2011/05/14

УЛС ТӨР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХУУЛИАР АЖИЛЛАДАГ УУ?

Америкийн Нортвестерн (Northwestern University), Айова их сургууль (University of Iowa)-ийн мэргэжилтнүүд улс төр хөрөнгийн зах зээлийн хуулиар ажиллаж байдгийг нотолжээ. Улс төрийн өрсөлдөгч этгээдүүд янз бүрийн “бүтээгдэхүүн” санал болгох буюу сонгогдсон тохиолдолд юу хийж гүйцэтгэхээ амлах замаар өөрийгөө сонгогчдод “борлуулдаг” гэдэгт уг онолын үзэл санаа тулгуурладаг байна. Тэрхүү сонгогчдын чухал “эрэлт хэрэгцээг” хангаж буй  улс төрийн “бүтээгдэхүүн” нь улс төрчийг сонгуульд ялах бололцоог олгодог гэнэ.
Улмаар улс төрийн таамаглал прогноз тэрхүү логик дээр үндэслэдэг аж. Өөрөөр хэлбэл,санхүүгийн зах зээл дээр арилжаалагчдын (trader)-ын хувийн үзэмж сонголт хөрөнгийн биржид нөлөөлдгийг эс тооцвол улс төрийн зах зээл дээр тун төстэй механизм үйлчилж байдаг.
 
Судлаачид 2000-2004 оны цахим биржийн талбарт явагдсан арилжаанд дүн шинжилгээ хийжээ. Ингээд бүхий л сонирхогчдод (үндсэндээ биржийн мэргэжлийн тоглогчид) ерөнхийлөгчийн сонгуулийн дүн дээр бооцоо тавихыг санал болгосон байна.
 
Хэрэв Ардчилсан намын нэр дэвшигч ялвал нэг доллар авах бол Бүгд найрамдах намын төлөөлөгч ялвал юу ч авахгүй гэж трейдертэй эхний хэлцлийг (contract) хийжээ. 2 дахь хэлцлийг Бүгд найрамдах намын нэр дэвшигчийн ялалтад яг адил нөхцөл зааж өгчээ.
 
Трейдерүүд хэрэв бүгд найрамдахчууд ялагдалд хүрнэ гэсэн тооцсон тэр тохиолдолд тухайн хэлцлээ (жишээлбэл, “бүгд найрамдахчуудын”) борлуулж чадсан байна. Тоглогч бүр бирж дээр тоглолт хийх бололцоог хязгаарлах, ашгийн боломжит хэмжээг хязгаарлахын тулд уг хэлцэлд дээд тал нь 500 доллар зарцуулж болохыг зөвшөөрчээ.
 
Трейдерүүдийн улс төрчдөд тавьсан бооцоонд хийсэн дүн шинжилгээгээр рационал буюу прагматик хүмүүс гэж тооцож байтал эсрэгээр огт рационал бусаар ажиллах нь цөөнгүй байв. Бүгд найрамдахчуудыг дэмжигч трейдерүүд нь өөрийн намын нэр дэвшигчид бооцоо тавихыг чухалчилж байсан бол ардчилсан намын трейдерүүд мөн адил өөрсдийнхнийгөө дэмжиж байсан байна. Өөрөөр хэлбэл, ялах магадлалтай нэр дэвшигчдэд биш харин өөрийн талын нэр дэвшигчдэд бооцоо тавихыг эрхэмлэж байжээ.
 
“Арилжаа”-нд оролцогчдын үзэмж сонголтоор сонгуульд хэн ялахаас шалтгаалан “хэлцлийг”(contract) зарж борлуулах, худалдаж авах дээрх “биржийн” загварын үндсэн дээр хийсэн улс төрийн прогнозчлолын үр дүнд 2008 онд ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обамагийг ялалтыг нилээд нарийвчлалтайгаар урьдчилан таамаглаж чадсан байна.
 
Уг судалгааг санаачлагчдын нэг улс төрийн ухааны профессор Дэниэл Дирмайер (Daniel Diermeier) энэхүү загварыг улс төрийн кампани дахь бусад өөр байр суурь, үзэл санаанд мөн ашиглаж болгож болно гэж үзжээ. “Хэн нэгэнд иймэрхүү загвар бий бол сонгуулийн явцыг өөрчлөхөд хүргэхүйц бусад үйл өрнөлийг тодорхойлж чадна” гэж тэрээр хэлжээ. Луис Амарал: “энэхүү үйл явцын динамикыг ойлгосноор ямар нэгэн санамсаргүй явдал өрнөж буйгаа эсэхийг бид мэдэх бололцоотой боллоо. Тухайлбал, улс төрийн зүтгэлтнүүдээс хэн нэгэн нь жинхэнэ хүсэл сонирхлоо далдлан нууж, нийгмийн санаа бодлыг хуурч залилахаар оролдох, хүмүүсийг төөрөлдөлд оруулах явдлыг бид урьдаас харж чадах юм” гэж хэлсэн байна.
 
Эх сурвалж: http://gtmarket.ru/news/polittech/2009/01/20/1903

1 comment: