2011/01/21

УЛС ТӨРИЙН МАРКЕТИНГ

Улс төрийн тавцанд олон нам өрсөлдөж буй тохиолдолд ялангуяа сонгуулийн кампанийн үед сонгогчид өрсөлдөгч нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулга суртачилгааны нөлөөлөлд автаж түүний төлөө саналаа өгөхөөр сонголт хийж буй тухайн нөхцөлд улс төрийн маркетинг хэр зэрэг чухал зүйл болохыг улс төрчид илүү сайн ухаардаг. Энэ үед л улс төрийн намын удирдлага өөрийнхөө нэр дэвшигчийн төлөө сонгогчдын саналыг өгүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй байсныг эргэцүүлэн бодохыг хичээдэг ч нэгэнт оройтсон байдаг билээ. 

Энэ нь үйлдвэрлэгч өөрийн хэрэглэгчийг урьдчилан сайтар судалж, зөв үнэлж, оновчтой шийдвэр гаргадгийн адил сонгогчийн сонгуулийн үйл явц дахь үйл байдал, түүнд үр дүнтэй нөлөөлж чадах эсэхээ улс төрч урьдчилан судалж тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах шаардлагатайг үл хайхарсан, анхаарсан ч дутуу дулимаг, ор нэр төдий хандсантай холбоотой юм.

Ф.Котлер "Хэдийгээр улс төрийн зах зээл дээр нэр дэвшигчийг худалдахаар хэлэлцээр хийх.сахьын хутга.саванг нэг бүрийи үнээр зарж буй наймааг урамшуулах хоёр нь хоорондоо ихээхэн ялгаатай боловч арилжаа наймааны рекламны зарим гол шинжүүд нь улс төрийн үйл явцын хэрэгсэлд баттай тооцогддог юм" гэж эдийн засаг болон улс төрийн зах зээлийн хоорондын уялдаа холбоог тодорхойлсон байдаг. Зах зээлд оролцогч хоёр талын нэг болох үйлдвэрлэгчийн үүргийг улс төрийн маркетингийн хүрээнд улс төрийн нам, имижмейкер, рекламчид, харин хэрэглэгчийн үүргийг сонгогчид гуйцэтгэж улс төрийн зах зээл дээр улс төрийн таваар болох нэр дэвшигч түүний имижийг худалдах худалдан авахтай холбогдсон харилцаанд оролцдог гэж энгийнээр ойлгож болно.


Улс төрийн маркетинг гэж юу вэ? 
Энэ бол сонгогчдын эрэлт хэрэгцээг хангах үүднээс улс төрийн зах зээл дээр өрсөлдөх давуутай байдлыг олж авах түүнийгээ хадгалах зэрэг улс төрийн зах зээлтэй холбоотой үйл явц юм. Тодруулбал, зөвхөн өөрийн нам эвслээс нэр дэвшигчийг сонгогчдоор сонгуулахын тулд сонгуульд оролцож буй нам эвсэл нэр дэвшигчийн зүгээс хийж гүйцэтгэж буй бүхий л үйл ажиллагааг хэлнэ. Улс төрийн маркетингийг улс төрийн байгууллагын ба улс төрийн лидерийн гэсэн хоёр түвшинд ялгаж үзэж болох бөгөөд засгийн эрхийг авах зорилгоор сонгогчдыг судалсны үндсэн дээр тэдэнд нөлөөлж буй "хувь хүн" /нэр дэвшигчийг "бүтээх" нэр дэвшүүлэх/, "мөрийн хөтөлбөр"/ үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бусад баримт бичиг боловсруулах/ "мэдээлэл" /реклам/-ийн үйлчлэлийн системийг байгууллын маркетинг, тухайн лидерийн хувьд маркетинг хэмээн ойлгож болно. Улс төрийн маркетингийн үйл ажиллагаа явуулахад улс төрийн зах зээлээс гадна олон хүчин зүйлс идэвхитэй субъектүүд нөлөө үзүүлдэг бөгөөд эдгээр хүчин зүйлсийг улс төрийн маркетингийн орчин гэдэг нэр томъёогоор илэрхийлнэ.

Үүнийг гадаад ба дотоод гэсэн 2 үндсэн хүрээнд хувааж үздэг тухайн нам эвсэл нэр дэвшигчид гаднаас нөлөө үзүүлж буй хүч болон субъектүүдийн цогцыг гадаад орчин гэх бөгөөд энэ нь макро ба микро орчноос бүрддэг. Улс төрийн маркетингийн макро орчны хүчин зүйлс нь хоорондоо уялдаа холбоотой байх бөгеөд сонгуулийн кампаний удирдлагийн хяналтаас гадуур байж түүний маркетингийн системд хүчтэй үйлчлэл үзүүлж байдаг. Үүнд улс төр эдийн засаг, хууль эрх зүй, шинжлэх ухаан техник соёл хүн ам зүй байгалийн хүчин зүйлс хамаарагддаг.

