэх хэрэгцээнд тулгуурласан харилцаа
3.    Социал – гэр бүлийн материаллаг хамаарал, эрх үүргийн хуваарилалт, тэрчлэн нэр хүнд, удирдлага, захирах захирагдах ёс зэргийг багтаасан статусын харилцааг өөртөө багтаана.

ХУВЬ ХҮНИЙ ИМИЖ

 Имиж – тодорхой хүний дүр төрхийн /гадаад, дотоод/ өвөрмөц онцлогийг тусгасан нийгэм-сэтгэл зүйн үзэгдэл, хүний дүр байдлын ялгаатай байдлыг багтаасан олон түвшинт нарийн төвөгтэй тогтолцоо юм. Энэ нь нэгдүгээрт соёл иргэншил, оюун санаа, социал болон мэргэжлийн зэрэг янз бүрийн түвшний имижийн хэв маягийн тухай асуудлыг тусгаж байна. Хоёрдугаарт, хувь хүний имиж нь бие хүний хувийн онцлог, түүний дахин давтагдашгүй чанараар илэрч буй өвөрмөц байдлыг тодорхойлон харуулж байна.
Өөрөөр хэлбэл, бие хүний түвшинд агуулга ба хэлбэрийн нилээд нарийн төвөгтэй харилцан үйлчлэлийг бий болгож байдаг гэсэн үг. Тухайлбал, бие хүний зан араншин, авъяас чадвар, амьдралын хэмнэл, хувь тавилан зэрэг нь эзэмшсэн мэдлэг боловсрол, мэргэжил, оюун санаа, ёс суртахуун, харилцааны шинж чанараар баяжин, улмаар тухайн хүний имижийн өвөрмөц дүр төрхийн хослолыг бүрдүүлж байдаг байна.     

ИМИЖИЙН ХЭВ МАЯГ


 Имижлоги – хүмүүс хэрхэн “гэрэлтэн гялалзах” чадварыг эзэмших, хувь хүний сэтгэл татам чанарыг ашиглан хүн хэрхэн дүр төрхөө тодотгох талаарх шинжлэх ухаан, урлаг юм.
Психоанализын үндэслэгч, З.Фрейд хүмүүний амьдрах учир шалтгааныг:
1.    Хүн бусдаас илүү амьдарч байна гэдгээ мэдрэхийн тулд
2.    Хүн эсрэг хүйстэндээ таалагдахын тулд хэмээн учирлан тайлбарласан нь чухамдаа “имиж бүтээх урлагийг” судалдаг имижлоги руу хүн бүр “хошуурах”-ын тайллыг хэлсэн гэлтэй. 

Орчин үед “имижийг бүтээхгүйгээр” нийгмийн бүхий л хүрээнд тухайлбал, гэр бүл, хамт олон, байгууллагад өөрийн байр суурийг бэхжүүлэх, аливаа үйл ажиллагаанд, жишээ нь үйлдвэрлэл, үйлчилгээг амжилттай эрхлэхэд улам бүр ач холбогдолтой болсоор байна. 

Дээрх утгаар имиж гэдэг нь бүхэлдээ хүний хувийн хийгээд ажил хэргийн шилдэг чанарыг ил гаргах, өдөр тутмын нийгмийн харилцааны ая тухтай байдлыг бий болгох, өөдрөг сэтгэлгээг бүрдүүлэхэд чиглэсэн ямар нэгэн “нөлөөт толь” гэж тодорхойлж болно. Эмч, багш, үйлчилгээний ажилтан, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг тэдний сэтгэл татам дүр төрхгүйгээр сэтгэх боломжгүй юм.
 

Имиж хэмээх ойлголт тодорхой хувь хүнд чиглэсэн байхаас гадна нийгмийн бүлэгт хамаардаг. Тухайлбал, аж ахуй нэгж, компани, төрийн байгуулагын хувьд имижийн асуудал зайлшгүй тавигдаж байдаг. Тэрчлэн имиж нь эерэг үзэгдэл юм. Бодит практикт зан байдлын сэтгэл татам загварыг эзэмшсэн бие хүн төдий хэрээр хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж, ажил хэрэг нь бүтсэн баримт хангалттай бий. Хэдийгээр өндөр нэр хүндтэй хүмүүс өөрийн “сайн нэрээр” ажлаа бүтээдэг гэдгийг гадарладаг ч харамсалтай нь цөөнгүй хүмүүс амжилт олоход имиж бүрдүүлэхийн учир холбогдлыг тэр бүр хангалттай ухамсарладаггүй юм.
 

Имижийн ангиллыг судлаачид олон янзаар авч үзэж, тухай бүрийн онцлог, агуулга, үүрэг, ач холбогдол, арга техникийг нэг бүрчлэн авч үзсэн байдаг.
Мэргэжлийн үйл ажиллагааны онцлогоор нь
•    Улс төрийн имиж
•    Аж үйлдвэрийн салбарын имиж
•    Сурганы имиж
•    Анагаахын салбарын имиж
•    Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн имиж
•    Банкны имиж
•    Үйлчилгээний салбарын имиж
•    Эрх зүй - хүчний байгууллагын имиж
•    Дипломатын имиж
•    Спортын имиж
•    Урлаг соёлын имиж
•    Төрийн албаны имиж зэргээр ангилж болно.
 

Тэрчлэн нийгмийн харилцааны объектын онцлогоор нь:
1.    Хувь хүний имиж
2.    Гэр бүлийн
3.    Улс төрчийн
4.    Лидерийн буюу албан хаагчийн
5.    Корпоратив буюу байгууллагын
6.    Мэргэжлийн имиж гэж ангилдаг.
 

Сэдвийн хүрээнд хөндсөн имижийн ангиллаас чухал, учир холбогдолтойг нь дэлгэрэнгүй авч үзэж, бусад ангиллыг товчхон хөндлөө.
Б.Мөнхбаяр

ИМИЖМЕЙКЕР

Имижмейкер бол тодорхой салбар дахь ямар нэгэн субъектын дүр төрхийг бүрдүүлэгч, нэр хүндийг бий болгогч, шинж чанарыг тодорхойлогч мэргэжилтэн юм. Имижмейкер бол нарийн төвөгтэй, хүний бүтээлч үйл ажиллагаа бүхий мэргэжил юм. Имижмейкер байхын тулд өргөн мэдлэг, хүн судлалын технологийн цогцыг сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Аливаа бие хүн бүр цор ганц, харин хувь хүнийг шинээр бүтээх арга хэрэгсэл, хандлага хязгаарлагдмал нөхцөлд дурын хүнийг сонгон уг мэргэжилтэн ажиллаж чаддаг байхыг шаарддаг. 
Имижмейкерийг мэргэшлийн төрлөөр нь: ажил хэргийн салбарын /бизнесийн, менежмент, маркетингийн/, гэр бүлийн, эрүүл мэндийн салбарын, боловсролын салбарын, цэргийн салбарын, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн, улс төрийн үйл ажиллагааны, театр киноны, шоу-бизнесийн, дипломат үйл ажиллагааны, худалдаа үйлчилгээний, спортын, соёл урлагийн байгууллагын ажиллагсдын, төрийн албаны, хууль хүчний байгууллагын зэргээр ангилдаг байна.

ИМИЖИЙН ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?


Имижийн үнэт зүйлсийн үүрэг:
•    Бие хүнийг товойлгон харуулах. Бие хүн сэтгэл татам байдлыг бий болгох замаар өөрийн шилдэг чанаруудаа илрүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлагыг имиж нь төрүүлж байдаг.
•    Хувь хүмүүсийн хоорондын харилцааг тааламжтай болгох. Зан суртахууны хэм хэмжээ, хүлээцтэй уян хатан байдал, эерэг зан ааль зэрэг эерэг уур амьсгал нь хүмүүсийн харилцаанд таатай нөхцөл байдлыг бий болгодог.

ИМИЖИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР ОЙЛГОЛТ


 Имижлоги – хүмүүс хэрхэн “гэрэлтэн гялалзах” чадварыг эзэмших, хувь хүний сэтгэл татам чанарыг ашиглан хүн хэрхэн дүр төрхөө тодотгох талаарх шинжлэх ухаан, урлаг юм.
Имиж нь хэдийгээр мөн чанарынхаа хувьд субъектив чанартай хэдий ч үнэлгээний суурь хүчин зүйлд хамааралтай байдаг. Энэ нь төрийн удирдлагын бүх тогтолцооны үйл ажиллагаанд хамгийн ихээр шууд нөлөө үзүүлдэг. Учир нь имиж бол төр захиргааны байгууллагын төлөөлөгч болсон албаны хүний болоод олон түмний ухамсарт туссан дүр зураг юм.
Имиж нь сайн, муу үйл, сайхан, муухай, гоё, гаж, ашигтай, ашиггүйн тухай төсөөлөл болон мэдрэмжийг өөртөө агуулж байдаг. Имиж нь ямарч тохиолдолд хүрээлэн буй хүмүүсийн нүдэнд эерэг дүр төрхийг төрүүлдэг урлаг мөртлөө тодорхой практик үйлдэл дээр нь нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээтэй зөрчилдөх тал олноор тохиолддог. 

ИМИЖИЙН ТУХАЙ ОНОЛЫН ОЙЛГОЛТ

           Имиж хэмээх ойлголт 1990 оны дунд үеэс манай орны нийгэм-улс төр, сэтгүүл зүй болон нийгмийн шинжлэх ухааны салбарт эргэлтэд орсон хэдий ч богино хугацаанд танигдаж өдгөө мэргэжлийн явцуу хүрээнээс хальж, нийгмийн харилцааны бүхий л салбарт төдийгүй өдөр тутмын ярианд хэрэглэгддэг өргөн хүрээтэй ойлголт нэгэнт болжээ.

2010/10/10

СЦЕНАРИ АРГА

Сценари бичлэгийн арга бол үйл явдлын хөгжлийн улс төрийн ямар нэг үйл явцын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаарх зураглал боловсруулдаг арга юм. Сценари гэдгийг “судлаачдын сонирхол огтолцол дээр прогноз хийж буй нөхцөл байдлын хувьсал өөрчлөлтийг иж бүрнээр нь багтаасан үйл явдлын хөгжлийн дэс дараалсан таамнал дүр зураг”  гэж тодорхойлжээ. 

BRAINSTORMING АРГА

Манайхан "оюун довтолгоо", “тархи довтолгоо”, бүр "тархины шуурга" зэргээр янз бүрээр орчуулж харагдана лээ.  Брейнсторминг аргын эхний түвшин бол тодорхой тооны хүмүүстэй баг цаг үеийн тодорхой үе шатны талаар янз бүрийн үзэл санааг дэвшүүлэх явдал юм. Энэ түвшинд өмнөх цаг үеийн үгүйсгэлийг хийж чадсан ч гэсэн дэвшүүлсэн үзэл санааныхаа хэрэгжилтийн талаар үнэлгээ, тайлбарлал хийдэггүй. Энэхүү бүтээлч үе шатны дараагаар магадлалт үйл явдлын боломжит хувилбаруудыг боловсруулах, үнэлэх, нэгтгэх цаашлаад нилээд чухал прогностик үзэл санааг ангилах үйл явц явагдана. 

ЭКСПЕРТ ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА /ДЕЛЬФИ АРГА/


    Эдгээр хүмүүс шинжлэх ухааны академийн гишүүн, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан эсвэл зүгээр л жирийн иргэн байхаас үл хамааран дадсан тодорхой үүргээ гүйцэтгэж чаддаг байгаа болгоныг эксперт гэж нэрийдэж болно. Өргөн утгаараа эксперт бол бусдаас аль нэг зүйлийг илүү сайн мэддэг этгээд юм.
    Харин стандарт хангасан үнэлгээ дүгнэлт өгөх асуудал гарсан үед энэ чиглэлээр харьцангуй өндөр боловсрол эзэмшсэн байх шаардлага гардаг. Энэ үүднээс бол эксперт-шинжээч гэдэг нь тодорхой салбарын хүрээнд дүн шинжилгээ хийх дадлагатай, зохих мэдээлэл бүхий буй хүнийг хэлнэ.

КОГНИТИВ КАРТЫН АРГА

    Олон улсын харилцаа ялангуяа дотоод улс төрийн судалгаанд шийдвэр гаргагч этгээд бодит байдлыг хэрхэн авч үзэж байгааг явдал багагүй учир холбогдолтой. Иймээс улс төрийн практикт сэтгэл зүйн асуудлыг янз бүрийн судлаачид олон арга чиглэлээр анхаарлаа хандуулж иржээ. Улс төрийн үйл явцад хувь хүний хүчин зүйлийн үүрэг ролийг тодорхойлох асуудлыг улс төрийн хошуулчлалын онолын үндэс, улс төрийн намтар зүйн харьцуулсан шинжилгээний аргаар авч үзэх асуудлыг анх О.Холст 1940-өөд онд судалгааны бүтээлдээ тусгасан гэдэг. Улмаар 1970-аад оноос хувь хүний /мөн бүлгийн/ улс төрийн сэтгэлгээний онцлогийг судлах когнитив картын арга гэсэн шинэ чиглэл үүссэн байна.
Чухамдаа хүрээлэн буй орчныхоо талаарх хувь хүний мэдлэг бүрэлдэх, өөрчлөгдөх онцлогийг судалдаг танин мэдэхүйн сэтгэл судлалын хүрээнд асуудал хөнддсөн бөгөөд уг хандлагын үүднээс янз бүрийн нөхцөл байдалд бие хүний үйл байдлыг тодорхойлох, улмаар улс төрчийн хийж буй сонголтыг урьдаас таамаглах бололцоог когнитив картын арга олгодог гэж үздэг.

Үнэхээр ч улс төрийн хүрээнд болж буй үйл явдал, тоглоомын дүрэм, цаашдын өрнөл, улс төрчдийн гаргах шийдвэрийг тэдгээрийн асуудалд хандах хандлага, өөрийгөө илэрхийлэх, биеэ авч явах байдал, сэтгэл хөдлөл, зан авир, мэдлэг боловсролынх нь түвшнээр тодорхойлох бололцоо бий. Манайд энэ аргыг эзэмшсэн нөхөр бол олон улсын түвшинд биш юмаа гэхэд дотоодын улс төрийн өрнөлийн талаар “хөөрхөн” таамагнал дэвшүүлж, санал зөвөлгөө боловсруулаад лобби хийгээд байж болмоор санагдана.

Хавсрага улс төр судлалд   уг арга нь удирдлагын тоглоомын дүрэм хэрэгжихгүй, доголдох зэрэг хямралын болон зөрчилдөөний нөхцөл байдалд шийдвэр гаргах үйл явцад дүн шинжилгээ хийхэд өргөнөөр ашиглагддаг.

Уг арга 5 үе шаттай.
1.    Хавсрага судалгаа явуулах зохих аргачлал, дүрмийн дагуу судалгааны обьектын /улс төрчийг л хэлээд байна/талаар баримт материал цуглуулах, мэдээллийн бааз үүсгэх. Тухайлбал, улс төрчийн илтгэл, хэлсэн үг, нийтлэл нэвтрүүлэг, сурвалжлага эх сурвалжид тооцогдож болно.

