2011/04/17

УЛС ТӨРИЙН АМ МЭХ

Улс төрийн талбарт жирийн иргэдийн нүдэнд өртдөг хийгээд эс өртдөг олон янзын үйл явдал, тоглолт явагдаж байдаг. Түүний дотор ардчилсан засаглалтай эсэхээс үл хамааран бүхий л орны хувьд улс төрчдийн далд явууллага, арга мэхийн тухайд олон янзын хууч яриа, домгоос аваад ОНМХ-ээр баримт мэдээ цаашлаад шинжлэх ухааны хувьд харьцангуй цэгцлэн авч үзсэн нотолгоо, ангиллууд цөөнгүй байдаг. Ингээд улс төрийн нэгэн ойлголтын хүрээнд улс төрчдийн явуулдаг зарим нэг арга залийн талаар мэдээллийг дор бэлтгэв.

Bluff — (заль мэх, хий бардамнах) гэх ойлголт нь хөзөр тоглох үед нэгийгээ хуурах, зальдах аргаас үүдэж бий болсон  гэдэг. (Харин монгол хэлэн дээр ам мэх гэж орчуулбал утгаа авах байх гэж бодов) 
 

Улс төрийн хувьд аль нэг хүчин, бүлэглэл, нам, эвсэл байгаагаасаа илүү хүч нөлөөтэй гэж сурталдах явдлыг мөн ийнхүү нэрлэж болно. Улс төрийн ам мэх бол улс төрийн нөлөөллийн нэг чухал арга юм. Гэхдээ илэрхий илэрхий хуурч мэхлэх, явуулгаас бардамнал, ам мэх нь хүсч буй үр дүнгээ ил нээлттэй зарлах, өөрийн зөв гэдэгт бат итгэх зэрэг харьцангуй “боловсон” төрлийн харилцаа юм. Тухайлбал, Чехословак дахь зөвлөлтийн элчин сайдын яаманд германы тагнуулаас зөвлөлтийн цэргийн дээд дарга урвасан тухай захидал шидлэх нь явууллага бол Вермахтын хэзээ ч ялагдахгүй байх тухай бардам мэдэгдэл нь ам мэх юм.
 
Туршлагатай улс төрчид өрсөлдөгчдийнхөө сэтгэл зүй, мэдрэмжинд нь нөлөөлж, төөрөлдүүлэх нарийн аргыг эзэмшсэн байдаг. Үүнийхээ тусламжтайгаар тэд өрсөлдөгчөө өөрийн талдаа татах, эсвэл улс төрийн талбараас “цэвэрлэдэг” байна. Мөн үүний тулд зөвшөөрөгдсөн хийгээд хориотой улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэг, суртал ухуулга, ОНМХ зэрэг янз бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа аль нэг улс төрчийн тухай ард түмэн, массын санаа бодлыг өөрчлөхийн тулд чиглэсэн байх нь олонтаа. Ингэснээр массын сэтгэл зүй өөрчлөгдөж, тэдний дэмжиж байсан улс төрчийн талаарх үнэлэмж, төдийгүй массын зан байдал өөрчлөгдөхөд хүрдэг. Хамгийн өөдрөг хувилбараар тооцоход уг арга хэмжээний үр дүнд улс төрчид ард түмний зонхилох хэсгийг өөртөө татаж чадна.
 
Улс төрийн хорлон сүйтгэл буюу энгийн сэтгэл зүйн дайн
Масст сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлэхээр “мэргэшсэн” улс төрчид тэдгээрийн далд ухамсар буюу оюун бодолд нөлөө үзүүлж чадна. Төөрөгдүүлэх зорилготой тухайн нөлөөллийн нилээд түгсэн элементэд:
-    Үндэсний үзэлд нөлөөлөх
-    Сэтгэл хөдлөл мэдрэмжинд нөлөөлөл үзүүлэх
-    Инстинктийн янз бүрийн хүрээ: өөрийгөө хамгаалах, сэтгэл ханамж, үндэсний болон нийгмийн өөрийгөө хамгаалах мэдрэмжинд нөлөөлөх
-    Хоцрогдсон заншил зуршилд нь хандах
-    Домог зохиох, цуурхал тараах
-    Сэтгэлгээ, ойлголтод хуурамч стереотип бий болгох зэрэг хэлбэрүүд ордог байна.
Ер нь улс төрчид дам болон шууд хэлбэрээр “ам мэх” хийх нь бий.