Харин нэр дэвшигчийн найз нөхөд танил тал, ухуулагчид, таньдаг төрийн түшээ, хамт олон зэрэг нь түүний сонгуулийн кампаний зорилгод үйлчлэх боломжтой, түүнтэй шууд холбоо бүхий микро орчныг бүрдүүлдэг байна. Улс төрийн маркетингийн дотоод орчин нь намын дотроос нөлөө үзүүлж буй намын дотоод нөхцөл байдал дүрэм журам бутэц зохион байгуулал нэгдмэл соёл санхүүгийн боломж нэр дэвшигч түүний баг хөтөлбөр маркетингийн стратеги ба төлөвлөгөө зэрэг сонгуулийн кампаний зүгээс хянаж байдаг хүчин зүйлсийн иж бүрдэл юм. Энэ нь кампаний удирдлагын системээр тодорхойлогдох бөгөөд төлөвлөлт урамшуулалт хяналт маркетингийн системээс тогтоно.

Улс төрийн маркетингийн орчны судалгаа шинжилгээний ажил нь сонгуулийн кампаний стратег төлөвлөлтийн үндэс болж зорилтоо тодорхойлох боломж өгдөг хүч хөрөнгөө зөв хуваарилах үнэн зөв шийдвэр гаргахад тусалдаг бөгөөд аливаа сонгуулийн кампани нь дотоод орчны хүчин зүйлст тулгуурлан гадаад орчны өөрчлөлтөд зохицож үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай байдаг. Сонгогчдын эрэлт хэрэгцээнд үндэслэн тэдний хэтийн эрэлт хэрэгцээг урьдчлан тодорхойлох үйл ажиллагааг маркетингийн удирдлагийн үйл явц гэж нэрлэдэг бөгөөд энэ нь дараах дөрвөн үе шатаас бүрдэнэ. Үүнд:
1.    Улс төрийн зах зээлийн хэрэгцээ ба боломжийг судлах
2.    Зорилтот зах зээлийг сонгох
3.    Улс терийн маркетингийн иж бүрдлийг боловсруулах
4.    Улс төрийн  маркетингийн арга хэмжээг амьдралд хэрэгжүүлэх зэрэг
болно.

Зах зээлийн хэрэгцээ ба боломжийн судалгаа
Үүний  тулд  юуны  өмнө  улс төрийн  маркетингийн  гадаад  орчны  хүчин зүйлсийн  талаар  мэдээлэл  цуглуулж улс төрийн  зах зээлийн  хэрэгцээ боломж  аюул эрсдэл өөрийн болон өрсөлдөгчийн компаний хүчтэй ба сул тал анализ хийнэ. Дараа нь сонгогчдын шинж чанар /сэтгэл зүй, хүн ам зүй, нийгэм, мэргэжил гэх мэт/, хэрэгцээ /физилоги, нийгэм, оюун ухаан/, үйл байдлын сэдэл /зорилго   чиглэлтэй   ухамсаргүй   тохиолдлын г.м /-ийг  судлах замаар сонгогчдын дүр төрхийг тодорхойлно.

Зорилтот зах зээлийг сонгох
Энэ  нь  сонгогчдыг  ойролцоо  шинж  чанараар  нь  бүлзглэн, хувааж  нэр дэвшигчийг хамгийн их эрхэмлэн үзэж буй бүлгийг тодорхойлох явдал юм. Ингэхдээ дараах дүрмийг баримталдаг. Үүнд:
1.    Сонгож   буй   зах   зээлийн   сегмент   нь  хангалттай   багтаамжтай   байх ёстой. Ийм   сегментийн   сонгогчид   нь   зах   зээлийн   сэтгэлгээ   муутай, тогтвортой бус орлоготой байна гэсэн үг.
2. Түүний дотоодод өрсөлдөөн маш бага байвал зохино.
3. Тухайн сегментэнд маркетингийн үйлчлэлд хариу үйлдэл үзүүлэх, цаашид
өсч тэлэх боломжтой байх ёстой.

Зорилтот зах зээлийг сонгохдоо:
1-рт улс төрийн зах зээлийн багтаамжийг тодорхойлно.
2-рт зах зээлээ сегментчилнэ.
3-рт зорилтот сегментүудийг сонгоно.
4-рт улс төрийн зах зээлд нэр дэвшигчийг байршуулна.

Улс төрийн зах зээлийг хэр зэрэг зөв хувааж сонголт хийхээс маркетингийн хэрэгжилт шалтгаалдаг учраас энэ нь маркетингийн хамгийн чухал арга хэрэгслийн нэг болдог. Энэ талаар маркетингийн онолыг үндэслэгчдийн нэг Т.Левитт "Хэрвээ та сегментээр л сэтгэхгүй бол сэтгэж ердөө ч чадахгүй" гэж хэлсэн байдаг.


Улс төрийн зах зээлийн маркетингийн иж бүрдлийг боловсруулах
Зорилгот зах зээлийн зүгээс нэр дэвшигчэд тааламжтай хариу үйлчлэлийг бий болгоход чиглэгддэг, байнга хувирч өөрчлөгддөг ч хяналт тавьж болдог хүчин   зүйлсийн   нийлбэр   цогцыг   маркетингийн   иж   бүрдэл   гэдэг.   Үүнд: бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалт идэвхижүүлэлт зэрэг арга хэмжээ багтана.

