2010/10/26

ЗОМБИ ГЭЖ БИЙ ЮУ?

САНУУЛГА: УДААН БҮҮ ХАР
Уран зохиол, кино бүтээл, сонин хэвлэлээс бид “Зомби” гэдгийн талаар их бага мэдээлэл авч байсан төдийгүй заримдаа өдөр тутмын яриандаа ч хэн нэгнийг шоглон хэлэлцэхдээ дээрх ойлголтыг хэрэглэх нь бий.  Гол төлөв мах цус сордог эсвэл ямар ч эрч хүчгүй хүнийг ийнхүү нэрлэх нь бий. Үүнээс арай өөр утгатай ойлголт болохыг юуны өмнө сануулъя. 
Хамгийн эхний ээлжинд бидний өдөр тутмын амьдралд архинд “тасарсан” хүн гэж нэг сайхан зомбийн жишээ байна. Харин үнэхээр энэ үлгэр домгийн шинжтэй ойлголт уу эсвэл үнэхээр бодит амьдрал оршдог үзэгдэл эсэх талаар нарийн ширийн асуудлыг хүмүүс тэр бүр гадарладаггүй. Иймээс зомби (zombie, зомбирование) гэх ойлголтыг сэтгэл зүй болон нийгмийн шинжлэх ухааны хувьд ямар үзэгдлийг тайлбарлаж, авч үзээд байгааг тодруулах зорилгоор дараах материалыг бэлтгэн хүргэж байна.

Хүнийг удирдах, өөрийн санаснаар байлгах оролдлого нь хүний мөн чанарын салшгүй нэг хэсэг бөгөөд энэ чиглэлээр хүн төрөлхтний хувьд аль эртнээс янз бүрийн арга хэрэгсэл хийж, сэтгэж иржээ. Үүний нэг арга нь зомби. Зомби гэдгийг хамгийн товчоор – хүний далд ухамсарт мэдээлэл хийх үйл явц гэж тодорхойлж болно.

Зомби (амилж буй үхдэл) хэмээх ойлголт нь африкийн Гаити, Бенин зэрэг овгуудын тарни, ид шидийн техникээс гаралтай нэр томъёо юм байна. МЭӨ 8-6 мянган жилийн тэртээх эртний овгийн увидасч нар фугу загасны элгэнээс гаргаж авсан тетродоксин алкалоид төрлийн бодисын тусламжтайгаар золиос болж буй хүнээ хүчтэй шоконд оруулж, хагас үхлүүт байдлаас аваад амьсгал, зүрхний цохилтыг зогсоож, ой санамжаа бүрэн алдах хүртэлх нөхцөлд оруулах ховсыг нууцаар хийдэг байж. Дараагаар нь “зомби”-г шарилаас гарган тусгай ургамлын шүүсийг биед нь түрхснээр шок, үхлүүт байдлаас гардаг байна. Ийнхүү бэлдсэн зомби нь ховсч, увидастнуудын хувьд өөрийн хүсэл зориг, сэтгэх чадвараа бүрэн алдсан, амьдрал, үхлийн заагт оршигч хагас хүн- хэрэгсэл болдог байжээ.

Энэ нь нэг үгээр гүнзгий транс байдалд байнга автагдсан, хариу ямар нэг үйлдэлгүй бүрэн дуулгавартай байдал бүхий амьд сүг юм. Энэ үед зомби өөрийн ухамсаргүйгээр явж, хөдөлж чадах бөгөөд түүнийг захирагчийн ямар ч тушаал командыг үг дуугүй биелүүлэхэд бэлэн байдаг. Яг өнөө Чингиз Айтматовын “Цаазын тавцан” дээр гардаг Манкурт боол гэсэн үг байх нь.

Орчин үед ховсдолтын янз бүр төрлүүд болон тусгай багаж хэрэгслээр хүний далд ухамсарт хүчтэй нөлөөлж, үүний үр дүнд золиосны этгээд өнгөрсөн үеийн ой санамжаа гээх, өөрийн “эзний” тушаалыг ухамсаргүйгээр, үг дуугүй захирагдах байдлаар програмчлах үйл ажиллагаанууд явагддаг нь нэгэнт тодорхой болжээ. Яг компьютерийн хатуу дискийг форматлан дахин шинээр програм суулгадаг шиг.

Зомби хүн өөрийн хүсэл зоригоо бүрэн алддаг. Хэн нэгнийг зомби болгохын тулд “тархи угаах” гэж нэрлэгдсэн тархины ажиллагааг тусгай горимоор дахин програмчлах “хүнд” арга, олон дахих ховсдолтын замаар “хөнгөнөөр”-өөр програмчлах аргуудыг ашигладаг байна.    
 