2.    Улс төрийн зүтгэлтний баримталж буй үндсэн ойлголтыг илрүүлэх, тэдгээрийн хоорондын шалтгаан үр дагаврын холбоог тодорхойлох, уг холбооны “нягтшил”, ач холбогдлыг үнэлэх. Үүнд үндэслэн тухайн этгээдийн бичвэрийг унших явцдаа үндсэн агуулга, шалтгаан үр дагаврын холбоог тусгасан бүдүүвч график буюу когнитив карт зурна.

3.    График бүдүүвчийн онцлогийг илэрхийлсэн тоон дүгнэлт гаргах.

4.    Когнитив картад үндэслэн үр дүнг тайлбарлах.

5.    Шинэ мэдээлэл, судалгааг давтах байдлаар авсан үр дүнгээ шалгах.

ИВЕНТ АНАЛИЗЫН АРГА

    Судлаач мэргэжилтнүүд судалгаа явуулахдаа тухайн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонирхож байдаг. Гэвч тодорхой үйл явдлын үр дагавар, дотоод агуулгыг тухайн мэдээлэл бүрэн бүтэн тусгаж чадахгүй байх нь олонтаа. Жишээ нь: цэрэг дайны үйл ажиллагаа, хувьсгал, бослого хөдөлгөөн, террорист ажиллагаа, төрийн эргэлт, намын хурал, улс төрчдийн зөрчил тэмцэл зэргийн үр дүнд үүссэн нөхцөл байдлыг дурьдаж болно.  

УЛС ТӨРИЙН КОНТЕНТ АНАЛИЗ

Нийгэм- улс төрийн нөхцөл байдал, үйл явцыг судлан тодорхойлох, учир зангиалааг тайлах, бодит үнэлэлт дүгнэлт хийх шаардлага улс төр судлаач, бодлогын шинжээчид төдийгүй улс төрийг эрхлэгч бусад нөхдүүдэд ямагт тулгарч байдаг.

Тухайн нөхцөл байдлыг танин мэдэхийн тулд нэн тэргүүнд судалгаа хийх тодорхой арга, арга зүй, туршлагыг хэр эзэмшснээс цаашдын үнэлэлт дүгнэлт, гарц бодиттой, үр дүнтэй эсэх нь шууд хамаарна.

Ингээд та бүхэндээ улс төр судлал ялангуяа хавсрага улс төр судлалд өргөнөөр ашиглагддаг аргуудыг цувралаар танилцуулахаар шийдлээ. Хамгийн эхэнд улс төрийн контент анализийн аргын талаар дор өгүүлэв.

Улс төрийн контент анализ
Контент анализийн арга нь үндсэндээ бичмэл /текст/ эх сурвалжид тулгуурлан хавсрага судалгаа хийдэг судалгааны нилээн түгээмэл аргын нэг юм. Уг аргыг баримт мэдээлэлд агуулагдаж буй үзэгдэл, үйл явцын талаарх тоон баримтыг цуглуулдаг арга гэж тодорхойлсон байдаг ч үүнээсээ нилээн өргөн утгатай ойлголт юм. Контент анализийн эх сурвалжид ном, сонин сэтгүүлийн нийтлэл, зарлал, телевизийн хөтөлбөр, кино болон видео бичлэг, гэрэл зураг, уриа лоозон, зураг, урлагийн бусад бүтээлүүд болон албан ёсны хууль, дүрэм журам багтдаг.

Улс төрийн судалгаа шинжилгээнд америкийн эрдэмтэн Г.Лассэул Дэлхийн 2-р дайны үеийн суртал ухуулгын баримт материалд судлах зорилгоор анх нэвтрүүлсэн гэдэг.

Өдгөө дотоод улс төрийн болон олон улсын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд өргөнөөр ашиглагдаж байна. Судлаачдын хувьд улс төрийн нөхцөл байдлын талаар баримт сэлт, эдийн засаг, газар зүй, хүн ам, түүх, соёлын мэдээлэл цуглуулахын тулд янз бүрийн статистик мэдээнд дүн шинжилгээ хийх шаардлага ямагт тулгардаг. Тэрхүү мэдээ баримт нь сонин сэтгүүл, салбарын болон мэргэжлийн эмхэтгэлд агуулагдахаас гадна орчин үед компьютерийн мэдээллийн санд ихээр хадгалагдах болсон.

Улс төрийн контент анализ хийхдээ тухайн баримт сэлтэд юу нийтлэгдсэн хийгээд ямар зорилгыг агуулсан буюу мэдээлэл, тодорхойлолт, уриалга, тушаал заавар, хуурамч мэдээний аль нь эсэхийг нэн тэрүүнд тооцох ёстой. Энэ үүднээс тухайн контекстын агуулгад зохиогчийн тавьсан цаад зорилгыг тодорхойлж, зохих тайлбарыг дагалдуулбал зохино. Эцэст нь тухайн мэдээллийг тараасан арга замыг тооцож үзнэ. Тухайлбал, сонгогчдын гэрийн хаягаар тараагдсан сонгуулийн сурталчилгааны хуудас нь мэдээлэл түгээлтийн хувьд явцуу хүрээтэй байдаг бол өдөр тутмын сонин хэвлэл нь уншигчдын өргөн хүрээнд чиглэдгийн тооцох учиртай. Ямар ч нөхцөлд баримт мэдээллийг сонирхох цар хүрээг үнэлж үзэх нь чухал байдаг. 

Контент анализ хийх аргыг 4 үе шатанд хувааж болно.
Нэгдүгээр үе шат. Урьдчилан тавигдсан шалгуурын тусламжтайгаар судлагдаж буй эх сурвалж, мэдээллийн хэв шинжийг тодорхойлох: эх сурвалжийн онцлог /хэвлэл, телевиз, радио, сурталчилгааны материал/, мэдээллийн хэлбэр /нийтлэл, тэмдэглэл, плакат/, мэдээлэл солилцох үйл явцын оролцогчид /илгээгч болон хүлээн авагч аль нь эсэх/, мэдээний багтаамж хэмжээ, тархах түгээх арга хэлбэр, газар, цаг хугацаа зэргийг тооцно.

Хоёрдугаар үе шат. Мэдээ, мэдээллийн түүвэр бүрдүүлэх. Судалгааны зорилготой уялдуулан шаардлагатай мэдээллийн сан буюу проткол үйлдэж, дараагийн шатанд бэлтгэнэ.

Гуравдугаар үе шат. Анализийн нэгжийг тооцож тодорхойлох буюу судлахаар цуглуулсан мэдээллийн нэгж элемент, шинж чанар, давтамжийг авч үзнэ. Тухайлбал, цуглуулсан баримт сэлтэд хэрэглэгдсэн аль нэг үг, холбоо үгийг судалгааны энгийн нэгж элементээр тооцож тодорхой католог эсвэл карт, матриц байгуулна.

Дөрөвдүгээр үе шат.  Дүн шинжилгээ, дүгнэлт үнэлгээ хийнэ. 

