2011/05/11

УЛС ТӨРИЙН АНТРОПОЛОГИ БА ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ

Улс төрийн ухаанд улс төрийн антропологи гэх салбар хөгжөөд багагүй хугацаа өнгөрч байна. Харин манай оронд улс төрийн ухаан шинэ тутам хөгжиж буйтай холбоотойгоор хавсрага салбаруудыг гүнзгийрүүлэн судлах асуудалд хоцорч яваа нь үнэн. Улс төрийн үзэгдэл, үйл явц үндэсний ухамсар сэтгэлгээний онцлогтой салшгүй холбоотой хөгжиж ирсэн нь тодорхой. Монголын улс төрийн орчин цагийн өрнөл хөгжлийг ард түмний уламжлал, соёл, үнэт зүйлтэй холбон авч судлах нь шинжлэх ухааны хувьд төдийгүй практик олон учир холбогдолтой юм. 

Бяцхан жишээ авахад үндэстэн ястнуудаас урианхай, буриад, дархадууд зэрэг хязгаарын ястнууд улс төрийн шинэ хүчнүүдэд талтай ханддагийг судлан тодорхойлвол тун сонирхолтой үр дүнг ажиглаж болох талтай. Үүнд ялангуяа улс төрийн антропологи нилээн даацтай хариулт өгч чадна гэж үзэж байгаа болно. Ингээд улс төрийн антропологи ба үндэсний үзэл, уламжлалын хооронд ямар хамаарал бий талаар оросын судлаачийн нэгэн өгүүллийг товчлон хүргэж байна.
 
Улс төрийн антропологи нь янз бүрийн ард түмэн үндэстний соёлын уламжлалт өв хийгээд улс төрийн үйл явц, институцийн хоорондын хамаарлыг судалдаг салбар юм. Ер нь уг салбарын судлах зүйлийн талаар олон янзын байр суурь бий. Энэ хүрээнд хүй нэгдэл, эртний болон аж үйлдвэржихээс өмнөх нийгмийн улс төрийн зохион байгуулалт, засаглалын харилцаа, улс төрийн угсаатан зүй зэрэг төрийн үүсэл, “болхи” нийгмийн улс төрийн институцийн хөгжлийн талаар уламжлалт сэдвээс гадна орчин цагийн аж үйлдвэржиж, мэдээлэлжсэн нийгмийн засаглал, хяналтын механизм хэрхэн ажиллаж байдгийг судалдаг.
 
Эрт балраас эхтэй ард түмний улс төрийн соёлын талаар ойлголтгүйгээр төр улс, нийгэмд хүсэмгүй зөрчилдөөнт байдал үүсэхэд хүрч болно. Бусад соёлын зан үйлийн талаар ойлголт байдал нь хүмүүсийн түрэмгий үйл байдлын эх сурвалж болох айдас, үл итгэх байдлыг өдөөх болзошгүй байдаг. Улс төрийн антропологч Н.Н.Крадины хэлснээр алдартай “америк инээмсэглэл” нь эелдэг байдлын жирийн илэрхийлэл төдийгүй нийгмийн ардчилсан чанар, нээлттэй байдлын илрэл байдаг бол “орос инээмсэглэл” хувь хүмүүсийн тааламжтай харилцааны шинж тэмдэг байдаг аж. Үүнээс шалтгаалж хүмүүсийн хоорондын харилцан ойлголцолд чухал үүрэгтэй дохио зангаа, харилцааны арга барилыг мэдэхгүйн улмаас өөр өөр соёлтой хүмүүс үл ойлголцолд хүрэх нь олонтаа. Оросуудын хувьд америкчууд зөвхөн инээмсгэлсэнээрээ бодит үйл явдалд дээр харамч хэдий ч олныг амалдаг Барууны муу санаатай төлөөлөгчдийн дүр исгэдэг гэж харагддаг бол америкчуудын хувьд оросуудын сонирхол эрмэлзлийг хувь хүмүүсийн харилцааны хөрсөнд буулган ажил хэргийн холбоо тогтоох явцад оросуудын оньсого мэт сэтгэлгээ эргэлзээнд оруулах нь бий.  
 
Уг хавсрага шинжлэх ухаан нь 1930-аад онд америкийн хүн судлаачид индианчуудын овог аймгуудын өөрийгөө удирдах уламжлалыг судлан, овог аймгийн харти, үндсэн хуулийн агуулгад зөвлөмж боловсруулахад бэлтгэж эхэлсэнээс үндэс суурь нь тавигджээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд АНУ-ын санаачилсан зарим эрдэм шинжилгээний төслийн үзэл суртлын зорилгоор ашиглагдан, Чилид коммунизмын эсрэг сэтгэл зүйн үнэлгээ хийж, С.Альендийг унаган америкийг дэмжигч цэргийн дэглэм бүхий А. Пиночетийн засгийн газрыг тогтооход дамаа нөлөөлж байсан гэдэг. Үүнтэй адилаар Вьетнамын дайнтай холбоотой судалгаанд антропологчдын оролцоог ашиглаж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, соёлын талаар шинжлэх ухааны судалгааг шинэ колоничлол, империалист бодлогын хэрэгсэл болгон ашиглаж байлаа.