Зомбигийн хөнгөн арга
Цаг хугацаа, хөрөнгө хүч, хүний нөөц ихээр шаарддаг тул харьцангуй цөөн ашиглагддаг. Гэхдээ энгийн хүнд жирийн ухаан балартуулах замаар зомбичлох боломжтой бөгөөд энэ үед тухайн хүн өөрт нь хийсэн үйлдлийг санадаггүй байна. Хөнгөн зомби аргыг ашигласнаар хүн хоёрдмол эсвэл бүр тав арван бодит байдалд зэрэг орших байдлаар амьдарч эхэлдэг. Товчхондоо өөрийн бие даасан амьдрал болон “програмчилсан”хуурамч оршихуйг нэг дор бодиттой мэтээр цогцоор ухамсарласан этгээд болно гэсэн үг.

Хоёр гол аргатай. Нэгд техник хэрэглэсэн аргачлал нь хүний чихэнд үл сонсдох 0,5-30 Гц долгионы давтамжтай авиа дамжуулагч хэт авиа үүсгүүрийн тусламжтайгаар ховс-итгүүлэлтийг ашиглан хэрэгжүүлдэг. 1978 оны 10 сард Америкийн ТТГ “МК-ультра” хөтөлбөрийн хүрээнд анх хэрэглэсэн хэмээн хэвлэлүүдэд тухайн үед шуугиж байсан. Гэхдээ уг аргачлалыг аль 20-р зууны эхээр америкийн физикч Роберт Вуд дээрх авиа нь хүмүүст түгшүүр төрүүлдэг тул жүжиг, үзвэртээ ашиглах тухай санааг танил найруулагчдаа зөвлөж байсан гэдэг. Үнэхээр энэ нь үзэгчдэд нөлөөлж, тэдний айдаст автуулснаар хүмүүс бүр театраас холдон зугтаж байсан ажээ. 
 
Хэдийвээр бид уг хэт авиаг сонсож чаддаггүй ч бидний мэдрэлийн болон бие эрхтэн хүлээн авч, тодорхой чичиргээ долгион үүсэж улмаар бид айх сэтгэл хөдлөлд автдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл гэнэ.
 
Манай хойд хөрш энэ чиглэлээр өнгөрсөн зууны 60-аад оноос системтэй судалгаа явуулж, улмаар тусгай албад телефон утасны микрофонд тодорхой давтамжтай долгион үүсгүүр тавьж, утасны яриа сонсож буй хүний далд ухамсарт нөлөөлөх үйл ажиллагаа явуулдаг байжээ.
 
Бидний хэрэглээнд хэдий нь нэвтэрсэн ялаа шумуул хөөгч цахилгаанд залгадаг тэр хэрэгсэл чинь мөн л энэхүү хэт авиаг л цацаад байгаа хэрэг шүү дээ.
 
Улмаар психотроны үүсгэврийн дараагийн үеийн зэвсгүүд 1980-аад оны дунд үеэс бүтээгдэж эхэлсэн ба тухайн үедээ Оросын генерал Г.И.Кобец Москвагийн 1991 оны 8 сарын үйл явдалд (төрийн эргэлт хийх оролдлогыг хэлж байна) психотроны үүсгүүрийг ашиглах боломжтой тухай мэдэгдэл хийж дэлхий дахиныг гайхшралд оруулж байлаа.
 
Харин орчин үед өргөн далайцтай төсөл, үйл ажиллагаа, жишээлбэл, дайн мөргөлдөөнд бетон хана, хуягийг хялбар нэвтрэх долгион бүхий психотроны зэвсгийг хэрэглэдэг бол улс төрд сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байсан талаар томоохон улс орны мэдээллийн хэрэгслээр тухай бүр цацагдаж байв.
 
Тэрчлэн зөвхөн хэт авиа, долгионоор хязгаарлагдахгүйгээр хүний мэдрэмж, сэтгэлгээ, зан байдлыг удирдах тусгай аргууд хэдий нь боловсрогдон хэвлэл, ном, хөгжим, кино, телевиз, компьютерийн сүлжээ зэрэг мэдээллийн сувгуудыг ашиглан зомби-программыг хүмүүст хүргэх болсон гэнэ. Зарим аргыг доор өгүүлсэн бөгөөд үнэхээр олон арга техник байдгийг давхар сануулья.
 
Видео-өдөөлт. 25 дахь кадр буюу “Бэрдийн үзэгдэл” гэдгийг сонсож байсан хүмүүс гадарлах байх. Товчхондоо 0.04 секундын маш богино бичлэгийг 5-15 секундын давтамжтайгаар кино, телевизээр цацна. Бидний нүдний хараа тэрхүү богино бичлэгийг хүлээж авч чаддаггүй ч далд ухамсар хүлээж авч чаддаг байна. Коко-кола компани уг аргыг хэрэглэн борлуулалтаа даруй 30 хувь хүргэж байсан жишээ байдаг. Гэхдээ уг аргыг реклам сурталчилгаанд ашиглах, нээлттэй туршилт явуулахыг НҮБ-ын шийдвэрээр албан ёсоор хориглосныг хэлэх нь зүйтэй.
 
Аудио өдөөлт. Стандартын техник хэрэгсэл ашиглан, дуу хөгжимд итгэн үнэмшүүлэхэд чиглэсэн тодорхой үгэн текстээ 10-15 дахин удаашруулан олон дахин давтан буулгана. Үг дангаараа дамжихдаа яг битүү бүдэг уйлаан мэт сонсдох хэдий ч аятай хамт тавьснаар огт үл мэдрэгдэнэ. Гэвч цаана нь үр нөлөө нь “ажиллаж” эхэлдэг.  

Нууц текст бичих арга техник. Хэвлэмэл реклам сурталчилгаанд ашиглана. Жишээ нь текстийн үгүүдээ том шрифтээр хоорондоо зайтай бичнэ. Харахад тарсан мэт байрлах хэдий ч унших үед дэс дараатай, нэг дор харагдаж, далд ухамсрын түвшинд ховсдолт “ажиллан”, улмаар  өгүүлбэрт итгэх итгэлийг ухамсраас үл хамааран бүрдүүлж байдаг. 
Дээрх аргыг мөн дуу авианы техникт ашигладаг. Дикторын уншиж буй текстийг тохирох хөгжмийн фонограммтай хамт явуулснаар сонсогчдын анхаарлыг зайлшгүй татдаг. Мөн фон солихтой хослууснаар үзэгчдийг санамсаргүй хариул үйлдэлд хүргэн утгыг хүлээж авах, тухайн нэвтрүүлгийн хүрэх тарихнд нэвтрэх чадвар улам өсдөг.
 
Цахилгаан соронзон бичил долгионы нионжоогүй цацраг. 1-35Гц-ийн давтамж нь био-эрчимд нөлөөлөх чадвартай бөгөөд мэдээллийг тархинд шууд итгүүлдэг байна. Давтамж үүссэн талбайд далд ухамсарын ямар ч сэтгэл зүйн боловсруулалт явагдах боломж үүсдэг. Өнөөдөр уг бичил долгионы үүсгүүрийг янз бүрийн орны цэрэг, тусгай байгууллууд радио холбоо, радиолокаци болон анагаах ухаан, бусад салбар ашигладаг. Гэхдээ тодорхой нөхцлүүдэд ашиглавал эрүүгийн хариуцлагад татах заалтыг мөн хуулиандаа суулгаж өгсөн байдаг ажээ.  Аль далан хэдэн онд Украинд асар том талбарт тухайн долгионыг сансраас цацах бололцооны талаар судалгаа хийгдэж, өртсөн хүнийг “N-хүн” хэмээн томъёолж, судлаачид нь патент авсан байна. 
 
Үүнээс дүгнэхэд хорлон сүйтгэх арга хэмжээ энэ тэр гэдэг ойлголт нь барилга байшин, дэд бүтцийн объектуудыг  тэсэлж дэлбэлэх төдийгээр хязгаарлагдахаа больсон гэсэн үг. Хүн ам, тэдгээрийн далд ухамсартай нь тулж ажилласнаар илүү үр нөлөөтэй, бага зардал, бага хохиролтой гарах боломжийг бүрдүүлж болох нь ээ гэдгийг үүнээс харж болох нь ээ.
 
