2012/02/19

УЛС ТӨРЧИЙН НӨӨЦ БОЛОЛЦОО, ЧАДАВХИЙН ҮНЭЛГЭЭ (УДИРДЛАГЫН ХҮРЭЭНД)

Улс төрчийг мэргэжил, ур чадварын хувьд хэр түвшинд байгааг олон янзаар үнэлж болно. Хамгийн түгээмэл арга бол олон нийтийн дунд тухайн улс төрчийн нэр хүнд, рейтинг ямар байгааг судалгаа авах замаар хялбархан тогтоож болно. Гэхдээ улс төрч гэдэг нь мэргэжил болохын хувьд ажлын үзүүлэлт, тоон шинжилгээ,  ажил хэргийн шинж чанараар нь түүний бололцоо нөөц, ур чадварыг нь үнэлэх шаардлага гардаг. Үүний тулд бусад ажил мэргэжилд ашигладаг (профессиограмм) үнэлгээгээр мэргэжлийн түвшинг нь тогтоож болдог ажээ. 

Доорх мэдээ материалд улс төрчийн мэргэжлийн түвшинг үнэлэх нэг аргачлалын талаар товч авч үзсэн болно. Гэхдээ үүнд тоон үзүүлэлтээр томъёоны үр дүнг эцэслэн дүгнэх аргачлал тусгагдаагүй болохыг хэлэх байна. 

Мэргэжлийн томъёолол гэдэг нь үйл ажиллагааны мэргэжлийн үзүүлэлтийн хялбаршуулсан бөгөөд тодорхой зорилгоор шаардлагатай хэмжээ хүртэл нь өргөтгөн авч үзэж болдог алгоритм юм.  Түүний бүрдлийг Л.Зондигийн сэдэл шалтгааны туршилтын оношилгооны аргачлал тэрчлэн М.Ахтнихын мэргэжлийн суур бүтцийн гүн лүү нэвтрэх бололцоог олгодог мэргэшлийн ур чадварын тодорхойлдог тест болон бусад сэтгэц оношилгооны үр дүнг ашигласан болно.  

Доорх томъёолбор нь шилжилт өөрчлөлтийн үе шатанд улс төрчид хандах харилцааг авч үзсэн байна. Тэрхүү харилцаа нь олон түмний өмнө итгэл төрүүлэх, жүжиглэх чанар, уран яруу, урт хугацаагаар ярих, улс төрийн тоглолт хийх чадвар, ерөөс хүмүүсийн амьдралын асуудлыг шийдвэрлэхийн тулд тэдгээрт анхаарал хандуулах үйл явцыг тооцож үзжээ. Иймээс хүчин зүйлийн томъёололд эхнийхэд нь имижийн хүчин зүйлийг (Z - OR) авч үзсэн байдаг бол дараагийнханд улс төрийн мэргэшсэн байдлын хүчин зүйлсийг (G - SE - V) түлхүү тооцсон байдаг. 

1. Z-OR-G-SE-V – улс төрийн тоглогч
Z – жүжиглэх чадвар, өөрийгөө илтгэн харуулах чадвар: анхаарлын төвд байхыг эрмэлзэх, нийгмийн томоохон бүлгүүдэд өөрийгөө харуулах замаар сэтгэл ханамж авах, хэрүүл шуугиан, хор найрууллага зохион байгуулах зэргийг багтаана.

OR – харилцааны чадвар, уран илтгэх авьяас (ярих, итгүүлэх, тайлбарлах чадвар)

G – мэргэжлийн карьер өсөх үйл явц, тэргүүн эгнээнд байх эрмэлзэл, засаглал руу тэмүүлэх хүсэл зоригоо биелүүлэх, бардам байдлаа хадгалах, “хувьсгалч” сэтгэл хөдлөлийг бөөгнөрсөн түмэнд халдаах, итгэн үнэмшүүлэх.

SE – идэвхтэй, шургуу чанар, өрсөлдөгчөө замаасаа зайлуулах чадвар.

V – оюуны чадвар: ангилах, бүлэглэн бүтэцлэх, төлөвлөх, зохион байгуулах ур чадвар.

