2011/01/15

СОЦИОЛОГИЙН СУДАЛГААНД ДЭЭР АЖИЛЛАХ ХАР ТЕХНОЛОГИ

Сонгуулийн үед улс төрийн хүчнүүдийн хооронд сонгогчдын бодол санаа, сэтгэл хөдлөлийг өөрсөддөө татах тэмцэл хүчтэй өрнөдөг. Энэхүү тэмцлийн нэг хэлбэрт социологийн судалгаатай “ажиллах” , тайлбарлах арга ажиллагаа багтдаг. Үр дагаварт нь жирийн сонгогчид төдийгүй мэргэжлийн сэтгүүлчид ямар манипуляци технологийн нөлөөнд автсанаа анзааралгүй өнгөрдөг аж.
  
Дээрх асуудлыг ойлгохын тулд дор хаяж хоёр асуултад хариулт өгөх шаардлага гарна.
-    Захиалагчаас сонгогч хүртэл мэдээлэл ямар сувгаар дамжиж байгаа эсэх
-    Манипуляцийн ямар төрлийг гол төлөв ашиглаж байна вэ
 
Улс төрийн судалгаа сонгогчид хүртлээ дараах субъектуудыг гарыг дамждаг байна.
Захиалагч буюу улс төрч – Улс төрийн технологч – Социологч – Шинжээч – ОНМХ – Сонгогч.
 
Дээрх гинжин сүлжээний субъект бүр тодорхой үүрэгтэй.
 
Улс төрч буюу захиалагч – судалгааны чиг хандлагыг тодорхойлох, социологийн компанид шууд зорилгыг нь чиглүүлж өгөх эсвэл улс төрийн технологчоор дамжуулж өөрийн хүсэл сонирхлоо социологчид хүргэдэг. Захиалагч судалгааны үр дүнг авах цаашлаад түүнийг нийтлэх эсэхийг шийдвэрлэх эрхтэй.   Энэ шатанд судалгааны баримт сэлтийн үр дүнг өөрчлөн танилцуулах эсэх асуудлыг шийддэг байна.
 
Улс төрийн технологч
  – улс төрчөөс гол зааварчилгаагаа аваад, социологчийн хувьд судалгааны зорилтыг чиглүүлэн, тухайн судалгаа сэлтийн үр дүнг ямар түлхүүрээр тайлбарлахыг шинжээчдэд зааж өгнө.
 
Социологч – уул нь тухайн захиалагчаас даалгасан судалгааг л гүйцэтгэх үүрэгтэй. Гэхдээ зарим үед өөрсдөө санаачлан судалгаа сэлт авах нь бий. Энэ шатанд хэвлэл мэдээллийн орон зайд захиалсан судалгаа сэлтийг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор “хийсвэр” социологийн компаний нэрийн өмнөөс томилогдсон этгээдийг ашиглаж болно.
 
Шинжээч – судалгаа сэлтийг тайлбарлана. Улс төрийн шалтгаанаар хөлсний шинжээч уг тайлбараа улс төрийн технологчтой урьдаас зөвшилцсний үндсэн дээр хийх тохиолдол бий. Хэрэв шинжээч байнга зөвхөн нэг судалгааны баримт сэлт үр дүнг тайлбарлах явдлаар хязгаарлагдаж байвал шинжээчийн хөлсний буюу хамааралт шинж төдий хэр өндөр байна.
 
ОНМХ – шинжээч эсвэл социологийн компаниас авсан судалгааны дүн сонгогчдод хүргэх ажлыг хариуцна. Өнөөдөр ОНМХ нь мэдээллийн төдийгүй үзэл суртлын хэрэгсэл болсон нь хэн бүхэнд тодорхой. ОНМХ-ийн улс төрөөс хамааралтай байдлаас шалтгаалж, хэвлэлийн албанаас тараагдсан тухайн танилцуулж буй материал, судалгааны дүн янз бүрээр нийтлэгдэж болно. Үр дагаварт нь бодит байдалтай тэр бүр үл нийцэх мэдээлэл олон түмэнд очиход хүрдэг. Иймээс явуулсан судалгааны тухай бодит мэдээлэл авахын тулд сонгогч 1) янз бүрийн эх сурвалжаас мэдээллээ бэлтгэдэг, 2) тухайн судалгааны компанины албан ёсны хэвлэсэн болон нийтлэсэн материал, сайтаас хянаж мэдээллээ цуглуулдаг, 3) судалгаанд хийгддэг янз бүрийн хуурмаг арга мэх, булхайны учир шалтгааныг тайлж чаддаг бие даасан ОНМХ-д хандахыг зөвлөж байна.
 