 2. Дээрх техникийн гаралтай аргуудаас гадна сэтгэлзүйн арга техник гэж бий. Уг аргыг олон түвшинт гипноз аргыг дадамгай эзэмшсэн ховсдогч оператор-зомбичин ашигладаг бөгөөд нилээн хүн хүч, зохион байгуулалтын зардал шаарддаг арга юм. Гол төлөв шашны арга хэмжээнд хэрэглэгддэг. Тухайлбал, уламжлалт эмчилгээ, шашны харгис сектүүд, тусгай байгууллагад сургах, элсүүлэх үйл ажиллагаа зэрэгт өргөнөөр ашиглана. Уг арга нь “Библь” сударт ашиглагдсан гэдэг бөгөөд итгүүлэх үнэмшүүлэхэд чиглэсэн текст бүр нь ховсдох өвөрмөц нөлөө агуулдаг хэмээн судлаачид үздэг.
 
Улс төрийн хүрээнд анх дундад зуунд исламын шашинт “Уулын өвгөдийн” бүлэг өөрсдийн дагагчдаа бэлтгэхэд ашиглаж байсан гэдэг. Эдгээр террор бүлгийн талаар сонсож байсан хүмүүсийн хувьд хар тамхи буюу мансууруулах төрлийн бодис өгч, улмаар сэтгэл татмаар орчинд оруулан диваажин гэж ятгуулаад, хэрэв өөрсдийнх нь даалгаврын биелүүлвэл мөнхөд ийм газар амьдрах болно хэмээн ятгадгийг санаж байгаа биз. Эдгээр аргыг өдгөө ч исламын террорист бүлгүүд амиа золиослогчиддоо хэрэглэдэг гэсэн. 1963 онд Ж.Кеннидигийн амь насыг хөнөөсөн Ли Харви Освальд буюу Жек Руби өөрийн үйлдлийн сэдэл шалтгаанаа ямар ч тайлбарлах үндэслэл, хүч чадалгүй байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, тэдгээрийг ийнхүү зомби болгон, тухайн аллагыг хийлгэсэн байх магадлалтай хэмээн тооцдог.
 
1980-аад оны эхээр Америкийн тусгай алба “дэлхийн №1 батальон” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж, уг төсөлдөө ямар ч айх, өвдөх мэдрэмжгүй хүчирхэг цэргүүдийг бэлтгэх нууц туршилт явуулж байсан аж. Туршилтын үр дүн тийм цэрэг байх бүрэн боломжтой гэж гарсан гэдэг. Энэ сэдвээр ч холливудын олон кино гарсныг бид бүхэн санаж байгаа.
 
Өнөөдрийн нөхцөлд даалгавраа биелүүлсний дараа амиа егүүтгэхээр програмчлагдсан, ямар ч санах ойгүй алуурчин-зомби бэлтгэх, бүр ийнхүү бэлтгэгдсэн этгээдийг илрүүлсэн тухай манай хойд хөршид хэд хэдэн тохиолдол гарсан аж.
 
Гэмт хэргийн бүлгүүд ховсдолтын нөлөө ашиглан тодорхой этгээдийг өөрийн зорилгодоо ашиглахын тулд дараах дэс дарааллаар ажилладаг гэнэ. Үүнд:
1.    Хүнд тамхи татахыг санал болгоно. /мэдээж дотроо хольцтой, тухайлбал, олс хэмээх хар тамхины төрлийн ургамал/
2.    Архинд маш бага тунгаар барбамил хольж өгнө.
3.    Хүн гүнзгий транс байдалд оруулсны дараа NLP /энэ тухай дараа дэлгэрэнгүй авч үзнэ/ нөлөө үзүүлнэ.
4.    Зорилгоосоо хамаарч ховсдолт-байцаалт авах, хүссэн үйлдлээ хийлгэх байдлаар ховс-кодчлол хийнэ. /Энэ нөхцөлд тухайн үйлдлийг зомби тодорхой дохио өгөх хүртэл ойролцоогоор нэг жилийн хугацаанд автоматаар далд ухамсартаа хадгалах чадвартай/
5.    Тухайн уулзалтыг объектын ухамсар, санах ойгоос арчих ховс-итгүүлэх үйлдэл хийж дуусгана. Яг өнөө В.Смитийн тоглосон “Man in the black” киног санагдуулж байна.
 
