“Тархи довтолгоо”-ны арга нь Дельфи аргатай харьцуулбал баригдмал бус шинжтэй. “Тархи довтолгоо” нь мэргэжилтний багийн зохиол бүтээлийн үр дүнгээр нөхцөл байдлын хөгжил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ арга зам боловсруулах, шинэ санаа үйлдвэрлэх арга юм. Уг арга нь 2 үе шатанд хуваагдана. Экспертийн баг санаа дэвшүүлэн, аналитикчдын баг “тархи довтолгоо-ны үр дүнг хэлэлцэн, томъёолно. Үүний гол процедур нь шинэ санаа боловсруулах зорилготой санаачлагч (генератор) багийн үйл ажиллагаа юм.
Санаа бүтээх явцад эксперт үлэмж хийсвэр, зөгнөлт шинжтэй санааг чөлөөтэй дэвшүүлж болох учраас тухайн нөхцлийг бий болгоход чиглэсэн тусгай дүрмийг ашигладаг. Иймээс ажлын явцад шүүмжлэлт сануулгаар шинэ санаа дэвшүүлэхэд шаардлагатай бүтээлч бие даасан уур амьсгалыг эвдэж болох тул дэвшүүлсэн санаанд экспертийн өөр баг шинжилгээ хийдэг.

No comments:
Post a Comment