2011/01/25

СОНГУУЛИЙН ҮЕИЙН УЛС ТӨРИЙН МАРКЕТИНГ

Сонгуулийн кампаний стратеги ба тактик
Улс төрийн нам, эвслийн сонгуулийн стратегийг улс төрийн нам, эвслийн дээд түвшний удирдлагатай зөвшилцөж тохиролцсны дагуу сонгуулийн кампанийн баг боловсруулдаг. Энэ нь стратегийн зорилгыг цэгцлэх, үйлдлийн дэс дарааллыг тодорхойлох, түүнчлэн материаллаг нөөц санхүүгийн болон хүний нөөцийг хуваарилах гэх мэт төлөвлөгөөнөөс бүрддэг.
 
Сонгуулийн кампанийн стратеги, тактикийг практикт боловсруулан хэрэгжүүлэх ажил нь дараах үндсэн үе шаттай явагдана.    
1-р үе шат. Нөхцөл байдлын задлан шинжилгээ
-    Улс төрийн нөхцөл байдлыг задлан шинжилж, улс төрийн тавцан дахь нам, эвслийн байр суурийг тодорхойлох
-    Тухайн нөхцөл байдалд намыг юу хүлээж байгаа талаар урьдчилан дүгнэлт гаргах
-    Гадаад орчны нөлөөллийг үнэлэх
-    Тулгамдаж буй асуудлыг тодорхойлох
 
2-р үе шат. Маркетингийн үнэлэлт дүгнэлт
-    Зорилгоо дэвшүүлэн  тавих /тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд юунд хүрэх ёстой вэ?/
-    Зорилгоо үнэлж дүгнэх /чухам яагаад энэхүү зорилгод хүрэх ёстой вэ?/
-    Дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд зайлшгүй шийдвэрлэвэл зохих зорилтуудын үе шатыг тодорхойлох
-    Санхүүгийн  болон  бусад хэрэгцээ  шаардлага, боломжийг үнэлж дүгнэх
 
3-р үе шат. Стратегийн төлөвлөлт
-    Боломжит стратеги дэвшүүлэх /тавьсан зорилгодоо хүрэхийн тулд чухамхүү яаж ажиллах ёстой вэ?/
-    Стратегийн сонголт хийх /ямар стратеги нь хамгийн чухал болох, яагаад?/
-    Тактикаа боловсруулах талаар шийдвэр гаргах
 
4-р үе шат. Тактикийн төлөвлөлт
-    Тактикаа тодорхойлох /ямар тодорхой үйлдлийг эхэлж хийх шаардлагатай вэ? , яагаад, ямар дэс дарааллаар гүйцэтгэх вэ?/
-    Явцын төлөвлөгөө боловсруулах / хэн, юуг, хэзээ, хаана, хэрхэн хийх вэ?/
-    Явцын төлөвлөгөө хэрэгжүүлэх
 
5-р үе шат. Маркетингийн хяналт
-    Үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл цуглуулах
-    Мэдээллийг үнэлж дүгнэх /эцсийн гол зорилгодоо хүрэхэд дөхөж очиж чадсан бэ?/ үйл ажиллагаа явуулна.
 
Нэр дэвшигчийн имижийг бүрдүүлэх, түүнийг дэмжүүлэх зорилгоор явуулж үйл ажиллагааг сонгогдод ойлгуулах, итгүүлэх үнэмшүүлэх, улс төрийн зах зээлтэй байнгын холбоо тогтоож .түүнд нөлөөгөө тогтооход энэ улс төрийн матретинг чиглэгдэх ёстой.
 
Улс төрийн маркетингийн салбарт хэрэглэгддэг коммуникацийн иж бүрдэл:
1.    Рекламны коммуникаци: "Хувийн  худалдаа" - нэр дэвшигч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгогчидтой биечлэн уулзах. "Борлуулалтыг урамшуулах" - сонгогчдыг ил захидал, бэлэг дурсгал, үдийн хоол, концерт зэрэг эд зүйлс, үйлчилгээгээр урамшуулах зэрэг үйл ажиллагаа багтана.
 