Идэвхжүүлэх арга хэмжээ маркетингийн коммункаци хэмээн нэрлэдэг бөгөөд энэ   нь   реклам   сурталчилгаа,   ухуулга,   олон   нийтийн   санаа   бодлыг төлөвшүүлэх, борлуулалтын урамшуулал зэрэгүндсэн хэрэгслээс бүрддэг.

Маркетингийн арга хэмжээг амьдралд хэрэгжүүлэх
Сонгуулийн компани нь маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, хэргжүүлэх,
удирдах,  үнэлэн   дүгнэх   замаар   маркетингийн   менежментийг   хөтлөн явуулдаг.   Маркетингийн  удирдлагын  энэхүү  ажиллагаа  нь дараах 3  үе шаттай. Үүнд:
Төлөвлөлт - зорилгоо  тодорхойлж,  зорилгод хүрэх стратеги,  тактикийг төлөвлөх
Хэрэгжүүлэлт - багаа өүрдүүлж төлөвлөгөөний дагуу маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх
Үнэлэлт дүгнэлт - хүрсэн үр дүнг тавьсан зорилготойгоо харьцуулж үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилтыг тодорхойлох зэрэг болно.
Маркетингийн төлөвлөгөө ба стратегийг хэрэгжүүлэхэд дараах 4 системийн хэрэглэдэг. Үүнд:
-    Маркетингийн мэдээллийн систем
-    Маркетингийн төлөвлөлтийн систем
-    Маркетингийн албыг зохион байгуулах систем
-    Маркетингийн хяналтын систем зэрэг нь багтана.
Эдгээр систем хоорондоо уялдаатай байх бөгөөд үүний тусламжтайгаар сонгуулийн   компани   гадаад   орчноо   ажиглан   судалж,   түүнд   зохицон
ажиллаж, тавьсан зорилгодоо хүрдэг.

Маркетингийн удирдлагын үйл явцын эхний хоёр үе шатанд сонгуулийн өмнөх шатанд сонгуулийн өмнөх үеийн маркетингийн бодлогыг тодорхойлж стратегийг боловсруулан нэр дэвшигчийн сонгуулийн компаний төлөвлөгөө гаргадаг. Ийм учраас сонгуулийн өмнөх улс төрийн нам дараах чиглэлээр маркетингийн үндсэн шийдвэрийг гаргах шаардлагатай болдог. Үүнд:

1.    " Таваар " болох нэр дэвшигчийн чиглэлээр :
- Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн талаарх шийдвэр нэр дэвшигчийн сонгуулийн өмнөх имиж /сонгуулийн компанийн үйл явцал бий болсон нэр дэвшигчийн хувийн шинж чанар нь сонгогчдын ухамсар болон олон нийтийн санаа бодолд туссан байдал/-ийг бүрдүүлэх талаарх шийдвэр нэр дэвшигчийн өрсөлдөх чадвар /нэр дэвшигчийн жагсаалтад байгаа өрсөлдөгчдөөс ялгарах давуу талууд ба үүнийг санал хураах мөч хүртэл хадгалах чадвар/-ын талаарх шийдвэр

2.    Нэр дэвшигчийн " үнэ" / бусад нэр дэвшигчийн зүгээс үзүүлэх өрсөлдөөнийг
давж гарахад шаардагдах "зах зээлийн дундаж түвшиний амжилт"-д зарцуулагдах зардал болон өрсөлдөөнд ялах, улмаар өрсөлдөгчийг "нам дарах"-д шаардагдах маркетингийн арга хэмжээнд зарцуулагдах нэмэлт зардал/ -ийн чиглэлээр:
- Зорилгоо яв цав тодорхойлох: сонгуульд ялах, намаа улс төрийн ирээдүйтэй хүчин болохыг зарлан тунхаглах, сонгогчдын саналыг саармагжуулах, тэднийг өөртөө татах, элсүүлэх гэх мэт "эрэлт"-ийг урьдчлан тодорхойлох өөрийнх нь хэрэгцээ , сэдэл, үнэт зүйлстэй нийцэж буй нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхөд бэлэн байгаа сонгогчдын тоо, тавьсан зорилгодоо хүрэх үө шат бүрт нэр дэвшигчийн сонгуулийн кампанийн зүгээс шаардлагатай үед бүрдүүлж чадах боломжтой төсвийг тооцох өрсөлдөгчийн төсөвт анализ хийх,

3.    " Худалдааны газар" буюу сонгогчдын оролцооны чиглэлээр:
- Өөрийн сонгогчдын хариалагддаг тойрог, түүний хил хязгаар, саналаа өгдөг сонгуулийн хэсгийг судлах,

4.    " Түгээх" чиглэлээр:
- Улс төрийн  коммникацийн  иж бүрдлийн  талаарх  шийдвэр зэрэг болно.

No comments:

Post a Comment