MR гэдэг нь ОНМХ-тэй харилцах харилцааны тогтолцоо юм.
Өдгөө, таны өөрийн болон компаний идэвхтэй үйл ажиллагаа, бизнесийн амжилт хэвлэл мэдээллийн үйл явцаас шууд шалтгаалах болжээ.
PR-ын үүднээс янз бүрийн ОНМХ-тэй нягт хамтран ажиллах явдлыг чухалд тооцдог. Энэ үүднээс MR гэдгийн хүрээнд:
• ОНМХ-ийн электрон болон бичмэл сан бүрдүүлэх;
• ОНМХ-ийн төлөөлөгч буюу сэтгүүлчидтэй байнгын харилцаа тогтоох;
• Мэдээ, мэдээлэл бэлтгэн боловсруулах;
• Сонин хэвлэл, телевиз, радио, интернет зэрэг мэдээллийн хэрэгсэлд зориулан PR мэдээ материал, нийтлэл өгүүлэл болон төсөл хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэх;
• Хэвлэлийн бага хурал, сэтгүүлчдийн аялал, дугуй ширээний хэлэлцүүлэг, товч мэдэгдэл зэрэг хэвлэлийн төлөөлөгч буюу сэтгүүлчдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулах ажлууд ордог.
Мөн ОНМХ-ийн мониторинг, үйлчлүүлэгчдийн үйл ажиллагаанд мэдээллийн хэрэгслээр явуулсан мэдээ мэдээлэл, суртачилгаанд дүн шинжилгээ хийх, контент анализ, өрсөлдөгчийн хэвлэлийн байр суурийн талаар судалгаа хийх үйл ажиллагаа энэ хүрээнд багтана.
No comments:
Post a Comment