Сонгогчдын хэрэгцээ ба үйл байдлын сэдэл
Сонгогч бүрийн нас , хүйс, яс үндэс, шашин шүтлэг, боловсрол мэргэжил , нийгмийн байдал, мөнгөн орлого зэрэг шинж чанар нь тэдний хувийн онцлогыг тодорхойлдог. Мөн сонгогч бүрт хувийн олон янзын хэрэгцээ сонирхол байдаг бөгөөд тэд үүнийгээ бүрэн дүүрэн хангах хүсэл эрмэлзэлтэй байдаг боловч хүн амын янз бүрийн бүлгүүдэд өөрсдийн хэрэгцээг хангах шаардлагын түвшин харилцан адилгүй байх нь ажиглагддаг. Нэг бүлгийн хувьд идэх хоол өмсөх хувцас, гоё ганган загвар хийцийн хувцас чамин тансаг, тав тухтай тохилог байрны хэрэгцээ чухал байдаг. Тэдэнд мөн нийгмийн болон оюун ухааны хэрэгцээ хамгаас чухал байна.
 
Сонгогчдын энэхүү хувийн хэрэгцээний хөгжлийн түвшин сонгуулийн үеийн тэдний үйл байдлын сэдлийг тодорхойлдог. Тухайлбал, дээд болон дунд боловсролтой тэтгэвэрийнхэн, бага хэмжээний тэтгэвэр авагчид, өндөр боловсролтой албан хаагчид, нарийн мэргэшлийн ажилчид нь нэр дэвшигчийн хэн нэгэнд өөрийнх нь амин чухал асуудлыг шийдвэрлэх итгэл найдвар төрөхгүй байх тохиолдолд сонгуульд оролцохоос татгалзаж болно.
 
Түүнчлэн 40-60 настай, дээд болон дунд боловсролтой, боломжийн хэмжээний тогтвортой мөнгөн орлоготой хувийн бизнесийн байгууллага бүхий хүмүүсийн физиологийн болон нийгэм соёлын хэрэгцээ нь тодорхой түвшинд хангагдсан байдаг. Тэд сонгуульд оролцох эсэхдээ эргэлзэж болно эсхүл сонгуульд оролцох эсэх шийдвэрээ эцсийн мөчид гаргаж болно. Сонгогчдын тийм хэв шинжийг "Эргэлзэж буй сонгогчид" гэж нэрлэдэг.
 
"Тогтвортой сонгогчид" нь сонгуульд оролцох эсэхээ нэгэнт эцэслэн шийдчихсэн байдаг бөгөөд ийм сонгогчид нь дээд боловсролтой ,их хэмжээний мөнгөн орлоготой том ба дунд зэргийн компанийн албан хаагчид эрэгтэйчүүд голдуу хүмүүс байдаг. Саналаа өгсөн нэр дэвшигч нь ялсан тохиолдолд өөрийнх нь материаллаг болон нийгмийн байдлыг хэвээр хадгалах буюу улам сайжруулах болно гэсэн итгэл найдвар тэднийг сонгуульд оролцох сэдлийг төрүүлдэг байна.
 
Сонгогчдын эрхэмлэгээ ба тодорхой нэр дэвшигчийн эрэлт бий болох нь
Аль нэгэн тодорхой нэр дэвшигчийг бусдаас эрхэмлэн үзэх явдал үндсэндээ "тогтвортой" болон "эргэлзэж буй" сонгогчдод бий болдог. Гэвч "татгалзаж буй" сонгогчид сонгуульд оролцохыг огт хүсэхгүй байлаа ч тэдний зарим хэсэг нь хэн нэгэн нэр дэвшигчид бага хэмжээгээр ч болов татагдаж болохыг үгүйсгэх аргагүй юм. Эрхэмлэгээ бий болсны эцэст нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт дахь хэн нэгэн тодорхой нэр дэвшигчид эрэлт бий болно. Энэхүү эрэлт нь ханамжгүй, бас хэлбэржсэн байж болно.
 