Хуурамч хөгжмийн зэмсгийн арга
Энэ тохиолдолд улс төрч шууд ам хийдэг байна. Хуурамч мэдээлэл аваад, түүнийгээ олон дахин ОНМХ-ээр цацна. Хэрэв уг хууралт логикоор нотлогдох чадвартай бол төдий хэрээр массыг төөрүүлэхэд үр нөлөөтэй байдаг.

Зээлдэн ашиглах арга
Уг аргын нэг бол хүний нэр барих юм. Энэ тохиолдолд нэр хүндтэй хүн ярьсан мэтээр гуйвуулах, эсвэл тухайн нэр хүндтэй хүн өмнө нь өөрөө дамаа ашиглаж байсан мэтээр ойлгуулдаг. Зарим улс төрчид огт байхгүй эх сурвалжийг ашиглах явдал ч гардаг.
 
Тоо баримт дурьдах
Объектив, ил тодорхой байх чанарыг бий болгох зорилгоор улс төрчид тоо баримтаар ашиглан тоглох явдал олонтаа. Үүнд тухайлбал, социологийн судалгааны дүн мэдээ орно. Гэхдээ тухайн дүн мэдээ нь нотолгоогүй, социологчийн хувийн хандлага, сэтгэл хөдлөлөөр гүйцэтгэсэн оновчгүй байх нь олонтаа. Иймэрхүү тактикийг жишээ нь нэр хүндээрээ манлайлж буй улс төрчийн рейтингийг доош татаж хэвлэлд нийтлэснээр энэ нь олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, улмаар үнэхээр тухайн улс төрчийн рейтинг унахад хүрэх нь бий.
 
Драмчласан нөлөөллийн эффект
Зарим улс төрч хүмүүсийн авсан мэдээллээ ухаалгаар үнэлж цэгнэх, логикоор сэтгэх чадварыг нь саармагжуулах, сэтгэл хөдлөлийг тавгүйтүүлэх, сэтгэлийн дарамтад оруулах зорилгоор худал, санаанаасаа зохиосон домгоор олон түмнийг төөрөлдүүлэх нь бий. Энэ тохиолдолд “ам мэх” явдал хялбар, үр нөлөө өндөртэй болдог.
 
“Би ямар байгаа, яаж амьдарч буйг минь хар...”
Улс төрч өөрийн амьдрал, ахуй, хүн чанараа сурталчлах буюу дам байдлаар хүмүүсийн ухамсарт нөлөөлдөг. Тэд өөрийнхөө тухай кинонд мөнгө зарж, зугаа цэнгэлийн нэвтрүүлэгт оролцдог. Зарим нь бүр зөвхөн өөрийн тухай, бодлого үйл ажиллагааны талаар суртал ухуулга төдийгүй өрсөлдөгчийн тухай цуурхлыг нилэнхүйд нь тараах зорилгоор төрийн мэдлийн болонд бусад ОНМХ, телевиз, сонины сэтгүүлчдийг худалдаж авдаг байна.
 
Үүнд мөн өөрийн болон бусдын тухай “улс төрийн” онигоо, хэлц үг, хууч яриа онцгой байр суурь эзэлдэг. Нилээд шийдэмгий улс төрчид бүр өөрөө шуугиан тарьсан нэр хүнд олох ажиллагаа зохион байгуулдаг. Тиймэрхүү скандалыг орчин үед түүнээс үүдэн гарах үр дагаврыг өөрөө хариуцахын зэрэгцээ улс төрийн рейтингээ өсгөх нөхцөл байдлыг тун оновчтой ашиглахын тулд сайн боловсруулсан аргачлалтайгаар зохион байгуулдаг. Хэрэв улс төрчийн гарт хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий бол “ам мэх” хийх ажиллагаа улам л хялбар болно гэсэн үг.
 
Массын бичиг үсэггүй, мэдээлэл багатайг ашиглан төөрөгдөлд оруулах
Энэ тохиолдолд логикийн хуулийг гуйвуулж, нууцаар зөрчих байдлаар хэрэгжүүлнэ.

1.    Нэгийг нөгөөгөөр сэлгэх
2.    Хуурамч адилтгал
3.    Үндэслэлгүй дүгнэлт хийх
4.    Үр дагаврыг шалтгаан мэтээр үзэх
5.    Тавтологи
Энэхүү манипуляцийн үед улс төрч чухамдаа хууралт, арга заль, үгэн тоглоомыг чадварлагаар ашигладаг  илбэчинтэй төстэй болдог. Олон улс төрчид “ноогдол ашиг” ахиу авахын тулд улс төрийн байж боломгүй арга заль хийдэг. Хэрэв ард түмэн итгэх чадвараа хадгалж байвал, дээр дурьдсан явууллагад автсаар л байдаг байна.
 
