2013/06/23

МЭДЭЭЛЛИЙН ДАЙНААС УТГЫН ДАЙН ЛУУ...

Мэдээллийн хэрэгсэл гэдэг нь үйл явдлын талаар олон нийтэд дамжуулагч хэрэгсэл төдий байхаа аль хэдий нь больжээ. Телевиз, сонин, интернет нь мэдээ, мэдээлэлд шинэ утга санаа оруулан, олон нийтэд нөлөөлөхийг нэн тэргүүний зорилгоо болгов. Тайлбар зүүлт ашиглан баримт фактыг утгачлан хөрвүүлж, олон нийтэд хүргэх үйл явцыг “утгын дайн” гэж тодорхойлж болно. 

Ялангуяа улс төрийн талбар дахь утгын дайны арга технологи, нөлөөлөл өргөн далайцтай байх нь түгээмэл. Дэлхийг хамарсан хүйтэн дайнаас аваад 21-р зуунд өрнөсөн посткоммунист орнууд дахь өнгөт хувьсгал, араб дахь “нийгмийн сүлжээт” бослого хөдөлгөөнүүдэд утгын дайны нөлөө их байсан.

2013/06/18

УЛС ТӨРИЙН МӨЧЛӨГИЙН ОНОЛЫН ТУХАЙД

Улс төрийн сэтгэлгээн дэх мөчлөгийн онолын үндэс
Цикл буюу мөчлөгт хөгжлийн хандлагыг баримтлагчид манай ертөнцөд цаг хугацаанаас ангид орших зүйл нэгээхэн ч байхгүйтэй адил мөчлөгөөс ангид үзэгдэл үйл явц үгүй хэмээн нотолдог. Цаг хугацаанд өрнөж буй үйл явдал, үзэгдэл шугаман биш харин мөчлөгт чанартай байдаг гэнэ. Энэ үүднээс улс төр нийгмийн чухал үзэгдэл болохын хувьд мөчлөгт чанарыг агуулдаг талаар үзэл хандлага бий. Улс төрийн үйл явц хийгээд улс төрийн тогтолцооны өрнөл хөгжил ба цаг хугацааны харилцан хамаарлын асуудлыг эртнээс судалж иржээ.

2013/02/23

УЛС ТӨРИЙН ЦАГ ХУГАЦААНЫ ТУХАЙД


“Монголын эзэнт гүрний үе”, “Цөвүүн цаг”, “Олноо өргөгдсөний 5-р он”, “Социализмын эрин”, “Цэдэнбалын үе”, “Ардчилсан шилжилт”, “Их эвслийн засгийн газар” гэх мэт нийгэм-улс төрийн тодорхой үйл явдал, эрин цагийг тодорхойлсон ойлголтыг хүн бүр сонсож дуулж байсан биз ээ. Цаашлаад, “улс төрийн хроник”, “улс төрийн мөчлөг буюу циклийн үзэл баримтлал”, “улс төрийн цаг хугацаа”, “улс төрийн урт хугацааны мөчлөгийн онол” зэрэг нэр томъёо, ухагдахуун мэргэжлийн зохиол бүтээлд явцуу хүрээнд ашиглагдаж байдаг. Улс төрийн орон зай, цаг хугацааны нарийн төвөгтэй үзэгдэл, үйл явцыг томъёолж, тайлбарлах замаар нийгмийн хууль зүй тогтлыг нээж таних оролдлого сэтгэгчид, эрдэмтэн судлаачдын дунд нилээн эрт үеэс хийгдэж ирсэн юм. Ингээд “улс төрийн цаг хугацаа, орон зайн” тухай нарийн төвөгтэй ойлголтын талаар цуврал өгүүлэл бэлтгэж буйн эхнийхийг хүргэж байна. 