Тогтвортой сонгогчид сонгуульд оролцох бэлэн байдаг бөгөөд эрэлт нь ханамжтай байх тохиолдолд тодорхой нэр дэвшигчийн төлөөсаналаа өгч болно. Энэ хэв шинжийн сонгогчид саналаа өгөхөөр очих тохиолдолд түүний эрэлт хэлбэржсэн байвал тодорхой нэр дэвшигчийг сонгохдоо эргэлзгж болно. "Эргэлзэж буй сонгогчид"-ын хувьд сонгуульд оролцох хэрэгцээ нь тогтворгүй байдгаас хэн нэгний төлөө саналаа өгөхдөө эргэлзэх бөгөөд эрэлт нь хэлбэржсэн байдаг. Энэ хэв шинжийн сонгогчдын зарим хэсгийнх нь эрэлт ханамжгүй байдгаас шалтгаалан сонгуульд оролцож саналаа өгөхийг хүсдэггүй байна. Харин "татгалзаж буй сонгогчид" сонгуулийн хэсэг рүү очиж тодорхой нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх ямар ч бэлтгэл байхгүй учраас тэдэнд эрэлт бий болдоггүй.
 
Улс төрийн зах зээл дэх өрсөлдөөнт тэмцэл
Сонгуулийн үед нэр дэвшигчийн хооронд өрсөлдөөн бий болдог. Нэр дэвшигчдийн мөн чанар ба өрсөлдөх чадвар харилцан адилгүй байдаг.
 
Нэр дэвшигч нь өрсөлдөгчийнхөө эрэлтийг хязгаарлахын тулд сонгуулийнхаа демаркетинг буюу өрсөлдөгчийн хэрэгжүүлж буй маркетингийн нөлөөллийг бууруулж саартагжуулах, үгүй болгох тактикийг хэрэглэдэг. Ингэхдээ нэр дэвшигчийн дунд телевизийн халз мэтгэлцээн зохион байгуулах, сонгогчидтой уулзалт, цуглаан хийх, өрсөлдөгчийн мөрийн хөтөлбөрийн болон хувийн шинж чанарынх нь сул талыг дэлгэн харуулах зэрэг аргыг ашиглаж болно. Үүний зэрэгцээ нэр д:эвшигчийн баг нь өөрийн нэр дэвшигчийн имижийг хуулиар зөвшөөрөгдсөн янз бүрийн аргаар сайжруулах, сонгогчдын төсөөлөл дэх нэр дэвшигчийнхээ чанар /нэр дэвшигчийн хувийн шинж чанар сонгогчдын хэрэгцээ шаардлагатай хэр зэрэг нийцэж буй хэмжээгээр тодорхойлогдоно/-ыг дээшлүүлэх зорилт тавин ажиллах ёстой болдог.
 
Түүнчлэн имижмейкерүүд нэр дэвшигчийнхээ ямар нэгэн шалтгааны улмаас далдлагдсан үлдсэн зрхэм чанар, сайн талыг товойлгон харуулж түүнд сонгогчдын анхаарлыг хандуулахыг хичээдэг. Үүнд хэрсүү, гярхай сонгогчид "ажил хийж буй хүн алдаа дутагдал гаргаж болно, харин үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй нуун далдлах нь чухал бус харин засч залруулан дахин алдаа гаргахааргүй хал үзэж хат суух нт зүйтэй" гэсэн байр сууринаас ханддаг. Зарим нэг нь нэр дэвшигчийн имиж дэх өө сэв сонгогчдын өмнө ил тод байх нь сонгогчид өөрсдөө бие даасан шийдвэр гаргахад тустай гэж үзэх нь ч бий. Гэвч эцсийн эцэст сонгогчид өөрт нь үргэлжид аятайхан сэтгэгдэл төрүүлдэг хүнд л итгэл үзүүлдэг гэдгийг нэр дэвшигчийн баг анхаарах хэрэгтэй юм. Жирийн хүмүүс бодитой зүйлд илүү итгэдэг болохыг практик харуулдаг.  Итгэл үнэмшил баримт болон оюун дүгнэлтээр бий болдог хэдий ч тухайн баримт худал байсан ч итгүүлэн үнэмшүүлсэн тохиолдолд үнэн мэт ойлгогддог. 