    Олон тооны шашны бүлэг, сектүүд зомбичлох үйл явцыг ашиглах явдал цагаас цагт өсч байна. Тэд хүмүүсийг татах, гишүүддээ итгүүлэхийн тулд транс байдалд оруулах олон нарийн аргуудыг хэрэглэх болжээ. Тухайлбал,
-    Текстээ нэг өнгөөр, зогсоцгүйгээр, хэмнэлт давталтайгаар хэлэх;
-    Олон цагийн бясалгал;
-    Залбирлын дуу дуулах /үг, хөгжим хослуулан/;
-    Хэмнэлттэй хөдөлгөөн – хөлөөрөө товших, алга таших, найган ганхах;
-    Тусгай цагаан хоол /мацаглах хэлбэрээр/;
-    Дутуу унтуулах /сэргэг байдлаас нойрмоглох транс шилжилтийн байдлыг ашиглах/;
-    Төвлөрөх бололцоог хязгаарлах;
 
    Дээрх цогц арга хэмжээ нь хүнийг хүчтэй сүсэглэн итгэх байдалд аяндаа оруулдаг бөгөөд зарим сектүүд мансууруулах бодис  нууц, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл нууцаар хэрэглэдэг гэнэ. Зарим шашны харгис сектүүд итгэгчдээ өөрийн номлогчоо тойрон нягтрахыг шаардсан сэтгэл зүйн шахалт хийдэг нь хүний шүүмжлэлт сэтгэлгээг үгүй хийж, өөрийн зорилгод ашиглах сэтгэл зүйн дахин програмчлал болдог аж. Эцэст нь золиос хүн өөрийн хувийн мөн чанараа алдаж, зөвхөн оюун санааны удирдагчийнхаа төлөө бүх зүйлээ зарцуулах итгэл үнэмшил бий болж, өөрийн өмчөө удирдагчдаа өргөл болгоод, гэр бүл, ажил төрөл, сурлага хичээлээ хаяж сект рүүгээ бүрмөсөн явдаг гэнэ. Эцсийн бүлэгт яг хүүхэд шиг багшийнхаа хяналтад бүрэн ордог юм байна.
 
Бид бүхний мэдэх японд үүсч байсан гэмт хэргийн шинжтэй “Аум Шенрикё” хэмээх шашин-цэрэгжсэн-арилжааны сект нь ховсдолт, кодчлох, ятган үнэмшүүлэх аргуудыг гарамгай сайн ашиглаж байсан гэдэг.  
 
Зомбийн “хүнд” арга
    Хүнд зомби нь африкийн увдисч, ховсч нарын арга техникээс гаралтай. Гол мөн чанар нь эзний хүсэл зоргийг ямарч хамаагүй үнэ цэнээр биелүүлэх явдал. Дараах аргуудыг хэрэглэдэг. Үүнд:
 
1.Хорих арга. Золиосыг байгаа орчноос нь тасалж, өмнө байсан бүх хэлхээ холбоог үгүй хийнэ. Завсаргүй нөлөө үзүүлэх замаар өдрийн дэглэмийг нь бүрэн өөрчилнө. Өмнөх дадал зуршлаа бүрэн орхих ёстой бөгөөд тэсэхийн аргагүй нөхцөл байдал үүсгэнэ. Ийм байдлаар хүнийг ямар ч байдалд оруулж болно. Иймэрхүү жишээг армийн нөхцөл дээр хэрэглэж байсан аж. Тухайлбал, барилгын болон бусад салбарын шинэ цэргийг “дэг”-т оруулан өдөрт 1-2 цаг унтуулаад хоёр дахь 7 хоногоос тухайн дэглэмд орсон цэрэг хагас дутуу ухаантай байдалд орж /“ажлын үед нүд нь нээлттэй унтах”/, улмаар тухайн хугацаанд гүйцэтгэсэн зүйлээ санахгүй болдог байна. Тэрчлэн хүн тамлах байцааж, хүссэн мэдээллээ авахад уг аргыг хэрэглэдэг байж.
 
    Мөнд мансууруулах, мэдээ алдуулах төрлийн бодис өгнө. Энэ нөхцөлд хүч чадалгүй гэсэн мэдрэмж үүсч, айдаст автан, хүсэл зоригоо алдахад хүрнэ.
Золиостой харьцаж буй этгээд захиргаандаа бүрэн оруулахын тулд айлгах, аюул учруулах, хуурах зэргээр объектдоо идэвхтэй явууллага хийнэ. Айдсаас болж 15-30 минутын хугацаанд шоконд орно. Энд нэг сонирхолтой зүйл хэлэхэд хар үс, хар нүдтэй еврейчүүд, цыганууд цэнхэр нүдтэй, шар үстэй хүмүүстэй харьцуулахад илэрхий бага айдаст автддаг гэнэ. Бодвол бид бас тийм юм болов уу. Объектын амьдралын үнэ цэнийг зүйл бүрээр доромжлон гутаах арга хэмжээ авна. Эцэст нь объектыг гарцаагүй байдалд оруулан, идэвхтэй итгэн үнэмшүүлэх дараагийн шатанд шилжинэ.
 