Орчин үеийн улс төрийн технологичдын хувьд ч янз бүрийн үндэстэн угсаатнуудын улс төрийн институцийн хувьслын онцлогийг байнга тооцон авч үзэхэд анхаарч иржээ. Тухайлбал, үндэсний үзэл бол ард түмэн эрхшээж байдаг нийгмийн улс төрийн соёл гэх зүйлтэй салшгүй холбоотой үзэгдэл бөгөөд ард түмний бүрийн антропологийн ялгаа нь улс төрийн институци, улс төрийн соёл бүрэлдэн төлөвшихөд ул мөрөө үлдээж байдаг ажээ.
 
Улс төрийн технологичид уг салбарыг олзлон авч ашиглахын эсрэг байр суурь ч судлаачдын дунд бий. Оросын улс төр судлаач А.С. Панарины үзэж буйгаар “улс төрийн антропологи нь улс төрийн үйл ажиллагааг хувь хүн бие даан хэрэгжүүлэх бололцоо хийгээд хатуу улс төрийн технологиос иргэд сонгогчдыг хамгаалах, улс төрийг хүмүүнлэгжүүлэх асуудлыг судлан шинжилдэг” байна.
Улс төрийн антропологи нь үндэсний үзлийн загварчлалд зориулсан шинжлэх ухааны бааз суурийг санал болгодог.  Энэ үндсэн дээр функционал, бүтцийн, харьцуулсан түүхэн шинжилгээний, акционист буюу партисипатор зэрэг судалгааны тухайлсан аргуудыг ашигладаг.
 
Оросын хүн судлаач И.И. Пантюхов украинчуудыг индивидуалист “нүүдэлчин” менталитеттай хэмээн тодорхойлж улмаар сөрөг хүчний улс төрийн технологичид уг шинж онцлогийг тооцож, “өнгөт хувьсгал” зохион байгуулсан гэж судлаачид үздэг байна. Нөгөө талаас украинчууд бие даасан, хувийн эрхэм чанарыг эрхэмлэдэг аристократ шинжтэй ард түмэн гэж үзсэн байдаг. Үүнээс үүдэн төв (дээд) засаг төрд хандах итгэлтэй үнэнч чанарыг чухалчилдаг. Гэхдээ засаг төрд эргэлзэх нөхцөл урт хугацаанд үргэжилсэн үймээн самуунд автсан үед үүсч эхэлдэг байна.  Бага орос буюу Украины ард түмний индивидуалист буюу нийгмийн эрх ашгийг үл тоомсорлох хандлага нь улс төр судлаач А.Н. Савельевын үзэж буйгаар үймээн самууны үед нийтийн эрх ашиг бүхий нийтлэг сайн сайхны төлөө өөрийгөө золиослогч зүтгэлтнүүдийн цөөн байдлаас үүдэлтэй гэж тайлбарласан байна. Индивидуалист шинж онцлогтой украинчуудын хувьд гацаа (хутор) барьж оршин суудаг бол коллективист оросуудын хувьд цайз, хот байгуулан амьдардаг аж. 
 
Өвөг дээдсийн амьдралын төрх дараа үеийнхээ менталитетэд нөлөөлдөг нь гарцаагүй. Тэр тусмаа менталитетын иймэрхүү онцлогийг чадварлаг улс төрийн технологичид тооцон ашиглахгүй байх аргагүй юм.
 
Харин нилээд коллективист шинжтэй их оросууд нь анхнаасаа дотоод өөрийн сахилга батыг чухалчилдаг хүй нэгдэл, хамтралын байдлаар бөөгнөрөн амьдарч иржээ. Үүнээс гадна оросууд дээд засагт гомдож буйгаа илэрхийлж, түүнээс хүч чадал, шударга ёсыг шаардах чадвар нь украинчуудаас өндөр байдаг. Оросууд орон нутгийн засаг захиргаанд боолчлогдож байж болох ч дээд засгаас өө сэв эрж, аюултай анархист байдлыг үүсгэж чаддаг. Тэд даяаршсан ерөнхий дүгнэлтэд дуртай идеалистууд юм. Иймээс ч оросын коммунист агуу төсөл нь урт хугацааны туршид гол хөгжлийн зам гэж тооцогдож байсан нь санамсаргүй хэрэг биш байх нь. Харин украинчууд анархист гэхээсээ үгүйсгэгчид бөгөөд рационалист, өөнтөгч, болгоомжтой байдлыг эрхэмлэдэг, дээд зарчмыг тэвчин хүлцдэггүй чанартай аж. Их оросууд стратегич бол бага оросууд тактикч чанартай. Үүнээс үүдэн төр улсын хувьд оросууд ард түмний амьдралын гол зохион байгуулагч, шинэчлэгч, баатар байдаг бол украинчууд ойр төрлийн түшмэд байдаг. Их оросуудын хувьд ард түмний армийг нэгтгэсэн хувьсгал засаг төрд нь аюултай тарьдаг бол бага оросуудын хувьд янз бүрийн сөрөг хүчний дүр эсгэгч индивидуалист эсэргүүцэл, өш хонзон, үгүйсгэх үзэл аюул гай тарьдаг байна. Гэхдээ нэг төр улсад захигдаж буй орос ба украинчуудын оюун сэтгэлгээ “тэнцвэржин” зөвхөн нийтийн үйл хэргийн төлөө зүтгэж эхэлдэг аж.  Ерөнхийдөө орос угсаатан бүхий төр улс хэт бюрократ шинжтэй бол украин угсаатан бүхий төр улс мөнхийн тогтворгүй шинжтэй байдаг гэнэ.