Тэгэхлээр үнэн гэдэг нь бодит байдлын мөн чанар, учир шалтгааны талаар хувь хүнд бууж буй субъектив төсөөлөл болж таарна. Энэ нь таваарын эрэлт их байгаа нь тухайн таваарын объектив шинжээр бус гол төлөв түүний тухай субъектив ойлголтоор тодорхойлогддогтой агаар нэгэн болхыг илтгэнэ. Маркетинг дахь бүтээгдэхүүний чанарын тухай ойлголт нь худалдан авагчид таалагдаж буй шинж чанарын цогцоор тодорхойлогддог, Өөрөөр хэлбэл, чанар бол тухайн бүтээгдэхүүнд өөрт нь байгаа бодит байдал биш, харин хэрэглэгчдэд төрж, тийнхүү санагдаж буй бүхий л тусгал, мэдрэмж юм.
 
Энэ  нь улс төрийн  хүрээнд улс төрийн  лидерийн   имиж  гэсэн  өвөрмөц  нэр томъёогоор илэрхийлэгддэг.
 
Нэр дэвшигчийн имиж бүрдүүлэх
Нэр дэвшигчийн багийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь өөрийн нэр дэвшигчийн дүр төрхийн тухай сонгогчдод бий болсон сэтгэгдэл юм. Харин субъектив имиж гэдэг нь нэр дэшигч чухам хэн болох, ямархуу зан чанатай хүн болох талаар сонгогчдын нүдэнд тусч, сэтгэлд бууж буй ойлголт төсөөлөл юм, Мэргэжилтнүүдийн сонирхолыг татаж байгаа болон нэр дэвшигчийн багийн бүтээхээр оролцож буй имижийг загварчилсан имиж гэж тодорхойлж болно. Нэр дэвшигчийн бүхий л шинж чанар бол гагцхүү түүний нас, хүйс, бие, боловсрол, албан тушаал, орлого, улс төрийн хүрээ болон төр, засгийн түвшин дэх нэр нөлөө зэрэг нь сонгогчдын анхаарлыг татаж хариулт хүлээж байдаг. Эдгээр шинж чанар нь сонгогчдын хэрэгцээ шаардлагад хэр зэрэг нийцэж байгааг хэмжээгээр нэр дэвшигчийн сонгуулийн өмнөх мөн чанар тодорхойлогддог байна. Судлаач, шинжээчдийн дүгнэлтээр хэрвээ энэ чанар хангалттай өндөр үзүүлэлттэй гарахгүй бол өрсөлдөх чадварын түвшинд хүргэхийн тулд нэр дэвшигчийн багийн зүгээс ихээхэн хүч чармайлт гаргах шаардлагатай болдог.
 
Нэр дэвшигчийн бодит "үнэ"-ийг тогтоох
Нэр дэвшигч бол онцгой таваар юм.Түүний үнэ цэнийг мөнгөн илэрхийлллээр яг таг тооцох боломжгүй учраас багцаалж болон бодит байлаар тогтоох хэрэгтэй болдог. Багцаалсан үнэ нь нэр дэвшигчийн багийн сонгуулийн өмнөх нөхцөл байдалтай нь нийцүүлэн улс төрийн намаас урьдчилан тооцож өгсөн зардлын хэмжээгээр тодорхойлогдоно. Энэ бол хамгийн багаар тооцсон зайлшгүй зардал байх бөгөөд нэр дэвшигчийн хоорондын өрсөлдөөний үед хэрэглэгддэг.
 