Улс төрийн адал явдал ба аман мэх
Жинхэнэ улс төрч байхын тулд адал явдлын торгон мэдрэмжтэй байх ёстой. Хэн нэгэн хэзээ нэг цагт үл гүйцэлдэх үзэлтнүүд засгийн эрхийн төлөө тэмцэж, шүтэн бишрэгчид нь түүнийг хэрэгжүүлж, харин үр дүнг нь авантюрист, үл бүтэх этгээдүүд хүртдэг тухай хэлсэн байдаг. Эрсдэл, адал явдал хийх чадваргүй бол улс төрч болж чадахгүй.  Улс төрч-авантюристууд нийгмийн зүй тогтолд хүч, нөөц, арга хэрэгслээ уялдуулах, бодит нөхцөл байдлын тухай мэдлэгийг үл хэрэгсэн улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байдаг. Нэг үгээр, тэд ихэнх тохиолдолд зориудаар “ам мэх” хийж, өөрөөрөө бардамнаж байдаг. Харин тэдний улс төр ялагдлаар дуусч, эд материалын болон нийгмийн хүнд гарз хохирол учруулах байдлаар төгсөх нь нэг бус.
 
Улс төрийн демагог
Олон улс төрчид массын итгэл найдвар, эрэлт, тулгамдсан асуудлыг “ашиглаж” байдаг. Тухайн ашиглах явц нь аминчхан нэг хүний болон бүлгийн зорилготой давхцаж байдаг.  Үүний тулд өрсөлдөгчийгөө бохир заваантай хутгах, тэднийг хуурамч гэрэлд гаргаж ирнэ. Улс төрчдийн демагог бол нэн тэргүүнд гадуураа үнэний бүрхүүл төдий хучигдсан, мөн чанартаа зальжинаар хуурмаг үндэслэл дэвшүүлсэн баримтын хуулбар юм. Энэ нь тэдэнд өөрийн жинхэнэ зорилгоо зарлалгүйгээр хүссэн үр дүндээ хүрэх бололцоог олгодог байна.  Демагогийн үндсэн шинж тэмдэг:
1.    Хуурамч бахдал
2.    Илэрхий уран яруу үг хэл хэрэглэх
3.    Сонсогчдын ухамсарт биш далд ухамсарт илүү хандсан утгатай элементүүдтэй байх
4.    Их зан гаргах байдал буюу улс төрч гадаад улс төрөөс илүү дотоод хувийн асуудлаа ярьдаг.

Улс төрийн бялдуучлалСонгуулийн үед сонгогчдын саналыг авахын тулд улс төрийн зүтгэлтнүүд нийгмийн бүлгүүдэд таалагдахын тулд тус тусад нь долигнож байдаг. Өөрөөр хэлбэл, нэг бүлгийг цуглуулаад тэдний “өрсөлдөгчид”-ийн талаар сөрөг ханддагаа илэрхийлэх бол өрсөлдөгч нарт нь очоод харин ч “таалж” явдгаа илэрхийлэх байдлаар энэ нь явагдана. Уг зөрчилдөөнт бүлгийг хооронд нь ая зүйг нь олох гэж хичээх ч шаардлага байхгүй. Чухамдаа энэхүү зусардалт нь улс төрчийн ёс суртахууны доогуур чанарыг илчилж өгч буй хэрэг юм.
 
Тавиул нэр дэвшигч
Гол зорилго нь өөрийн “эзэн” нэр дэвшигчийн өрсөлдөгчийн саналыг хуваах байдлаар түүнд ялах бололцоог олгодог тул сонгуулийн технологит өргөнөөр ашиглагддаг.

Улс төрийн манипуляци
Улс төрийн манипуляцийг ерөнхийд нь хуурмаг төсөөлөл бий болгоход чиглэсэн сэтгэл зүйн нөлөөллийн тогтолцоо, махинаци гэж ойлголж болно. Үүний тусламжтайгаар улс төр үндсэн зорилгоо нуун далдалж, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх замаар массын овжиноор төөрөлдүүлдэг. Мэдээж энэ нь массын улс төрийн зан байал, үзэл бодлыг шаардлагатай чиглэл рүү нь хандуулан өөрчлөхөд оршино.
Орчин үед суртал ухуулгын аргуудаар манипуляци зорилгод хүрэхийн тулд:
1.    Улс төр, эдийн засгийн янз бүрийн төлөвлөгөө зохиодог зуршил
2.    Янз бүрийн бодит хийгээд бодит бус санаа дэвшүүлэх
3.    Улс төрийн тааламжтай дүр төрх, үнэлэмж бүтээх
4.    Массын улс төрийн соёл төлөвшүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авдаг болсон.
 