Орчин үед үйл ажиллагааны авч үзсэн дээрх төрөл хэлбэрүүдийн агуулгад эрс өөрчлөлт оруулахыг шаардах болсон. Улс төрчийн шинэ хэв маяг шаардлагатай гэдэг нь хэрүүл шуугиан, жүжигчлэсэн үйлдэл, овсгоо самбаагаараа ялгардаг улс төрийн тоглогчид биш харин улс төрийн зүтгэлтнүүдийн гол ажил бол тэдний ажил үйлс байх ёстой гэсэн санааг тусгадаг. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн үйл ажиллагааны алгоритмийг тооцож үзэх шаардлага тулгардаг. 

2. G-SE-V-OR-Z – улс төрийн зүтгэлтэн
G – мэргэжлийн карьер өсөх үйл явц, тэргүүн эгнээнд байх эрмэлзэл, засаглал руу тэмүүлэх хүсэл зоригоо биелүүлэх, бардам байдлаа хадгалах, “хувьсгалч” сэтгэл хөдлөлийг бөөгнөрсөн түмэнд халдаах, итгэн үнэмшүүлэх, сэдэн санаачлах, өндөр үр дүнд хүрэх чадвар.

SE – нийгмийн идэвхи: эрч хүч, эрсдлийг хүлээх чанар, эрс хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллах дадал чадвар

V – хийсвэр, логик сэтгэлгээ: ерөнхийлөн дүгнэх, ангилах, төлөвлөх, бүлэглэн бүтэцжлэх эрмэлзэл, баримт бичигтэй ажиллах чадвар.

OR – Вербал сэтгэлгээ: уран яруу илтгэх чадвар, бичгийн чадвар, байнгын харилцаанд дадал туршлага.

Z – жүжиглах авъяас, өөрийгөө илэрхийлэх харуулах чанар, хүмүүсийн анхаарлыг татах чадвар.  

Улс төрчийн мэргэжлийн сонголтыг сэдэлжүүлж өгдөг хувь хүний гол хандлага (G хүчин зүйл) нь бусдыг тэргүүлэх, тойрон хүрээлэгсэддээ өөрийгөө илтгэн харуулах,  лидерийн чанараа гаргах шургуу тэмүүлэл болж байдаг. Энэ нь улмаар эрч хүч, идэвхи, тэсвэр тэвчээртэй холбоотой SE хүчин зүйлийн хандлагыг өсгөж өгдөг. 

Сэтгэлгээний (V) хүчин зүйл нь хөвөгч шинжтэй (эцсийн эцэст улс төрч нь хамтын оюун сэтгэлгээ болох чадварлаг улс төрийн технологчид, зөвлөхүүдээс бүрдсэн командын үйл ажиллагаа, туслалцааг ашиглаж болно) буюу бүтцийн томъёо нь хаана ч байж болно гэсэн үг. Томъёоны хувьд өвөрмөц хүчин зүйлийн хамаарал (G - SE – V: улс төрийн мэргэжлийн хүчин зүйл – тэргүүлэх эрмэлзэл) маш чухал ач холбогдолтой. 

Дашрамд өгүүлэхэд “нэр дэвшигчийн минимум” гэж нэрлэгддэг “улс төрчийн 3 чадвар” болох бүтээлч байдал (G хүчин зүйл), сэтгэх чадвар, (V хүчин зүйл), харилцааны ур чадвар (OR хүчин зүйл) гэсэн үзүүлэлт байдгийг хэлэх нь зүйтэй. 

Санал болгож буй дээрх мэргэжлийн үзүүлэлтийн түлхүүр элемент болох улс төрчийн мэргэжлийн томъёолол нь түүхэн гүнзгий үндэстэй, мэргэжил үүсэх үйл явцыг тодорхойлсон анхны загварын нэг юм. 

Мэргэжил тодорхойлох бусад үзүүлэлтүүд нь улс төрийн үйл ажиллагааны талаар сэтгэл зүйн тодорхой аргачлалыг ашиглах бололцоотой байдаг. Гэхдээ тэдгээр аргачлал нь сонгуулийн кампани, удирдах албан тушаалд боловсон хүчнийг дэвшүүлэх, лидерийн мэргэжлийн зохицлыг үнэлэх зэрэг тодорхой үйл явдалд зориулан ашиглахад тохиромжтой ажээ. 

No comments:

Post a Comment