2010/10/14

ГЭР БҮЛИЙН ИМИЖ

 Хүмүүсийн хоорондын бүхий л харилцаанаас гэр бүл ба хувь хүний хоорондын харилцаа хамгийн эртнийх нь бөгөөд гүнзгий агуулгатай, бат бэх харилцаа байдгийг эрдэмтэн судлаачид олон янзаар авч үзсэн байдаг. Уг харилцааг хамгийн ерөнхий утгаар 4 хуваан авч үзэж болно.
1.    Сэтгэл-физиологийн – биологийн ураг төрөл ба бэлгийн хэрэгцээг хангах харилцаа
2.    Сэтгэл зүйн – харилцан ёс суртахуун болон сэтгэл зүйн хувьд дэмжих, бие биенээ халамжлах, итгэлцэх хэрэгцээнд тулгуурласан харилцаа
3.    Социал – гэр бүлийн материаллаг хамаарал, эрх үүргийн хуваарилалт, тэрчлэн нэр хүнд, удирдлага, захирах захирагдах ёс зэргийг багтаасан статусын харилцааг өөртөө багтаана.

4.    Соёлын – уламжлал, ёс заншил, соёлын өвөрмөц онцлог /үндэсний, шашны гэх мэт/-оор нөхцөлдсөн, зарим нөхцөлд тэдгээр нь гэр бүлийн хүрээнд бий болж, оршин тогтнож байдаг гэр бүлийн дотоод харилцааны онцгой төрөл юм.
Гэр бүл нь нийгмийн харилцааны бие даасан институт болохын хувьд түүний хэв маяг, харилцааны шинж чанарын хувьд тухайлан имижийн асуудлыг хөндөж авч үздэг. Бүхэлдээ гэр бүлийн имиж нь гэр бүл доторх харилцааны уур амьсгал, эрх үүргийн хуваарилалт, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга барил, гэр бүлийн гишүүдийн сэтгэл ханамж, ахуй нөхцөл, аж ахуйн хэвшил, материаллаг чадамж зэрэг олон хүчин зүйлээр тодорхойлогддог байна.  

No comments:

Post a Comment