Тэрчлэн манипуляцид телевиз чухал байр суурь эзлэх болсон агаад үзэгчдийг төөрөлдүүлэх маш олон техникийг энд ашигладаг.  Массын төсөөлөл, далд ухамсрын мэдрэмж, зөгнөл мөрөөдөл дээр тулгуурлан, хамтын санаа бодолд тулгуурлан зорилгодоо хүрэх арга ухааныг сэдэж байдаг. Телевизээр улс төрчид “үнэн мөний шүүгч”, эрүүл ухамсарт, чадварлаг нэгний дүрд чадварлагаар хувирдаг. Улс төрийн манипуляцийг хязгаарлахад хүн амын улс төрийн идэвхи, эдийн засгийн тааламжтай байдал, соёлын хөгжил, ил тод байдал, массын мэдээлэлжсэн байдал, олон нийтийн харилцаа холбооны хөгжил чухал нөлөөтэй юм.
 
Улс төрийн тоглоом
Энэ нь ард түмнээс нууц байдалтай байдаг. Улс төрчдийн дурьдатгал, ном, сурвалжлага зэрэгт хийсэн дүн шинжилгээгээр улс төрийн тоглоомыг 5 үндсэн хэсэгт хуваах болно:
1.    Улс төрийн маневр хийх
2.    Далд явууллага
3.    Хөшигны цаанах хуйвалдаан
4.    Хэлцэл
5.    Аппаратын болон боловсон хүчний манипуляци
 
Улс төрийн тоглоом нь ямар нэг хэмжээгээр мөрийтэй тоглоомтой төстэй. Мөрийтэй тоглоомын онолын зарим ойлголтыг улс төрийн нарийн тоглоомонд хэрэглэх боломжтой. Тухайлбал,
1.    Хожигдох ба хожигдохгүй байх нөхцлийг загварчлалыг улс төрийн үйл ажиллагаан дахь янз бүрийн хэлбэрийн магадлалт үйл явцад дүн шинжилгээ хийхэд хэрэглэж болно.
2.    Өрсөлдөгчдөд дүн шинжилгээ хийх
3.    ашиг сонирхлын толхилцол, тэгш бус боломж нөхцөлд дүн шинжилгээ хийх
 
Тоглоом бол ямар нэг үйл явцыг дуурайх явдал юм. Харин улс төрийн тоглоом бол тусдаа. Энд дүрэм гэж байдаггүй. Олон хүн уг тоглоомын дүрмийг бий болгохыг оролдсон боловч тухайн тоглоомын дүрэм хэрэгжиж байгаагүй түүх нотолдог. Иймээс улс төрийн өрнөл бол урьдчилан таахын аргагүй зүйл юм. Гэхдээ энэ бол тоглоом. Уг тоглоомонд “ам мэх” хийх чадвар чухал байр суурь эзэлдэг. Сайн “ам мэх” хийдэг улс төрч нь:
1.    Соёлтой ам мэх хийх. Ам мэх заавал тодорхой байх албагүй. Тэр нь хагас үнэн бөгөөд логик утгатай, итгэлтэй сонсогддог байхад л хангалттай
2.    Мэхлэх маневр хийх чадвар
3.    Далд санаархлаа нуух чадвар, бололцоотой байх
4.    Өрсөлдөгчөө төөрөгдөлд оруулах чадварыг эзэмшсэн байдаг.
Хэрэв улс төрчийн зарим мэдээлэл олон нийтээс далд бол энэ нь тун үр дүнтэй ажиллаж чадна.
 