Орчин үед хавсрага судалгаанд контент-анализийг хэрэглэхдээ мэдээлэл-технологийн дэвшлийг ихээр ашиглах болсон байна. Өөрөөр хэлбэл, судлаачид гар аргаар, биечлэн архив материал ухаж сууж цаг заваа газардаж суухаа больсон гэсэн үг. Тухайлбал, оператив мэдээллийг хайх зориулалтаар баруунд Oasis гэх автомат системийг нэвтрүүлээд багагүй удаж буй бөгөөд энэхүү системийн тусламжтайгаар янз бүрийн хэл дээрх баримт бичиг, радио болон телевизийн нэвтрүүлгийн асар том сангаас тусгай программаар шүүн чухал гэгдэх мэдээллээ боловсруулан дараагийн түвшинд бэлэн болгодог байна. Нийтдээ 35 хэл дээрх хэвлэмэл ба цахим мэдээлэл, график дүрс, аудио мэдээллээс соортчлох чадвартай. Цаашлаад аудио мэдээлэл дээрх хүмүүсийн яриаг хүйсээр нь ялган таниж, улмаар харилцан ярианы хэлбэрээр текстэд хуулбарлан буулгадаг байна.

Өөр нэг компьютерийн систем болох Fluent хэмээх программ их хэмжээний бичмэл материал дээрх үлэмж мэдээллийн урсгалаас түлхүүр үг, холбоо үгээр хайлт хийх замаар шаардлагатай мэдээллийн санг богино хугацаанд үүсгэж чаддаг байна. Түүгээр зогсохгүй уг программ хятад, солонгос, португаль, орос, серб, украин, болон бусад хэлнээс англи хэл рүү автоматаар орчуулах ажлыг давхар хийж чаддаг байна.

АНУ-ын төрийн албанд ашиглагддаг Text data mining программ нь баримт материал дахь ямар нэгэн үгийн хэрэглээг тооцох, тодорхой судалгааны заалт бий болгох функцтай бөгөөд хууль бус санхүүгийн ажиллагаа, хар тамхины худалдааг хянахад ашиглагддаг байна. /Хөгжилтэй улс орнууд сайхан юм аа гэж/

2010/10/09

ПОСТКОММУНИСТ ОРОН ЗАЙ ДАХЬ ЛОББИЗМЫН ОНЦЛОГ

Посткоммунист улс төрийн тогтолцоотой ихэнх улс орнууд түүний дотор монголын хувьд лоббизм нь эрх зүйн хувьд институчлалдаагүйн улмаас улс төрийн тогтолцоо болон нийгмийн хоорондын харилцааны суваг болж хараахан төлөвшөөгүй гэж хэлж болно. Гэхдээ судлаачдын үзэж буйгаар лобби үйл ажиллагааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй байгааг эс харгалзвал лоббзим нь манай улс төрийн тогтолцооны салшгүй чухал бүрэлдэхүүн хэсэг нэгэнт болсон байна. Посткоммунист орнуудын онцлог бол ихэнх тохиолдолд сонирхлын социал бүлгүүд нь шахалтын бүлэг байж чаддаггүй, байлаа ч шахалтын бүлгүүд нь социал ашиг сонирхлыг илэрхийлдэггүй байна. Энэ нь дараах шалтгаантай.

УЛС ТӨРИЙН РЕКЛАМ

Орчин үеийн улс төрийн хамгийн чухал асуудлын нэг бол улс төрийн кампаний зардал улам бүр өсөх болсон явдал бөгөөд энэ нь чухамдаа телевизийн цагийн төлбөр, ОНМХ-ийн консультантийг хөлслөх өртөг өсөж буйтай холбоотой юм.
“Реклам – бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээний шинж онцлогийн талаар мэдээлэл, түүний эрэлт хэрэгцээг бий болгох, борлуулах үйл явц хийгээд урлаг соёлын бүтээгдэхүүнийг нийтэд дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэлнэ”: Улс төрийн хүрээн дэх суртал ухуулга нь уг чанартаа зажлуур бохь, угаалгын нунтагийн рекламтай адил төсөөтэй ч чухамдаа улс төрийн хүчнүүд, тэдгээрийн “хэрэглээний шинж онцлог” өөрөөр хэлбэл, тэдгээрийн үйлдэл, үг яриа амлалт, хувийн шинж чанар зэргийг талаар “мэдээлэл”-ийг өгөх үйл явцийн хүрээнд тухайн улс төрийн хүчнүүдийг “нийтэд дэлгэрүүлэх” явдал юм.  

ЛОББИЗМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

Уг асуудал хэд хэдэн аспекттай:
а) Олон нийтийг хамарсан байх. Өөрөөр хэлбэл, өдгөө “шинэ лоббизм”-ын шинж чанарыг илэрхий агуулсан массын үзэгдэл гэгдэх шууд бус лоббизм бөгөөд хүн амын өргөн давхрагыг дайчилж байдгаараа онцлог. Жишээлбэл, АНУ-д 80-аад оны сүүлээр лоббист Кен Пейний Холбооны улсын хэмжээнд зохион байгуулсан зээлийн хоршооны “grass root” кампани нь өдгөө ч гэсэн тухайн төрөлдөө анхны томоохон бөгөөд амжилттай ажиллагаа гэж тооцогддог. 

ТӨР ЗАСГИЙН ЛОББИЗМ

Гадаадын лоббизм (АНУ-ын жишээн дээр)
Гадаад лоббизм нь нилээд уламжлалт үзэгдэл. Бүхий л төр улсууд гадаад лоббизмыг хууль ёсны хэлбэрээр дамжуулан гадаад улс орнуудад  өөрийн төлөөний этгээдээр дамжуулан хэрэгтэй бодлогоо явуулахад тусалж байсан нөлөөллийн дипломат бус төвүүдийг гадаад улс орнуудад байгуулахыг оролдож ирсэн байна. Тухайлбал, хамгийн эртний жишээ бол 19-р зуунд америкийн экс-сенатч АНУ-д Аляскийг худалдахыг лоббидохын тулд Оросын засаг захиргаанд 30.000 доллар хүртэлх их хэмжээний мөнгийг төлж байсан бөгөөд энэ нь ч амжилттай хэрэгжсэн юм. 

ЛОББИЗМЫН ТЕХНОЛОГИ, ТҮҮНИЙ ОРЧИН ҮЕИЙН ХАНДЛАГА

Лобби  19-р зууны үед төрийн албан байгууллагад ирдэг “гуйгч” гэж нэрийдэгдсэн хүмүүсийг хэлдэг байлаа. Тухайн хүмүүс хаана хууль батлах гэж байна тэр хурлын зааланд орох гэж оролддог байжээ. Гэвч “гуйгч”-ид гол танхим, хүлээн авах өрөө рүү нэвтэрч чаддаггүй байсан тул тэднийг лоббист гэж нэрийджээ.
 

Лоббизм - Засгийн газрын захиалгыг хуваарилах, хууль гаргах зэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлэхийн тулд хууль тогтоох болон төрийн албаны түшмэдүүд нөлөөлөх /авилга өгөх хүртэл/ замаар монополийн ашиг сонирхлыг илэрхийлж буй АНУ-ын хууль тогтоох байгууллага дахь томоохон монополиудын агентлаг, албуудын тогтолцоо. Лоббист бол тэрхүү агентлаг, албаны төлөөлөгч агент юм.

PR-ИЙН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ НЬ

Түүхэн үүсэл
PR нь хүн төрөлхтний түүхэнд сүүлийн ганц хоёр зуун жилд үүссэн хэмээн бид батлах нь олонтаа. Агуйн хүйн нэгдлийн үед анчид өөрсдийн бүтээлээрээ онцлог байдлаа харуулах /буюу батлах/ зорилготой байсныг агуйн сүг зураг илэрхийлж байгаа хэрэг биш гэж үү? Эртний месопотамчууд барьж байгуулах чулуун хэрэм дээрээ эрх баригчдын нэр алдар, үйлс бүтээлийг магтан дуулсан бичээс үйлдэж байжээ. Эртний болон дундад зууны хотуудын гудамжинд мухлагуудад бараа таваар явуулын хүмүүсийн анхаарлыг татаж, урин даллах зорилгоор тусгай аман харилцааг ашиглаж байв. 