И.И. Пантюховын дээрх үзэл санаа маргаантай олон асуултыг араасаа дагуулсан улс төрийн антропологийн асуудал юм.
 
Бид орчин цагийн улс төрийн олон үйл явц, үзэгдэлд өнгөрсөн үеийн гүнд үлдсэн үндэс суурийг нь анзаардаггүй. Ардчилсан улс төрийн соёлыг төлөвшүүлэх, шинэ тутам институци, үнэт зүйл бий болгоход гарч буй амжилт ололт хийгээд саад бэрхшээлийн цаад шалтгааныг ард түмний сэтгэлгээний өв, архитепаас хайвал хариу олж болох талтай. Нүүдэлчний төр улсын соёл, хөгжлийн үе шат, гарч байсан хямралт нөхцөл байдал, тухайн үед ард түмний гаргаж байсан үйл байдлын түүхийг судлавал орчин цагийн улс төрийн үйл явц, үзэгдлийг тайлбарлах боломж бийг улс төрийн антропологи бидэнд сануулж байна. 

Улс төрийн антропологич Л. Вольтман нийгэм дэх улс төрийн уламжлалын хүч нөлөөг онцлон тэмдэглэсэн байдаг. Нийгмийн санаа бодол, зан үйлд илэрч буй шинэ хийгээд оршин буй аль ч хэрэгцээ, ашиг сонирхол нь нийгмийн гүнд бүрэлдэж байдаг. Улс төрийн уламжлалын хүч нөлөө үе хоорондын залгамж дээр оршиж ирсэн агаад заримдаа л байгалийн сүйрэл, харийн түрэмгийлэгчдийн нөлөөгөөр хүчтэй тасалдаж байжээ.  Хүй нэгдлийн өвгөөс эхтэй эртний тийм улс төрийн уламжлалын нэг бол дахин хуваарилалт юм. Энэ нь ахуйн нэмүү бүтээгдэхүүнээ нийтэд жигд хүртээх эртний уламжлал юм.   
Орчин үеийн нийгэмд улс төрийн мөнхийн уламжлалын цуурай байдаг тухай судлаачид хэлдэг. Дээрх дахин хуваарилалт нь өгөөмөр удирдагчдын нэр хүндийг өсгөхөд нөлөө үзүүлэх учиртай уламжлалт баяр ёслолд хэрэглэхийн тулд, олон нийтийн янз бүрийн ажилд шаардлагатай зардалд зориулан, өлсгөлөнгийн үед олон нийтэд түгээх зориулалттай даатгалын сангийн зориулалтаар, удирдагч, түүний ойр дотныхон, гэрийн үйлчилгээ зэрэг албаны хэрэгцээнд зэргээр уг механизм үйлчилж иржээ. Энэхүү болон бусад уламжлал өдгөө Африк хийгээд полинезийн овог аймгуудад оршин байсаар.
 
Дахин хуваарилалт бол эрт эдүгээгийн нийгмийн төр засгийн түгээмэл хөшүүрэг ажээ. Хамгийн сонирхолтой нь хаана зах зээлийн эдийн засаг байхгүй байна тэнд дахин хуваарилалт хангалттай хөгжөөгүй, уг механизм шийдвэрлэх ач холбогдолгүй байдаг гэнэ. Өнөөг хүртэл дахин хуваарилалт бүхий л албан тушаалтан этгээд янз бүрийн сувгаар мөнгө болон бусад нөөцөнд хандах бололцоо төдийгүй бүхий л материаллаг баялгийг эзэмшигч засаглалын хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг.
 
Хамжлага албат иргэд (бусдад бэлгийн журмаар очсон) нь төр ёс үүсэн бүрэлдэж бэхжих үндсэн механизм юм.  

Эх сурвалж: Федорченко С.Н. Политическая антропология как научная основа формирования национальной идеи России. //Национальная идея России. Материалы Всероссийской научной конференции в РАН. 12 ноября 2010. М.: Научный эксперт, 2011.

No comments:

Post a Comment