Лидерийг шахах албан хаагчдын арга мэх
Хэрэв албан тушаалаас нь шахагдах тодорхой шалтаг олдохгүй бол хуурамч сценари бүхий улс төрийн уран нарийн тоглолт зохион байгуулдаг. Үүний тулд ОНМХ-ээр яриа хийх, хөдөлмөрчдийн гомдол бүхий цахилгаан утас, жагсаал цуглаан зэрэг янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.  Албан тушаалаас нь авч хаяхыг удирдагчийн адайр зангаас бус харин улс төрийн зүтгэлтнүүд, массын сэтгэл зүйн шахалтын тусламжтайгаар явуулна гэсэн үг. Ийнхүү огцруулсны жинхэн буруутан нь огт мэдэгдэхгүй өнгөрөх нь бий.
Улс төрийн домог
Нилээд уламжлалт шинжтэй улс төрийн домогт:
1.    Агуу жолоодогчийн тухай домог
2.    Цэцэн мэргэн удирдагчийн тухай домог
3.    Үе солигдохын хүлээж найдах тухай домог
 
Хүмүүс өөрсдөө янз бүрийн хуурмаг төсөөлөл, үзлийг бий болгож, домог зохиож байдаг. Харин ард түмнээс үү эсвэл удирдагчдын аль нь их вэ гэдэг асуулт урган гарна. Өөрийгөө төөрөлдүүлэх, хуурмаг төсөөлөл, домог бүтээх нь хүмүүсийн гадаад ертөнц дэх хүндрэл бэрхшээлээс хамгаалах хариу үйлдлийн үр дүн юм. Хүмүүс өөрсдөө баярлан, өөрөө хууртдаг, энэ нь улс төрчдийн хувьд бэлэн өгөөш болдог тал бий. Ард түмэнд үе үе тараавал зохих массын далд ухамсрын хүчдэл үүсч байдаг. Тухайн сэтгэл зүйн халдвар нь нарийн зохион байгуулалттай тухайлбал, бидний зовлонгийн шалтгаан болсон тэрхүү объект буюу ард түмний дайсныг эрж хайх байдлаар явагдана. Мэдээж энэ бол төөрөгдөл. Гэхдээ домог эхлээд ард түмэнд үүсээд дараагаар нь улс төрчид өөрсдийн ашиг сонирхолтой холбон баяжуулж, анхаарал татахуйц хэлбэрээр илэрхийлж байдаг.
 
Ерөнхийдөө домог нь цаг хугацаа, нөхцөл байдлын өөрчлөлтэй цуг хувьсан алга болж, объектынх нь мөн чанар, үнэлэмж өөрчлөгдөж байдаг. Домог бодит объектуудын хооронд зохиомол шалтгаант холбоо үүсгэж, хуурамч объект (жирийн улс төрийн этгээ баатрын дүрд хувирах гэх мэт) төрж байдаг. Өнгөрсөн үеийн алдар гавъяаны тухай домог нь улс төрийн харилцаанд зохиомж оруулж, зохиомол зүйлтэй үйл ажиллагааг нэгтгэдэг аж.
 
Аппаратын тоглоом
Энэ тоглоом нь боловсон хүчний дахин хуваарилалтай холбоотой. Энэ тохиолдолд улс төрийн лидерийг залилж болох уу гэдэг асуулт үүснэ. Бодит амьдралд байнга үүсч байдаг. Жишээлбэл, албан ёсны лидертэй зөвшилцөлгүйгээр улс төрийн нууц лидер өөрийн хүнээ хариуцлагатай албанд тавьж болно. Иймэрхүү боломж албан ёсны лидерийн эрх мэдэл хязгаарлагдмал буюу зөвшилцлөөр асуудлаа шийддэг улс төрийн байгууллагуудад өргөнөөр байдаг. Энэ тохиолдолд нууц лидер ажлын байрнаасаа хол бөгөөд албан ёсны лидерт өөрийн саналаа хэлж, улс төрийн холбогдох байгууллага, бүлэглэл зөвшөөрсөн мэтээр ойлгуулж шийддвэрнэ. Гэтэл тэрхүү процессын дараалал яг эсрэгээр байх нь бий. Өөрөөр хэлбэл, нөхөр нууц ноёнтон 2 байгууллага, этгээдийг хоюуланг нь төөрөлдүүлсэн байдаг гэсэн үг.

Улс төрийн лидерийн манипуляци
Улс төрийн бүлгүүдэд аливаа лидерийн албан бус үүрэг ролиос гадна сэтгэл зүйн тодорхой үүрэг давхар гүйцэтгэдэг. Гэхдээ тэрхүү үүрэг нь албан тушаалтай нь шууд холбогдохгүй бөгөөд түүний тэрхүү “нууц” үүргийг дээрх лидерүүд нь л гадарлана. Ялангуяа иймэрхүү мэдээллийг өрсөлдөгчид нь улс төрийн тэмцэлдээ үр дүнтэй ашиглах зорилгоор ангуучилж байдаг.  Захирагсадтайгаа харьцах энэхүү шинж чанарын талаар мэдээллийг эзэмших чадвар нь улс төрийн манипуляци хийх том бололцоог олгодог.
Улс төрийн энэхүү албан бус үүрэг ролийг:
1.    “Дарамтыг зөөлрүүлэгч суудал”-ын дүр
2.    Гүйцэтгэлийн удирдагч, зохион байгуулагч
3.    Улс төрийн сайн дурын зүтгэлтэн, ардчилагч
4.    Удирдагчийн туслах
5.    Дөлгөөн номхон улс төрч
6.    “Бүхнийг” зөвшөөрдөг чөлөөт улс төрч
7.    Нэгтгэгч улс төрч
8.    Бие хүний болон төрийн аюулгүй байдлыг хангагч буюу шалгагч улс төрч
9.    Нууц лидер 
Эдгээр дүр бүхэн харилцааны чадвар, чиглэл, хандалт нь өөр өөр онцлогтой.
 
Зориудын бий болгосон сөрөг хүчинЛидер сөрөг хүчний дүр бүтээх бүлгийг бий болгоно. Энэхүү арга нь жинхэнэ сөрөг хүчний үүргийг шахах зорилгоор зохион байгуулдаг байна.
 
Ард түмний мөнгөтэй улс төрийн лидер
Өөртөө их санал цуглуулахын тулд сонгуулиар ард түмний (төрийн) мөнгөөр ард түмэнд бэлэг авч өгөх бөгөөд үүнийгээ өөрөөсөө гаргаж буй мэтээр ойлгуулна.
 
Тавиул этгээд
Өөрийн аж ахуй, үйлдвэрийн тогтвортой байдлыг хангах, улс төрд буй хугацаанд нь үргэлжлүүлэхмйн тулд найдвартай хүн тавина. Тавиул хүн зөвхөн хувийн аж ахуйн нэгж гэлтгүй парламент, төрийн том байгууллагын албан тушаалын алба хашиж болох бөгөөд лобби хийх, өөрийн талд ашигтай шийдвэр гаргуулахад үр дүнтэй арга юм.
 
Төстэй төрхтэй хүмүүс
Өөртэйгөө төстэй царай хүмүүсээ улс төрийн үйл ажиллагаандаа ашиглах явдал улс төрийн түүхэнд нэг бус байдаг. Тухайлбал, ард түмэнтэй уулзах уулзалтад өөрийнхөө өмнөөс төлөөлж явуулах, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдал хангах зорилгоор болон ОНМХ-ээр байнга ажиллаж байгаа гэх дүр бүтээхийн тулд орлон тоглогчоо ашигладаг.
 
Улс төрийн имиж
Улс төрийн имиж бүтээх, түүнийгээ таниулах, хадгалах, өөрчлөх зэрэг нь тусдаа ярих маш том сэдэв. Нөгөө талаас имиж нь ердийн “ам мэх” л юм.
 
Улс төр дэх нейроны хууль
Хүний тархи маш эмзэг эрхтэн. Иймээс тархийг унтуулахгүйгээр мэс засал хийх аргагүй. Гэхдээ тархи өөрөө өвчний мэдрэмжгүй. Харин тархи ажиллахгүй бол мэдрэлийн төгсгөлүүд өвдөлтийн мэдрэмжгүй болно. Үүнтэй адилаар улс төрч эрх мэдэлд төдий ойр байна төдий хэрээр ард түмнээ мэдрэхээ больдог. Иймээс улс төрчид тэрхүү мэдрэмжээ алдахгүйн тулд эрх мэдлээ эдлэхгүйгээр аод түмэнтэйгээ ойр байхыг хичээдэг. Харин зарим нь зүгээр л ард түмэнд ам мэх “хийж”, “2 өрөө байртай, хоосон хөргөгчтэй, ажилдаа травмайгаар явдаг” хэмээн зальдахыг хичээдэг.
 
Хуучныг шинэ удирдагчаар солих тактик
Үүний тулд өмнөх улс төрийн удирдагчийг өвчтэй, огцрох гэж буй тухай цуурхал тараагаад ямар хариу ирэхийг сэм ажиглана. Энэхүү тоглоомонд ямар дүр бүтээхээс олон албан хаагчдийн цаашдын хувь заяа шалтгаална.

Улс төр дэх манипуляцийн зарчим- Мэдээллийг ард түмнээс нуух тэрчлэн ард түмний тухай мэдээллийг ч ил гаргахгүй байх
- Массыг төөрөлдүүлэх
Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс нилээн ялгаатай бодлого явуулах

No comments:

Post a Comment