Нэр дэвшигчийн эцсийн бодит үнэ нь багцаалсан үнээс гадна санал хураахын өмнөхөн өрсөлдөөн ид ширүүссэн үед нэр дэвшигчээ ялуулахын тулд намаас гаргах ёстой нэмэлт зардлаар тодорхойлогдоно. Энэ агшинд нэр дэвшигчийн баг сонгуулийн өмнөх нөхцөл байдлын талаар шаардлагатай бүхий л мэдээллийг цуглуулсан байхын хамт бүх хүч нөөцөө шавхан дайчилж маркетингийн гол арга хэмжээг хэрэгжүүлж, өрсөлдөгчиддөө зориулан санаанд оромгүй, гэнэтийн "сюрприз" барих боломжтой болдог. Эдгээр арга хэмжээ нь нэлээд хэмжээгээр нэмэлт зардал шаарддаг бөгөөд тэр хэмжээгээр өндөр үр ашиг өгөх болно. Тухайлбал, 1998 онд Красноярскийн губернаторын сонгуулийн үед нэр дэвшигч А.Лебедийн баг Францын жүжигчин А.Делоныг урьж, түүнийг дэмжихийг уриалуулсан явдал тухайн үед хэний ч санаанд багтамгүй, ер бусын байсан бөгөөд А.Лебедийн хувьд хангалттай ашиг тус өгсөн гэдэг.
Тойргийн сонгогчдын маркетингийн дур зургийг тодорхойлох нь
 
Зорилтот сегментийн маркетингийн дүр зургийг тодорхойлох нь сегментчлэсэн задлан шинжилгээ хийсний үр дүнд сегментийг бүрдүүлж буй сонгогчдын хэрэгцээ шаардлага, үйл байдлын сэдэл, тэднийг өдөөх, өөртөө татахад нөлөөлөх хүчин зүйлс зэргийг системтэй тодорхойлох ач холбогдолтой юм.
 
Сонгогчдын маркетингийн дүр зургийг тодорхойлох ажил дараах үе шаттай явагддаг. Үүнд:
1-    р үө шат.  Сонгогчдыг сегментнлэх шинж чанарыго тодорхойлсны үндсэн дээр тэрхүү шинж чанараар нь ангилж, тойргийн сонгогчдыг сегменчлэх
2-    р үе шат. Нэр дэвшигчийн зорилтот сегментийг сонгон авах
3-    р үе шат. Зорилтот сегмент дэх сонгогчдын үйл байдлын сэдлийг болон   сонгуулийн   өмнөх   үнэт  зүйлсийн   үнэлэмж   баримжааллыг
тодорхойлох зэрэг болно.
 
1-р үе шат. Тойргийн сонгогчдыг сегментчлэх
Сонгогч нэг талаас өерийн сэтгэл зүй болон үйл байдлын үнэт зүйлсийн эрэмбэндээ нийцүүлэн нэр дэвшигчийг шууд хүртэхүйгээрээ ухамсаргүйгээр хүртдэг. Энэ үед түүний анхааралд нэр дэмшигчийн сэтгэл зүйн дүр төрх, үйл байдлын хэв маяг, темперамент, дуу хоолойны өнгө, дадал зуршил, гэр бүлийн байдал, нас, хүйс, яс үндэс, шашин шүтлэг зэрэг нь өртдөг. Энэ бүхэн нэр дэвшигчийн дүр зургийг бие хүний зүгээс үнэлэхэд шаардлагатай сонгогчдын сэтгэл зүй, үйл байдлын субьектив хэрэгцээг харуулж байна. Эдгээр хэрэгцээ нь нэр дэвшигчийн имижийг бүрдүүлэх үндэс болох ёстой юм.
 
Нөгөө талаас сонгогч намын болон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн улс орон, нийгмийн хөпклийн хэтийн төлөв, түүнчлэн өөрийн хувийн болон нийгмийн бүлгийн хэрэгцээг хангах боломжтой ухамсартай холбож үздэг.Сонгогчдын энэхүү хэрэгцээ нь нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах үндэс суурь болох ёстой. Учир иймд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах болон имижийг бүрдүүлэхдээ сонгогчдын обьектив ба субьектив хэрэгцээг зайлшгүй харгалзан үзэх хэрэгтэй болж байна.
 
Обьектив хэрэгцээнд дараах хоёр бүлэг хэрэгцээ хамаарагдана. Үүнд:
I бүлэг. Хүний   физиологийн   хэрэгцээ. Энд   идэх   хоол,   өмсөх хувцас.орох   орон,   эмнэлэгийн   үйлчилгээ,   ажил,   амралт,   гэр бүл, хүүхдүүд гэх мэт багтана."Амьдралын тулд надад юу хэрэгтэй вэ?" гэсэн асуултанд эдгээр хэрэгцээ хариулт өгдөг.
 