Нийгэм хөгжих тусам улс төр, худалдаа арилжаа болон олон нийтийн үйл ажиллагаан дахь тухайн санаачлага амжилттай хийгээд амжилтгүйгээр нийгмийн цэцэглэлтэд нөлөөлөх болсон. Тиймээс ч Баруун европ, Америкийн капиталист аж ахуйн харилцаа ялангуяа тэдгээрийн аж үйлдвэрийн хэлбэр дэх хэрэглээний зах зээл бүрэлдэн бий болохтой зэрэгцэн  худалдаа арилжааны PR өөрийн хөгжлийн томоохон түлхцийг авсан байна. 


“Public Relations” хэмээх ойлголтыг анх 1807 онд АНУ-ын ерөнхийлөгч Т.Жефферсон “Конгрессын долоо дахь тунхаг” бүтээлдээ тусгасан байна. PR бие даасан үйл ажиллагааны төрөл хийгээд шинжлэх ухаан болох үйл явц XX зууны эхэн үетэй холбогдоно. 1900 онд Харвардын их сургууль сэтгүүлч сурвалжлагчдын товчоо үндэслэж, 1904 онд Пенсильвани мужийн их сургуульд сэтгүүлч сурвалжлагчдын хувийн алба байгуулсан. 1918 онд Иллинойс мужийн их сургууль, 1922 онд  Нью-йоркийн их сургуулийн сургалтын төлөвлөгөөнд PR-ийн курс оруулах болсон байна. 1923 онд З.Фрейдийг залгамжлагч Эдвуард Бернауз ”Crystallizing Public Opinion” /Олон нийтийн санаа бодлын талсжилт/ хэмээх PR-ийн тухай анхны ном хэвлэгджээ. 

1930-аад оны эхээр АНУ-д PR нь менежментийн бие даасан үүрэг функц болох хөгжих болсон. Мөн үеэс PR үйлдвэрлэгчдийн зүгээс нийгмийн санаа бодолд /хэрэглэгчдийг дээдлэх санаа бодол/ нөлөөлөх хийгээд харилцан үйлчлэх өсөн буй хэрэгцээнд чиглэсэн бизнесийн бие даасан хүрээ болон төлөвших болов.
 

Сонгодог PR бодит практикт 1902 оноос эхлэн хөгжсөн гэж тооцдог. “PR” хэмээн нэрийдсэн шинжлэх ухааны түүх доор өгүүлсэн үйл явдлаас эхэлсэн байна.
 

Америкийн сэтгүүлч Ида Тарбелл “Стандарт-Ойл Компаний түүх” нэртэй цуврал өгүүлэл нийтлэж эхэлжээ. Уг фирмийн эзэн америкийн төдийгүй дэлхий дахинд алдартай домогт Жон Д.Рокфеллер байв. Тарбелл өрсөлдөөнд шудрага бус арга хэрэглэхийг шүүмжилж, газрын тосны магнатыг ч давхар “хэлчихжээ”. Олон нийтийн анхаарлыг татсан уг өгүүлэл “амьд домог”-ийн нэр хүндийг унагахад ноцтой нөлөөлжээ. Улмаар ажил хэргийг амжилттай хөтлөхөд хүргэсэн гэж хэлэх ямар ч боломжгүй болов. Фирмийн дотоод харилцааг доройтуулж, компанид тааламжгүй байдлыг бий болгож эхлэв. Гэр бүлийн харилцаанд ч ан цав сууж байлаа. Уг нийтлэлийн эргэн тойронд жинхэнэ шуугиан дуулиан өрнөх болжээ.  Нийгмийн үлэмж эгдүүцлийн дунд АНУ-ийн Конгресс трестийн эсрэг алдарт хуулиа баталсан байна. Ингээд “сүүдрийн” бизнест тооцогдсон компаниудад шийтгэл оноох болсон байна. Энэ үеэс Рокфеллер “лонхноос PR джин гаргах” – цэцэн шийдвэрээ гаргажээ. Тэрээр сэтгүүлчдийг ашиглаж эхэлсэн байна. Тэдгээрт АНУ-ын бизнесийн салбар хүрээнд сайн нэр хүндтэй Айви Ли ч орж байсан юм. Ли нэр хүндтэй сонинд Рокфеллерийг үйлдвэрийн магнат бус харин гэрийн эзэн, хайртай эцэг, халамжит нөхөр гэдэг утгаар өгүүлэл нийтэлжээ.
 

Айвин Ли өмнөө тавьсан зорилгоо хүндтэйгээр биелүүлж чаджээ. Учир нь уян сэтгэлт америкчууд өгүүллээс үлгэр жишээ, эрч хүчтэй ажил хэрэгч хүн, элэгсэг журамт иргэнийг харуулж чадсан тэрхүү “Өвгөн Жо”-г л олж харсан байна. 
 

Өнөөдөр зөвхөн Америкт PR консалтинг эрхлэдэг 5000 гаруй компани байна. Цаашлаад худалдааны PR-ийн алба буюу өөртөө тусгай салбар хэлтэс бүхий реклам сурталчилгааны агентлагийн тоог тодорхой гаргах боломжгүй байдаг байна. Үйл ажиллагааны уг төрөлд 250 мянган рекламист, 130 мянга гаруй сэтгүүлч, 10000-н харилцааны мэргэжилтэн ажиллаж байдаг төдийгүй  америкийн 200 гаруй их дээд сургууль, коллежи тухайн хүрээний боловсон хүчин бэлтгэж гаргаж байдаг.  
 

1948 онд АНУ-д PR-ийн нийгэмлэг байгуулагдаж, 1955 онд 65 орны мэргэжилтнүүдийг багтаасан Олон улсын PR-ийн ассоциаци /IPRA/ Лондонд анх байгуулагдсан.
 

1970-аад оноос PR дэлхий дахинаа өргөн тархах болсон байна. 1990-ээд оны эхээр Дорнод Европын орнуудын “шинэ” зах зээлд нэвтрэх болж, өдгөө манай хойд хөршийн томоохон их дээд сургуулиудад PR-ийн мэргэжилтэн бэлтгэх болж, мэргэжлийн агентлаг олноор байгуулагдсан байна.
 

Онол, сонгодог үзэл баримтлалууд
Зарим эх сурвалжууд барууны удирдагчид мэдээлэл бэлтгэх, цацахтай холбоотой үйл ажиллагаагаа ажлын цагын 4/3-аас 4/2-т явуулдаг гэж нотлох нь бий. Магадгүй Монголд хэн ч түүний үнэ цэнийг анзаарахгүй биз. Гэвч бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэх, борлуулахаас аваад өөрийн болон бүтээгдэхүүнийхээ тухай мэдээллийг бэлтгэх, цацах хүртэл эхнээсээ эцсээ хүртэл монголын бизнесменүүдийг хүч үзэхэд хүргэж буй өрсөлдөөний өнөөгийн нөхцөл байдлыг ойлгохын тулд өглөө бүр өөрийн шуудангийн хайрцагаа шалгаж, бөөн сонин хэвлэл болон реклам сурталчилгааны хуудаснуудаас ялган сөхөж үзэх, нийслэлийн төв замын дагуу байршуулсан рекламны самбарыг тоолохын оролдоход л хангалттай.
 

