2010/10/14

ИМИЖИЙН ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?


Имижийн үнэт зүйлсийн үүрэг:
•    Бие хүнийг товойлгон харуулах. Бие хүн сэтгэл татам байдлыг бий болгох замаар өөрийн шилдэг чанаруудаа илрүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлагыг имиж нь төрүүлж байдаг.
•    Хувь хүмүүсийн хоорондын харилцааг тааламжтай болгох. Зан суртахууны хэм хэмжээ, хүлээцтэй уян хатан байдал, эерэг зан ааль зэрэг эерэг уур амьсгал нь хүмүүсийн харилцаанд таатай нөхцөл байдлыг бий болгодог.
•    Сэтгэл зүйн заслын үүрэг. Хувь хүн өөрийн ер бусын чанар, харилцааны эерэгшлээ ухамсарлах замаар өөртөө итгэх, өөдрөг эрүүл, сэтгэлгээтэй болдог.
Имижийн технологийн үүрэг гэдэгт:
•    Хувь хүмүүсийн хоорондын дасан зохицол. Зөв, сонгомол имижийн тусламжтайгаар тодорхой нийгмийн орчинд хурдан дасаж, өөртөө анхаарал хандуулах замаар богино хугацаанд эерэг харилцаа тогтоож бололцоог олгоно.
•    Ажил хэргийн болон бие хүний шилдэг чанаруудаа товойлгох. Тааламжтай имиж нь сэтгэл татам байдал хийгээд эерэг уур амьсгалыг төрүүлэхээс гадна тухайн чанарыг эзэмшсэн хүн бусдад илүү сайнаар танигдах боломжийг нээж өгдөг.
•    Бие хүний сөрөг шинж чанараа арилгах. Хувцасны загвар, гоёл чимэг /аксессуар/, нүүр будалт, үс засалт зэргийн тусламжтайгаар сул талаа хүмүүсээс далдлах боломжтой болно.   
•    Анхаарал татах. Тааламжтай имиж аяандаа хүмүүсийг өөртөө татаж, улмаар сэтгэл зүйн таатай байдлыг мэдрэн, харилцах нөхцлийг хөнгөвчилж өгнө.
•    Харилцааны саад заагийг давах туулах. Өөрийгөө таниулах технологийг эзэмшснээр янз бүрийн дүр бүтээх, зан байдлыг загварыг амжилттай сонгох цаашлаад янз бүрийн нийгмийн байдал, мэргэжлийн статус бүхий хүмүүстэй харилцах харилцаандаа өөрийнхөө давуу талаа мэдрэх, насны зөрүүний комплексийг даван туулах бололцоог олгоно.
 

Имиж нь аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаа, спорт урлагийн оддын дүр төрх, ялангуяа улс төрийн тодорхой үйл ажиллагаануудын хувьд салшгүй шинж чанар нь болж, улмаар “имижмейкер” хэмээх энэ чиглэлээр шинэ мэргэжил бий болж, хүрээ хязгаараа тэлж байна.
 

Имижийг бий болгох зорилго, чиглэлтэй үйл ажиллагааг “имижжүүлэлт” /имиджирование/ гэсэн нэр томъёогоор тэмдэглэдэг.  Харин энэ чиглэлээр мэргэшсэн хүнийг имижмейкер гэж нэрлэдэг байна. Байгууллагуудын хувьд захиалгат имижжүүлэлтийг олон нийттэй харилцах алба болон мэргэшсэн агентлагаараа дамжуулан хэрэгжүүлдэг. Имижжүүлэлтийн үндсэн субъект нь:
1.    Хүлээн авагч буюу имиж бүрдүүлэлтийн мэдээллийг ухамсарлан хүлээн авч буй этгээд
2.    Илгээгч буюу имиж бүрдүүлэлтийн мэдээллийн эх сурвалж
3.    Имиж эзэмшигч буюу имижийг агуулж буй хэн нэгэн гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.
 

Имиж эзэмшигч нь өөрийн талаар мэдээллийг санамсаргүй болон зориудаар илгээж буй нэгэн зэрэг илгээгч байж болно. Гэхдээ имиж эзэмшигч, илгээгч нь имижмейкер болон сонирхогч бүх этгээд болох өрсөлдөгч, найз нөхөд, хамтран ажиллагч, түнш, үйлчлүүлэгч хэн ч байх боломжтой.
 

Имиж хэмээх ойлгол нь зарим нөхцөлд имиж эзэмшигчийн дүр төрх, харилцааг илэрхийлдэг. Энэ утгаар авч үзвэл имиж нь түүнийг ухамсартай хийгээд ухамсаргүйгээр хүлээн авч буй этгээдэд нөлөөлсний үр дүн юм.
Б.Мөнхбаяр

1 comment:

  1. sain bnu asuuh yum bn bi bagshiin imijiin talaar diplomiin ajil bichij bga yuma imijiin tuhai deerh materialuudiig ymar ymar nomnoos awsniig oruulj uguuch.

    ReplyDelete