II бүлэг.   Аюулгүй   байдлын   хэрэгцээ.   Энэ   бүлэг  хэрэгцээнд нийгмийн    байгууллын    тогтвортой    байдлыг    хангах,    батлан хамгаалах хүч чадал, дэг журам, экологийн аюулгүй байдал зэрэг багтдаг. "Үүнийг   хэрхэн   хангах   вэ?"   гэсэн   асуултанд   эдгээр хэрэгцээ нь хариулт болдог байна.
 
Эдгээр анхдагч буюу обьектив хэрэгцээг хэрхэн хангсны хэр хэмжээгээр субьектив хэрэгцээ үүсэх бөгөөд энэ нь хувь хүний амьд мэнд байх зорилго нь өөрийгөө ухамсарлах, хүндлэх, хөгжүүлэх зэрэг илүү өндөр төвшний зорилгод шилжих үед бий болдог байна. Субьектив хэрэгцээ нь дараах 2 бүлэг хэрэщээг хамруулж үздэг. Үүнд:
 
III бүлэг. Өөрийгөө ухамсарлах хэрэгцээ.Үүнд нийгмийн хэрэгцээ, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, нам, улс төрийн ажилд оролцох, нийгмийн бүлэгт харъяалагдах, шашин шүтэх, эх оронч үзэл зэрэг багтана. "Би хэн бэ?" миний гэр бүл, хот суурин, улс орон надаас юуг хүсэн хүлээж байна вэ?", "Би тэдний хүслийг биелүүлж чадах болов уу?" гэсэн асуултанд эдгээр хэрэгцээ хариулт өгнө.
 
IV бүлэг. Ирээдүйд өөрийгөө хэрэгжүүлэх хэрэгцээ.Энд 1 ба 2 дугаар бүлгийн анхдагч хэрэгцээг ирээдүйд бүрэн хангах болон нийгэм улс орон, хот суурин, гэр бүл.үр хүүхдийн ирэздүйн субьектив хэрэгцээ багтана. Энэхүү өвөрмөц субьектив хэрэгцээ нь нийгмийн өөдрөг үзэлд тулгуурлах бөгөөд "Америкчуудын, мөрөөдөл", "Коммунистуудын ирээдүй" зэрэг үзэл сурталтай адил юм. Ийм хэрэгцээ бүхий сонгогчид "Миний гэр бүл, үр хүүхэд, хот суурин, улс орны цаашдын хувь заяа ямар байх бол?" гэсэн асуудалд санаа зовж, хариулт хүлээж байдаг.
 
Зах зээлийг сегментэд хуваах хэд хэдэн хувилбар байдаг. Үүнд:
-    Нийгэм-хүн ам зүйн шинж/ нас, хүйс, ам бүлийн тоо, мэргэжил, орлогын
түвшин, яс үндэс, шашин шүтлэг зэрэг/
-    Газар зүйн шинж /бүс нутаг, хот, хөдөө, хүн амын нягтшил, уур амьсгал зэрэг/
-    Сэтгэлзүйн болон үйл байдлын шинж/Хувь хүний шинж чанар, амьдралын
хэв маяг, худалдаа хийх, шалтаг, олох ашиг, хэрэглээ, бүтээгдэхүүнд дасал болох зэрэг/-ээр хуваах зэрэг болоно.
 
Тойргийн сонгогчдын сегментчлэхэд зөвхөн аль нэгэн хувилбарыг ашиглах нь төдий л оновчтой шийдэл биш юм. Нэг тойрогт амьдардаг, нас чацуу,хувь хүний шинж чанараараа төстэй, амьдралын хэв маяг нь ойролцоо байлаа ч сонгогчид нар нэвшигчийн мөрийн хөтөлбөр, имижид янз бүрээр хандаж болно.Энэ нь сонгогчдын үйл байдлын сэдэл:
 