Ингээд судалгааны үр дүндээр “ажилладаг” зарим булхайг авч үзье.
 
Социологийн судалгаа сэлт дээр гуйвуулалт хийх аргууд: 
Рейтинг буюу чансааг шууд гуйвуулах аргаНэр дэвшигч, нам хүчний нэр хүндийн талаар явуулсан судалгааны үр дүнд өөрчлөлт хийх. Тухайлбал, өөрийн нэр хүндийг тодорхой хувиар нэмж, өрсөлдөгчдийн нэр хүндийг мөн хувиар доош дарж мэдээлэх арга юм.
 
Гуйвуулсан аналитик – ОНМХ-ээр холбогдох аналитик, дүн шинжилгээг нэр хүндтэй социологчийн нэрийн өмнөөс нийтлэх. Тухайн зохиогчийн нийтлэл мөн эсэхийг шалгаж тогтоохыг хүсч байгаа хэвлэлд хандах албагүй. “Хийсвэр” судалгаа сэлтийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хэвлэлийн бага хурал, дугуй ширээний уулзалт зэрэг санал асуулгад “оролцсон” хүмүүсийг оролцуулсан арга хэмжээ зохион байгуулдаг гэнэ.
 
Манипуляци аргууд
 
Алдаатай харьцуулалт
Янз бүрийн судалгааны компаниудын судалгааны хандлага, арга зүйн ялгаан дээр үндэслэн судалгааны баримт сэлтийг алдаатай харьцуулалт хийх, харьцуулсан судалгааны он сар дээр “ажиллах” зэрэг аргууд орно.
 
Судалгаа сэлтийг нийтлэхдээ үр дүнг нь түүвэрлэн харуулах
Судалгааны компани, судлаачдын төсөөлөн гаргасан үр дүнг хувиараа ашиглах замаар явуулдаг. Жишээлбэл, судалгаа авсан бүс нутаг, насны бүлэг зэрэг гол мэдээллийг нь гаргахгүйгээр өсч буй болон буурч буй нэр хүнд рейтингийн талаар дүнг нь нийтлэх нь бий. Задалж хэлбэл, залуучууд, эмэгтэйчүүдийн дунд нэр хүндтэй байгаагаа бүхий л нас бүлгийхэнд хамааралтай байдлаар гарсан мэтээр харуулах тохиолдол гардаг гэсэн үг. 
 
“Хуучин” судалгаа сэлтийг ашиглах
ОНМХ-д уншигчид тэр бүр нухацтай анхаарал хандуулахааргүй байдлаар эсвэл судалгаа явуулсан он сарыг заалгүйгээр нилээн эрт гарсан судалгааны дүн нийтлэнэ.
 
“Завсар”-ын судалгааг ашиглах
Судалгааны эцсийн үр дүнг биш, жинлээгүй, дутуу судалгааны дүнг ОМНХ-ээр цацах. Гэхдээ энэ нь социологийн судалгааны компаний нэр хүндэд сөрөг үр дагавар ач ирдэг учраас болгоомжтой хэрэглэдэг байна. 
 
Судалгааны дүнд шүүлтүүр хийх аргууд 
Үр дүнг хувиараа харуулах
Судалгааны зарим үр дүнг зориудаар хасах. Тухайлбал, сонгогчдын үнэлж буй лидерийн нэр хүндийг бууруулж нийтлэх эсвэл 2, 3-р байр эзэлж буй рейтингийг мэдээлэхгүй өнгөрөх нь бий.  
 
Лидерийг хасах
Энэ тохиолдолд бодит судалгаан дээр сонгогчдоос “Тухайн хүн (лидер) нэрээ татаж авбал та хэний төлөө саналаа өгөх вэ?” гэсэн асуултаар өгөгдсөн хариулыг нийтлэх замаар хамгийн нэр хүндтэй яваа этгээдийн рейтингийг бууруулж харуулдаг байна. Хэдийгээр судалгааны дүн бодиттой ч чухамдаа жинхэнэ рейтинг хуурамчаар танилцуулахад хүрдэг гэсэн үг.  
 
Мэдээллийн шүүлтүүр
Ямар нэр шинжээчийн (улс төр судлаач, социологч, түүхч гэх мэт) тайлбар дүгнэлтэд тулгуурлан явуулсан судалгааныхаа “дүн”-гээ танилцуулах арга юм. Үр дүнд нь социологийн мэдээлэл шинжээчийн тодорхой дүгнэлтээр баримтжин олон нийтэд хүрдэг байна.
 
Утга санааг солих
Судалгаанд жинхэнээр тавигдсан асуултыг өөр утга санаанд захируулах гэхдээ рейтинг, нэр хүнд өөрчлөгдөхгүй байдлаар үр дүнг нийтлэх. Тухайлбал, “хариулахад төвөгтэй” гэх хариултыг “та хэний төлөө саналаа өгөх вэ?”, “та хэнийг ялна гэж бодож байна?” зэрэг асуулттай хамт “тодорхойгүй” гэсэн хариултаар харуулах.
 
Анхаарал төвлөрүүлэх
Энэ арга хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нилээн түгсэн арга юм. Судалгааны зарим “чухал” үр дүнг нийтэд түгээгээд, “хэрэггүй”-г нь дуугүй өнгөөрнө. Янз бүрийн телевизийн “ток шоу”, хэвлэлийн ярилцлаган дээр явуулсан судалгааны үр дүнг улс төрч өөрөө мэдээлэхдээ ашиглах нь олонтаа. Мөн тухайн нэвтрүүлэг нийтлэлийн үед шууд явуулсан судалгааны дүнг нэвтрүүлгийн төгсгөлд танилцуулан олны анхаарлыг татаж болох нь ээ. 
 
Акцентийг солих
Улс төрчид итгэл үзүүлж буй дүнг (Та хэнд итгэж байна вэ?), сонгогчдын эрхэмлэгээ (хэний төлөө саналаа өгөх вэ?)-ний үр дүнтэй хамт нийтлэх арга юм. Өөрөөр хэлбэл, сонгогчийн өндөр итгэл үзүүлж буй тухай рейтингийн судалгаа нь түүнд саналаа өгөх хангалттай сэдэл тэр бүр биш юм.   
 
Хамелеон - рейтинг 
Нэр дэвшигчийн бодит рейтингийн тухай судалгааг явуулахдаа тухай улс төрчийн  бусад рейтинг (хувь хүний чанар, компанийх нь танигдсан байдал)-ээр чадварлагаар нууж, респондентоор шаардлагатай дүнг “гаргуулах” арга юм.
 
“Ялагч”-ийн нэр хүнд
Асуултын томъёоллыг нарийн тодорхой заалгүйгээр “хэн ялах вэ?” гэсэн асуултын хариултаар рейтингийг харуулна. Жишээ нь ал нэг сайт дээр “Таны бодлоор Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах вэ?” гэсэн асуулга зохион байгуулна. Дараа нь “Интернет хэрэглэгчдээс авсан санал асуулгаар нөхөр Х хамгийн өндөр дэмжлэг авсан” гэж танилцуулна. Энэ нь бүхэлдээ хуурамч мэдээлэл юм. 
 
Танигдсан байдлын ялгаа
Санал асуулгад оролцогчдоос нээлттэй болон хаалттай асуултаар хариулт авах нь ондоо үр дүн үзүүлдгийг ашиглан аль өөртөө үр дүнтэй гэсэн аргаараа санал асуулга явуулснаа танилцуулж, нэр дэвшигчийн танигдсан байдлыг олон түмэнд харуулах арга юм.
 
Хувийн чанараар нь рейтинг тогтоох
Энэ тохиолдолд рейтингийг бус харин нэр дэвшигчийн талаар сонгогчдын үнэлгээг нийтлэнэ. Жишээ нь, үнэнч, шударга, итгэл хүлээсэн гэсэн байдлыг нь танилуулна. Энэ чанараараа тухай нэр дэвшигч эхний байрт ч жагсах боломжтой. Ингэснээр сонгогчидтухайн нэр дэвшигчийн нэр хүнд багагүй өссөн гэх хоногшил төрөхөд хүрдэг аж.
 
Сонгуулийн кампаний үнэлгээг тогтоох
Энэ нөхцөлд санал асуулгад оролцогч тухайн нэр дэвшигч, нам хүчнийг биш харин тэдгээрийн явуулж буй сонгуулийн кампанийг нь үнэлэхэд чиглэнэ гэсэн үг. Үр дүнд нь тухайн улс төрчийг үнэлж дүгнэж буй мэт харагдаж эхлэнэ.

No comments:

Post a Comment