    Дээрх байдлаас харахад өнөөх 37 оны хэлмэгдүүлэлтийн золиос бологсод олон хоногийн нойр хоолгүй тамлалтын эцэст юу хийж байгаагаа мэдэлгүй байсаар нөгөө ертөнц рүү хичнээн олон хүн явсан бол оо. Иймэрхүү жишээг бид гэмт хэргийн бүлэглэл, мафиуд найдваргүй этгээд, хар тамхичин, архичин зэрэг эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг ой эсвэл нурсан байшинд аваачин байцаан тамлаж, өөрсдийн хүн, золиосны этгээд болгодог тухай нэг бус киноноос үзэж байсан. 
 
2. Нэвтрүүлэх арга. 3 үндсэн үе шаттай. Нэгд “Тархи угаах” (орон зай цаг хугацааны баримжаа алдагдан, өнгөрсөн, ирээдүйгээ ялгахаа больж, санах ой арчигдах). Ховс, гүн нойрсуулалт ашиглан объектыг 2 долоо хоног нойрсуулна. Санах ойг идэвхтэй арилгахын тулд хоногт 2 удаа тархийг цахилгаан шоконд оруулна. Дараагийн шат - үгэн кодчлол (тодорхой үзэл санаа, зорилго, төсөөллийг далд ухамсарт идэвхтэй нөлөөлөн нэвтрүүлэх). 10-15 хоногийн туршид бүхэл өдөржин цахилгаан шоктой хослуулан, итгүүлэн үнэмшүүлэхэд чиглэсэн бичлэгийг сонсгоно (Яг ийм утгатай кинонууд үзэж байснаа санаж байна уу?). Гуравт - бэхжүүлэх /үр дүнг хянах/. Объектын хүсэл зоригийг дарах мансууруулах бодис, мэдрэлийн бэлдмэл шахна. Олон цагийн ярилцлага хийж, янз бүрийн нөхцөлд үйл байдлын загвар боловсруулан, хэр итгэн үнэмшснийг шалгана.
 
    Сэтгэл зүйн нөлөөнд автсан хүнийг дараах байдлаар шалган илрүүлж болно.
 
•    Түүний намтарт анализ хийх /өөрийн нь болон ойр тойрныхны нь талаар асуулга явуулахдаа ямар нэг сектэд оролцсон эсэх баримт, ямар нэг хугацаанд түүний тодорхой бусаар алга болсон тухай буюу хэн нэгэнтэй ямар хүрээлэлд байсан тухай/.
 
•    Зан байдлын онцлогт анхаарал хандуулах /анхаарал төвлөрөл, хэт сүсэг бишрэл, ярианы болон үйлдлийн хариу үйлдлийн удаашрал, үйл явдалд хяналтаа алдах, учир замбараагүй ярих, санах ойд цоорхой үүсэх, нүүрэн дэх ер бусын амгалан байдалтай “гөлгөр нүд”/. Зомби нь далд ухамсрын түвшинд шууд кодлогдсон итгэл үнэмшилд захирагддаг нь яриангүй. Хэрэв “эзэн” нь 2х2 тэнцүү 34 гэж хэлсэн л бол зомби яг тийм л гэж хүлээж авна. Аль нэг шашны сектэд итгэн дуурайгчид хайрт багшийн хэлснийг ёсчлон биелүүлдэг байдлаар үүнийг бэлхнээ харж болно.
 
•    Тухайн хүний ойр тойрныхноос зохих асуулга явуулах болон өөрийн нь хийсэн үйлдлийн тайлбарлуулахад чиглэсэн нэг бүрчлэн асуултыг өөрөөс нь асуух. /зомби дотор нь буй дуу хоолойны дагуу үйлдлээ хийхээр програмчлагдсан байдаг тул өөрийн мэдэлгүй үйлдэл хийж, үүнийгээ нэг бүрчлэн тайлбарлаж, нотолж чаддаггүй/;
 
•    Түүнийг хэрхэн “боловсруулсан” технологийг объектод эргэн сануулж сэргээх;
 
•    Буцаан ховсдолтод оруулж тухайн хүний түүхийг нэг бүрчлэн илрүүлэх;
 
•    Хүний далд ухамсрыг судлахад зориулсан тусгай аппарат-програмын цогцолборт оруулан, бие хүнийг шалгах;
 
•    Цус шээсэнд шинжилгээ хийж мансууруулах төрлийн бодис бий эсэхийг нягтлах;

No comments:

Post a Comment