Тэдний обьктив ба субьетив хэрэгцээг хэрхэн хангах байдлаас хамаардаг гэдгээр тайлбарлагдана.  Иймд сегмент хийхдээ аш хаяж сонгогчдын үйл явдал болон эдийн засаг /обьктив хэрэгцээг хангах орлогын тогтвортой байдал/ гэсэн 2 шинж чанарыг хослуулах хэрэгтэй,
 
Сонгогчдын үйл байдлын шинж болох сэтгэлгээний хэв маяг
Сонгогчдын сэтгэлгээний хэв маяг нь сүүлийн үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын бодит өөрчлөлтөнд сонгогчдын зүгээс үзүүлж буй хариу үйлдлээр илэрч байна. Эдгээр өөрчлөлтийн нөлөөгөөр сонгогчид зах зээлийн сэтгэлгээтэй, зах зээлийн сэтгэлгээгүй гэсэн тогтвортой хоёр хэв шинжид хуваагдах болсон. Зах зээлийн сэтгэлгээтэй хумуус өөрчлөлт шинэчлэлтэнд хялбархан дасан зохицож, тууний эерэг 6а сөрөг талыг ухамсарлан ойлгож, нийгмийн шинэ амьдралд еерийн байр суурийг эээлж чадсан байдаг. Тийм хумуус мэргэжил, нас. орлогын тувшингээс үл хамаарч, нийгэмд идэвхтэй байр суурийг эзэлдэг. "Өөрийн аз жаргалыг өөрөө дархал" гэсэн зарчмыг ухаарч, төр, засаг түүний хэрэгцээний өчүүхэн хэсгийг зөвхөн ажилгүйдлийг бууруулах, нийгмийн болон эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх зэргээр хангах ёстой гэж ойлгодог байна. Нэг үгээр хэлбэл тийм сонгогч өөртөө "Би хэн бэ?", "Цаашид юу хийх хэрэгтэй вэ?" гэсэн асуулт тавьж, хариулахыг оролдож байдаг.
 
Зах зээлийн сэтгэлгээгүй сонгогчдод "социалист үзэл суртал", "коммунист ёс суртахуун"-нд үндэслэн "социалист сэтгэлгээний хэв шинж" өвлөн уламжлагдсан байдаг. Тэд шинэ нийгэмд өөрийгөө хэрэгжүүлэх боломж олдохгүй байгаа шалтгааныг нийгмийн өөрчлөлт шинэчлэлт, насны эрхэнд тохож, үүнээс болж тэдний анхдагч хэрэгцээ ч хангагдаж чадахгүйд хүрдэг. Эдгээр сонгогчдод "Би хэн бэ?" , "Цаашид юу хийх хэрэгтэй вэ? гэсэн асуултанд хариулах нь их хүндрэлтэй байдаг.
 
Сегмент хийхэд хэрэглэж буй нийгэм эдийн засгийн шинж нь сонгогчдын үйл байдлыг түүний орлогын баталгаатай байдлаар тодорхойлдог, тогтвортой бус орлоготой гэсэн хоёр хувааж үздэг. Гэхдээ орлогын хэмжэээ тийм ч гол биш бөгөөд энэ хэмжээнээс зөвхөн объектив хэрэгцээ нь чухам ямар түвшинд хангагдсан байна вэ? гэдгийг мэдэж авах нь чухал юм. Харин сонгуулийн үеийн маркетингийн иж бүрдэлд сонгогчдын зүгээс үзүүлэх хариу үйлдэл нь гол төлөв субъектив хэрэгцээнд тулгуурлаж байдаг .Өндөр орлоготой хүмүүсийн хэрэгцээ хангагдсан түвшин харилцан адилгүй байдагч тэдний сонгуулийн үеийн үйл байдал нь нэр дэвшигчийг хэрхэн субъектив байдлаар ойлгож байгаа сэтгэлгээний дүр зургаас ихээхэн хамаардаг байна.
 