Мэдээж уг чармайлт нь ашиг орлогын бусад эх үүсвэр хийгээд боломжит хэрэглэгчдийг нэмэгдүүлэхэд л чиглэж байгаа нь тодорхой. Авторитар суртлаас  хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн чөлөөт нийгмийн ялгагдах нэг онцлог бол итгүүлэн үнэмшүүлэх аргаар ажиллахыг  хэн ч чамд тушаахгүй бас шийтгэхгүй. “Үл захирагдагчид”-д олзлогдсон худалдан авагч, үйлчлүүлэгчид ч тухайн зах зээлийн тогтолцооны үед бүтээгдэхүүн үйлчилгээг тэдэнд санал болгохыг мөн хүсч байдаг. Итгүүлэн үнэмшүүлэх аргаар ажиллах гэдэг нь зөвхөн хэрэглэгчдийн ухамсартай тулж ажиллах гэсэн утгатай байж ч магад. Иймээс Танд Нийгмийн Санаа Бодол гэдгийг тодорхойлох, ойлгохыг хичээх үлдлээ. Энэ нь худалдааны PR-ийн зорилгыг ойлгоход бидэнд дөхөм болж өгнө.
 

Нийгмийн ухамсрын хөгжлийн үндэс нь Нийгмийн санаа бодол юм. Нийгмийн санаа бодол, нийгмийн ухамсар, олон нийтийн харилцааны хэрэгслийн хооронд ямар нэгэн холбоо оршдог нь санамсаргүй хэрэг бус. Нийгмийн санаа бодол нийгмийн шууд холбоо хэлхээ бүр цаашлаад түүний олон нийтийн харилцааны хэрэгслийн төлөөлөгч болох - мэдээллийг түгээгчийн ажиллагаагаар бүрэлдэж байдаг.  
 

Мэдээлэл нийгмийн хийгээд төрийн амьдрал эцэст нь хэрэглэгчдийн сонголтын асуудал, үйл ажиллагааны баримт сэлт, үйл явдлын тухай үнэлэлт бүхий эрэгцүүллийг хүлээн авагчдад /аудитор/ хүргэх явцыг хэрэгжүүлж байдаг функциональ үүрэгтэй.
 

Хүн өөрийн шийдвэр, үйлдэл  тухайлбал, хэрэглэгчдийн сонголтод сэдэл өгч, түүнийг удирдаж байдаг санаа бодлыг бүрдүүлж, тогтоож буй домог, хэвшмэл сэтгэлгээ /стереотип/ болон нийгмийн санаа бодолтой хэрхэн ажиллах талаар агуулгын талыг PR тодорхойлж өгнө. Хөгжсөн, хөгжиж буй, эмх замбараагүй хийгээд зохицуулалттай, зэрлэг хийгээд соёл иргэншсэн бүхий л зах зээлд эцсийн эцэст хамтралт ч өрсөлдөөний талбар үргэлж оршиж ирсэн. 
 

PR гэж юу вэ?
Уг ойлголтыг нэг тодорхойлолтоор тайлбарлах боломжгүй. Зарим судлаачдын үзэж буйгаар PR-ийн талаар 400 гаруй тодорхойлолт байдаг байна. PR-ийг мэдлэгийн ямар салбар болох тухайд юу ч ярих аргагүй. Арилжааны PR-ийн хамгийн ерөнхий тодорхойлолт өгсний нэг нь:
 

PR – олон тооны өрсөлдөгчдийн дундаас өөрийн үзэл санааны өрсөлдөх чадвахийг сайжруулах зорилгоор олон нийтийн санаа бодлыг бүрдүүлэх, өөрчлөх, засварлахад чиглэсэн итгүүлэн үнэмшүүлэх арга хэрэгслийг хэрэглэх үйл ажиллагаа юм. Гэхдээ PR-ийн арга хэрэгслийн ашиглах явдал мэдээллийг хүлээн авах хүний ойлгоцын онцлог ялгаанд үндэслэдэг.
 

Дээрх тодорхойлолтоос нэгдүгээрт, арилжааны PR-ийн онол практик нь сэтгэл судлал, менежмент, маркетинг, реклам сурталчилгаа гэсэн 4 “гол шугам”-ын уулзвар дээр оршдог. Жагсаалт цааш үргэлжилж ч болзошгүй. Хоёрдугаарт, арга хэрэгслийг ашиглахаас хамаарч арилжааны PR-ийг 4 загварт ангилж болно. Тэрчлэн PR нь салбар, үйл ажиллагааны хүрээ болохын хувьд орон нутгийн хийгээд глобал зэрэг янз бүрийн түвшинд зорилгыг шийдвэрлэхэд оролцож байдаг. Дараах загварууд байж болно:
1.    “Улаан захирал” загвар. Ашиглаж буй хэрэгсэл – засаг захиргааны нөлөөлөл үзүүлэх хэрэгслийг хамгийн өргөн хүрээнд хэрэглэдэг. Арга нь - гологдол гаргагчид ба ажил таслагчдийг донгодож буй үйлдвэрийн хамт олны хурал, “төлөвлөгөө, төлөвлөгөө, төлөвлөгөө” гэсэн уриаг давтах даргын хашгиралтаас аваад бүх холбоотын радиогоор өглөөний зургаагаас эгшиглэх мөнхийн бардангуй ая эгшиг, гудамжиндаа улаан даавуу, янз бүрийн хэмжээ бүхий удирдагчдийн хөрөгтэй улаан талбай дахь хөдөлмөрчдийн жагсаал хүртэл бүхэлдээ орно. Тухайн загвар нь ноёрхогч үзэл суртал хийгээд эдийн засгийн загварийн хүрээнд бий болж, төрийн үлэмж нөөц хэрэгсэлд тулгуурладаг байна. Уг загварыг бид “суртал ухуулга” гэж нэрлэж ирсэн уламжлалтай.
 

2.    “Ня-Бо” загвар. Хэрэгсэлд нь нийгмийн болон үйлдвэрлэлийн удирдлагад “эдийн засгийн хөшүүрэг” гэж нэрлэгдэх эдийн засаг, зохион байгуулалтын хэрэгслийн өргөн цуглуулга орно. Арга нь  үйлдвэрлэлийн багтаамжийг өсгөх болон бууруулах байдлаар зах зээлийн нөхцөл байдалд үйлдвэрийн газрын үзүүлэх хариу үйлдэл,  хөдөлмөрийн бүтээмж, чанарыг өсгөх зорилгоор эдийн засгийн урамшууллыг идэвхтэй ашиглахаас “Ня-Бо”-ийн баримт сэлтээр баталгаажсан эдийн засгийн глобал үзэл санааг олон түмний ухамсарт хүргэх хүртэл үйл явц багтана. Эдийн засгийн “урамшууллын”/ваучер/ томоохон кампани, түүний хатуу зүй тогтол болох: “хангалуун амьдрахыг хүсвэл төрийн өмч эзэмшсэн хөрөнгөтөн бол” хийгээд “үл мэдэх ойлголт”-ууд болох -  “үнэт цаас”, “хөрөнгө оруулалтын сан”, “ноогдол ашиг” гэх мэт зах зээлийн эдийн засаг цагаан толгой бий болгосон үлэмж өргөн мэдээллийн кампанийг ихэнхдээ дурсдаг.     
 

3.    “Маркетолог” загвар. Түүний уриа лоозон бол – “Хэрэглэгч хаан”. Хэрэгсэл нь – удирдлагын үзэл баримтлал болох  засаг захиргаа, зохион байгуулалт, эдийн засгийн гэсэн маркетингийн “жентльмен” иж бүрдэл багтана. Загварыг хэрэгжүүлэх арга – болзолт худалдан авагч, зорилтот зах зээл буюу “сонгогч”-ийн хэрэгцээ, хүлээлтийг судлан, хангах арга юм. Тэдгээр нь бүхэлдээ тодорхой улс төрч, нам, засгийн газар, төрийн улс төр-эдийн засгийн байдал, үйл явцын зах зээлийн стратеги, тактикыг тодорхойлж өгдөг байна. 
 