2013/02/16

“ҮСТЭЙ, ХАЛЗАНЫ ХУУЛЬ”-ИЙГ ТАЙЛБАРЛАХЫГ ОРОЛДСОН НЬ



Оросын үе үеийн төрийн тэргүүнүүд “үстэй, халзан, үстэй” хэмээн солбиж ирсэн тухай марзан ажиглалтын тухай бараг хүн бүр мэднэ. Энэхүү хачин үзэгдэл лавтай 20-р зуунаас хойш нэгээхэн ч зөрчигдөөгүйгээр барахгүй өдгөө бүр “үстэй, халзаны хууль” нь “Путин, Медведев, Путин” гэх хуулиар солигдох хэмжээнд хүртэл “даамжраад” байна. За энэ ёгтлол ч яахав. Харин “үстэй, халзаны хууль”-ийг нийгэм-сэтгэл зүйн талаас тайлбарлахыг хичээсэн судлаачдын үзлийг та бүхэнд хүргэж байна.

2012/02/19

УЛС ТӨРЧИЙН НӨӨЦ БОЛОЛЦОО, ЧАДАВХИЙН ҮНЭЛГЭЭ (УДИРДЛАГЫН ХҮРЭЭНД)

Улс төрчийг мэргэжил, ур чадварын хувьд хэр түвшинд байгааг олон янзаар үнэлж болно. Хамгийн түгээмэл арга бол олон нийтийн дунд тухайн улс төрчийн нэр хүнд, рейтинг ямар байгааг судалгаа авах замаар хялбархан тогтоож болно. Гэхдээ улс төрч гэдэг нь мэргэжил болохын хувьд ажлын үзүүлэлт, тоон шинжилгээ,  ажил хэргийн шинж чанараар нь түүний бололцоо нөөц, ур чадварыг нь үнэлэх шаардлага гардаг. Үүний тулд бусад ажил мэргэжилд ашигладаг (профессиограмм) үнэлгээгээр мэргэжлийн түвшинг нь тогтоож болдог ажээ. 

УЛС ТӨР МЭРГЭЖИЛ БОЛОХ НЬ


Улс төрч бол нийгмийн хөдөлмөрийн хуваарьт чухал байр суурьтай мэргэжил юм. Хүн төрөлхтний хамгийн эртний ажлын нэг гэж тооцогддог энэхүү мэргэжил сайнаасаа илүү муу  нэрийг олонтаа дагуулдаг. Ямартай ч орчин үеийн олон талт, улам бүр нарийсан чамбайрч буй нийгэм нь хөдөлмөрийн олон янзын хуваарийг шаардах болсон нь улс төрийн салбарт ч үйлчлэх болжээ. Өдгөө улс төрч гэдэг нь тун ерөнхий шинжтэй төдийгүй улс төрийн талбарт ажиллаж буй цор ганц мэргэшсэн этгээд биш гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. 

2012/01/05

СОЦИАЛ СҮЛЖЭЭН ДЭХ ЦАХИМ ХАРИЛЦААНД СЭТГЭЛ ЗҮЙН АНАЛИЗ ХИЙХ НЬ


Социал сүлжээ бол хүмүүсийн хамтын нийгэмлэгийн интернет дэх тусгал юм. Хүмүүсийн энэхүү виртуал эвсэл нь гол төлөв өөр хоорондоо бичгийн хэлбэрээр харилцах байдлаар илэрдэг байна. Сүүлийн үед социал сүлжээний хэрэглэгчид бусад оролцогчдынхоо бичлэгт анализ хийх сонирхол улам бүр өсөх болсон. Ялангуяа хүмүүсийн тодорхой хэв маяг, онцлогийг таних хүсэл эрмэлзэл, харилцааны (найзалж нөхөрлөх, бэлгийн харьцаа, бизнес гэх мэт) сэдлээр танилцахад үүсч буй бэрхшээл саад,  сүлжээн дэх луйварчид ихсэж буй зэрэг нь үүний чухал шалтгаан болж байна.