"Сэтгэлгээний  дүр зураг" болон "орлогын тогтвортой байдал нь хослолоос замаар ч сонгогчдийн " дараах 4 үндсэн сөгментэд хувааж болно. Үүнд: 1. зах зээлийн сэтгэлгээтэй ба тогтвортой орлоготой 2. зах зээлийн сэтгэлгээтэй ба тогтвортой бус орлоготой З. зах зээлийн сэтгэлгээгүй ба тогтвортой орлоготой 4. зах зээлийн сэтгэлгээгүй ба тогтвортой бус орлоготой зэрэг болно.
 
II үе шат. Нэр дэвшигчийн зорилтот сегментийг сонгох. Зорилтот сегментийг сонгох гэдэг нь тухайн нам болон нэр дэвшигчийг бусдаас хамгийн их эрхэмлэдэг сонгогчдын бүлгийг тодорхойлох явдал юм.
 
Зах зээлийн "зохицуулах", "удирдах", "хянах" тухай, эцэст нь "зах зээлийн социализм "-ийн тухай ярдаг. Сонгогчийн хувьд тийм зах зээл гэдэг нь чухам юу болох нь төдийлөн сайн ойлгогддоггүй бөгөөд Зюгановын төлөө саналаа өгч буй сегмент 2-ын сонгогчдийн зарим хэсгийг сонголтод орлогын тогтвортой бус байдал нь шийдвэрлэх нөлөө үзүүлж байгаа нь эргэлзээгүй юм.
 
III үе шат. Зорилтот сегментийн сонгогчдийн сонгуулийн өмнөх эрхэмлэгээ үнэт зүйлс болон үйл байдлын сэрлийг тодорхойлох.Сонгогчдын хэрэгцээний хөгжил ба хэрэгцээгээ ханагах түвшний хоорондын зөрчил нь сонгуулийн үед сонгогчийн үйл байдлын сэдлийг тодорхойлох үндэс болдог. Энэхүү урамшууллын хариуд саналаа өгөхөөр сонгуулийн хэсэг рүү очих эсхүл очихгүй байх хэн нэгэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх талаарх шийдвэр гардаг учраас сонгогчдын сонгуулийн өмнөх эрхэмлэгээ, үнэт зүйлс, үйл байдлын сэдлийг судлан тогтоох нь чухал болдог.
 
Сонгогчдын сэтгэлгээний дүр зураг, нийгэм эдийн засгийн нөхцөл гэсэн 2 хэв шинжээр хуваасан 4 сегментийн алинд нь сногогч хамаарагдаж байгаа байдал нь түүний үйл байдлын сэдлийг урьдчилан тодорхойлдог.
 
Эцэст нь тэмдэглэхэд улс төрийн зах зээлийн тухайн сегментэд чухам ямар шинж чанар нэр дэвшигч хүлээлттэй байгааг судалж тогтоосны үндсэн дээр түүнд хамгийн сайн тохирох нэр дэвшигчийг байршуулах шийдвэр гаргах нь зүйд нийцэхийг сонгуульд оролцохоор бэлтгэж буй нам, эвсэл, нэр дэвшигчдын аль аль нь ултай тунгаавал зохино.

8 comments:

  1. heregtei medeelel bn. tantai herhen holbogdoh we? email hayagaa bolomjtoi bol ogno uu. enkhbat_v2008@yahoo.com

    ReplyDelete
  2. Hi. Миний цахим хаяг нийтлэл бүрийн хамгийн доор нь тодруулж хэлвэл бүүр сэтгэгдлийн доор байрласан байгаа. Товчхондоо miigaadaa@gmail.com хаяг мөн болой. :)

    ReplyDelete
  3. Сайхан нийтлэл байна. Маш их баярлалаа.

    ReplyDelete
  4. heregtei saihan niitlel bichsen bn bayarlalaa

    ReplyDelete
  5. миний хайрд хэрэгтэй мэдээлэл байна би хайртай хүндээ туслахын тулд ийм мэдээ цуглуулж байгаа юм баярлалаа...

    ReplyDelete
  6. ih heregtei medeelluud bna. eh survalj ni yu ve?

    ReplyDelete
  7. heregtei zuilee olloo bayrlalaa

    ReplyDelete
  8. medeelel taalagdlaa. sanalaa nuutsaar gargah zarchimiin talaar medeelel bwal oruulj uguuch

    ReplyDelete