4.    “Тохируулагч” /модератор/ загвар. Хэрэгсэл – сэтгэл зүй, эдийн засаг, зохион байгуулалт, засаг захиргааны. Арга – мэдээллийн урсгалыг зохион байгуулах, удирдах технологи, реклам сурталчилгааны технологи, хэрэглэгчийн зан байдлыг загварчлах, зохицуулах чиглэлтэй мэдээллийг бий болгох, түгээх технологи орно. Үүнийг гол гүйцэтгэгч этгээд нь PR-ийн салбар дахь мэргэжилтэн юм. Тухайн загварын хүрээнд зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрдүүлэх, зохицуулах хийгээд байгууллага, компаний үйлдвэрлэл, борлуулалтын боломж нөхцөлтэй тэдгээрийг уялдуулахыг оролдлогыг хэрэгжүүлж байдаг. Тус загварын хүрээнд: хүмүүсийг хууран мэхлэх /манипуляци/ нь ёс зүйтэй хэрэг үү? гэсэн асуулт тавигддаг. Эерэг хийгээд сөрөг хариултын хоорондын тодорхойгүй хил заагийг тодруулах явдал хууль ёс, нийгмийн ёс суртахуун тэрчлэн энэ тухай PR мэргэжилтний өөрийн нь субъектив төсөөллийг тодорхойлохоос эхлэнэ.   
 

Монгол орны хувьд дээрх 4 загвараас эхнийх нь өмнөх тогтолцооны хувьд оршиж байсан бөгөөд сүүлийн 3 нь өдгөө хөгжих хөрс суурь тавигдсан гэж үзэж болно.
PR үйл ажиллагааны хүрээний үе шатлал шийдвэрлэх гэж буй зорилтыг тодорхойлж өгдөг:
Нэгдүгээр түвшин: “доод” -   реклам сурталчилгааны үйл ажиллагаагаар тодорхойлогдоно. Энэ нь арилжааны /маркетингийн/ буюу байгууллагын PR юм.
 

Хоёрдугаар түвшин – “дунд” – дам PR гэж нэрлэгддэг. Энэхүү түвшинд PR-ийг захиалагчийн ашиг сонирхол болон түүнийг илэрхийлэх арга замын хоорондын шууд, ил бус холбоо багтдаг. Тухайлбал, хүн амын эрүүл мэндийн талаар санаа зовниж нийлэг ширхэгтэй даавуунаас татгалзах талаар  ямар нэгэн “X” хэмээх эрүү мэндийн ассоциацийн мэдэгдэл хэрэглэгчдийг энэ талаар бодоход хүргэж улмаар хөвөн болон маалинган даавуу үйлдвэрлэгчийн санхүүгийн чадавхийг тодорхой хэмжээгээр бэхжүүлж өгдөг байна.      
 

Эцэст нь гурав дахь буюу – хамгийн “аюултай” түвшин – глобал PR. Тухайн түвшинд PR технологи макро эдийн засаг, геополитикийн түвшиний үйл явцад нөлөөлдөг эдийн засаг, улс төрийн глобал бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг. Магадгүй зарим үндэстэн хоорондын болон шашин, угсаатны хийгээд бусад зөрчил цаашлаад улс төрийн хямрал, бүс нутгийн зэсвэгт мөргөлдөөн энэ түвшинд PR оролдлогын “аюултай” зэвсэг хэрэгсэлтэй харьцахад хүргэж ч болох юм.
 

PR  төслийн туйлын буюу бүрэн бүтцийг ярихын тулд эхлээд дараах салбаруудын мэргэжилтнүүдийн багийг авч үзэх хэрэгтэй:
1.    философи
2.    улс төр судлал
3.    имижмейкер судлал
4.    реклам
5.    сэтгэл судлал
6.    социологи
7.    мэдээлэл-аналитикийн хүрээ /мэдээлэл цугуулах, задлан шинжилгээ хийх/
8.    танилцуулга /үзүүлэн таниулах, танилцуулгын технологи/
9.    хэвлэлийн алба
10.    бүтээлч сэтгэлгээ (creative) /”цэвэр” урлаг бус үзэгч, сонсогчдын /аудитор/ сэтгэл санааг өдөөх чадвар/
11.    найруулах зүй /продьюсинг/
12.    MR /ОНМХ-тэй холбоо тогтоох/
13.    дотоод PR
14.    түүх /өмнөх туршлагын талаар үргэлж мэдэж байхын тулд/
15.    хууль эрх зүй
16.    маркетинг
17.    менежмент
18.    сэтгүүл зүй
 

Тэрчлэн PR мэргэжилтний үйл ажиллагааны хүрээг ангилж болно. Тухайн ангиллыг янз бүрийн онцлог шинжээр хийж болох бөгөөд боломжит хувилбаруудыг дор тодорхойлов.
1.    мэдээллийн урсгалын чиглэл хандлагаар нь гадаад, дотоод PR;
2.    газарзүйн онцлогоор засаг захиргааны нэгжийн, орон нутгийн, бүс нутгийн болон улс орны, олон улсын түвшний PR;
3.     Санхүүжилтийн эх үүсвэрээр нь худалдааны, санхүүгийн, үйлчилгээний, спорт, шоу бизнес, соёл урлагийн салбарын арилжааны (маркетингийн) PR; төрийн байгууллагуудын PR; улс төр, удирдлагын салбар дахь хув хүний PR;
4.    шийдвэрлэх гэж буй зорилго, зорилтоор нь: ажил албаны “эерэг имиж”-ийн үндэс суурин дээр гадаад, дотоод олон нийттэй эерэг таатай харилцаа тогтоох зорилт бүхий “имижийн PR”, тодорхой хямралын уршиг үр дагаврыг арилгах болон гадаад дотоод олон нийттэй харилцахад болзошгүй хямралаас зайлсхийх, прогнозчлох зорилт бүхий “хямралын эсрэг PR” хэмээн ангилж болно.

PR-ийн философи
PR хэнд хэрэгтэй вэ гэдэг утгаар бол үйлдвэрийн газар, фирмийн хувьд өөрийн нэр шошгын имижийг өсгөх  буюу байгууллага, удирдлагын хувьд өрсөлдөгчдийн өмнө өрсөлдөөний давуу тал болон оршин тогтнохын төлөө нийгмийн санаа бодол дахь ямар нэг домог, хэвшмэл сэтгэлгээтэй тэмцэх арилжааны шинжтэй үйл ажиллагаа гэдэг утгыг агуулна.  Тухайн тэмцлийн талбар нь – хэрэглэгчдийн ухамсар болон ямар нэг үзэл санааг баримтлагчид юм.
 

Тиймээс PR нь ямар нэг үзэл санаа бүхий хэрэглэгчдийн ухамсарт нэвтэрч нийгмийн санаа бодолтой “ажиллана” гэсэн үг. Чухамдаа олонхийн хувьд өөрийн нотолгоо үндэслэлийг шаардсан “хязгаарлагдмал” буюу “орон нутгийн” шинжтэй үзэл санаа гэж нэрлэж болно. Өөрөөр хэлбэл арилжааны PR нь “бүх нийтийн” “орон нутгийн шинжтэй” үзэл санааг дээшлүүлэх оролдлогод үндэслэн үзэл санааны тухайн хэв маягийг манипуляцчилдаг гэсэн үг.  Хэрэглэгчид фирм буюу таны бүтээгдэхүүн /үйлчилгээ, барааны тэмдэг гэх мэт/ ашигтай эсэх талаар шийдвэр гаргахдаа нэн тэргүүнд түүний /хэрэглэгчийн/  зах зээлийн тухайн салбар дахь өрсөлдөөн дор бүрэлдсэн таны домог үзэл санаанд дөхөж очохуйц давуу тал, давамгай чанарт итгэсэн эсэхээс хамааран тодорхойлогддог.
 

Энэ үүднээс үзэл санааны 2 хэв маягийг ангилж болно. Нэгдүгээрх нь – “болзолт” үзэл санаа гэж нэрлэе. Хамгийн тод жишээ бол төр болзмол ноёрхогч гэсэн болзолт үзэл санаа. PR-ийн үүднээс төрийн суртал ухуулгын тогтолцооны гол зорилт бол төвийг сахьсан хийгээд сэтгэл ханамжтай харъяат иргэдийн тоог их байлгахад чиглэдэг юм. Төрийн PR (буюу өөрийн илэрхийллээр төрийн суртал ухуулга)  эцсийн дүнд бид бүгдийг хэрэв чи төр болон оршин буй эдийн засаг-улс төрийн системд итгэвэл аз жаргалтай болж амьдрал чинь хангалуун болно гэж ятгадаг. PR-ийн үүднээс “ЗХУКН мандтугай” буюу “Бурхан Америкийг ивээг” гэсэн хоёр сургамж үгийн утга нэг л агуулгатай. Өөрөөр хэлбэл төр, нийгэм өөр бусдад гарз хохирол учруулах замаар нэг зорилго чиглэлтэй суртал ухуулгын тусламжтайгаар өөрийн талынхны тоо хэмжээг нэмэгдүүлэхээр янз бүрээр оролддог байна. Энэ нь төрд албадлагын аргаар итгэл үнэмшүүлэх замаар онцгой эрх мэдэлд дургүйцэх хандлагыг хамгийн бага хэмжээнд байлгаж, төрийн хувьд эрх хэмжээг дээд зэргээр хангах боломжийг олгодог юм. Өнөө үеийн Монгол улсын зовлон бэрхшээлийн нэг бол төрийн PR-ийн салбар хүрээ ноцтой алдаанд орсонд оршиж байжболзошгүй. Нийгэмд олон нийтийн “эрүүл” өөдрөг үзэл хомсдож, төр харъяат иргэдийнхээ итгэлийг алдуулсан зүйлийг ихээр хийж, улмаар сэтгэл ханамжгүй байдал улам газар авахад хүрч байна. Цаашлаад хэрэгжүүлж буй эдийн засгийн шинэчлэл хөгжлийн тодорхойлогч бөгөөд бодит хүчин зүйлийн нэг болох иргэдийн “итгэл”-ийг алдагдуулахад хүргэжээ.
 

Хоёр дахь буюу “болзолт бус” үзэл нь бурхнаас болон байгаль ертөнцөөс бидэнд оногдуулсан өөрөөр хэлбэл, бидний эрэгцүүлэн боддоггүй нар, тэнгэр, эрүүл мэнд, мод гэх мэт зайлшгүй, жам ёсны бүхий л зүйлсийн тухай үзэл санаа юм. Болзолт аливаа үзэл нь массын ухамсрыг эзэмдэхийг эрмэлздэг хэдий ч эцэстээ аль ч үзлийн хувьд нэг л зорилгод чиглэдэг болохыг та гадарласан бизээ.         
 

Яагаад бидэнд PR хэрэгтэй гэж?
Зах зээл маш хурдтай хөгждөг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаа төрөл, солигдол өөрчлөлт, өргөжилтийн огцом хурд, өрсөлдөөнт байдал нь худалдаа арилжааны аливаа бүтцийн үйл ажиллагаан дахь гол бөгөөд борлуулалтын асуудалд нэгдүгээр байр суурь эзэлдэг зүйл юм. Ийм нөхцөлд зах зээлийн орчинд мэдээллийн нөлөөлөл үйлдвэр мөн худалдааны фирмийн хувьд ч арилжаа, үйл ажиллагааны амжилтын урьдач бөгөөд зайлшгүй амин чухал хүчин зүйл байдаг. Зах зээлийн орчинд  эрэлтийн мэдрэмж нь бүтээгдэхүүн болон худалдан авагчдын түүнчлэн үйлдвэрийн газар хийгээд түүний гадаад дотоод нийгэм орчны хоорондын мэдээлэл, түлхэц өгөгч бөгөөд “тохируулагч” харилцаа болж байдаг. Энэ нь маркетингийн коммуникатив иж бүрдлийн үүргийг гүйцэтгэдэг байна. Мэдээлэлгүй байх нь – хариу үйлдэлгүй байна гэсэн үг. 


Мэдээлэл нь өдөөлт түлхэцийг өгдөг. Борлуулалтын сүлжээнээс ирж буй дохио нь хэрэглэгч, ОНМХ, төрийн зохицуулагч байгууллагууд болон өрсөлдөөний харилцаа зэргийг илэрхийлдэг. “PR-ийн философи”-оос дээш хүрээнд арилжааны PR нь түүний харилцааг бүрдүүлэхэд нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрийн газрын идвэхт үйл ажиллагааны бүхий л үе шатанд“ үзэл санаа”-ны ба үзэл суртлын нэгдэл, мэдээллийн урсгал ба эд материалын хоршил гэж үзэж болно. Харамсалтай нь өнөө үед ажил хэрэгч хүмүүсийн дунд тухайн асуудлаар өрөөсгөл ойлголт үлэмж түгээмэл байна. PR “арга хэрэгсэл”-ийн үлэмж хязгаарлагдмал хэмжээнд тулгуурласан түүний дотоод хамтын оюун санаа бий болоход болон үйлдвэрийн мэдээллийн гадаад урсгалын удирдлага, зохион байгуулалтыг явуулахад болон фирмийн маркетингийн бүхий л стратегийн хүрээнд ямар нэгэн туслах хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг байна. Тэдгээрт ажил хэргийн харилцааны арга хэрэгслүүд болох танилцуулга, хэвлэлийн бага хурал, ёслолын зоог ба хүлээн авалт дайллага, пресс-релиз буюу ОНМХ-тэй ажиллах зэрэг багтана. 

Бидний үзэж байгаагаар орчин үеийн бизнесийн PR гэдэгт маркетингийн стратегийн бүхий л зүйлүүд: бүтээгдэхүүний нэр, үнийн тодорхойлолт, баглаа боодол, худалдаа, хуваарилалт, эцсийн үйлчилгээ зэрэгт хэрэглэгдэж, энэ бүхэн нь өөртөө нарийн нямбай бодож эргэцүүлсэн үзэл санааны хандлагатай байх ёстой хэрэглэгч  ба бүтээгдэхүүн, нийлүүлэгч ба олон нийтийн хоорондын харилцаанд нөлөөлөх буюу нөлөөлөхүйц байхыг зорьдог. Өөрөөр хэлбэл, PR хэмээх нь “Олон нийттэй холбоо харилцаа тогтоох”-оос өөр зүйл биш юм.  Нийлүүлэгчийн стратеги нь тухайлбал худалдах, худалдан авах үйл явц дахь “үзэл санааны үйлчилгээ”-г багтаасан маркетингийн ерөнхий стратегийн салшгүй гол бүрэлдэхүүн бол PR юм. 

Бизнесийн PR-ийн маш хүчтэй хэрэгсэл бол шууд реклам сурталчилгааны арга гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, нийлүүлэгчийн нийлүүлэгчийн PR-ийн  “байлдааны талбар” буюу “театр” болох реклам сурталчилгааны бүхий л илрэл хэлбэрүүд нь Нийгмийн Санаа Бодолд нөлөөлөхийг оролддог байна.