2011/02/08

PR-АГЕНТЛАГ, ТҮҮНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ

Овжин чанар  бол мэргэжлийн PR агентлагийн маркетинг болон хоршсон PR мэргэжилтнүүдийн харилцааг нэг үгээр ийнхүү тодорхойлж болно. Ажил хэргийн үр дүнгийн үнэлгээний объектив шалгуурын ил тод бус байдал, зах зээлийн тодорхойгүй орчин, өндөр үнэ хөлс зэрэг нь PR агентлагийн бүхий л үйл ажиллагааны хувьд өчүүхэн “нүгэл” л байдаг. Хэрэв PR агентлагт хандаж буй үйлчлүүлэгч "юу худалдаж авч буй"-гаа эрэгцүүлж үздэг бол нөхцөл байдал илүү тодорхой байхсан. Агентлагууд янз бүр байдаг шиг зарж буй “бараа” нь олон янз байх нь илэрхий юм. 

Зөвлөх агентлаг хийгээд хэрэгжүүлэгч агентлаг
Нэн тэргүүнд PR агентлагийг 2 бүлэгт хуваадаг. I бүлэгт техникийн түнш өөрөөр хэлбэл, нарийн тодорхой тогтоосон үйлчилгээ үзүүлдэг компани багтана. Тэдгээрийн үйл ажиллагаа нь агентлагийн үйлчилгээн дэх стандарт үнэлгээний хуудас /прайс лист/-ыг зохицуулах нэг бол үлэмж ховор тохиолдох зүйлийн цаг хугацааг хэмжихэд чиглэдэг. II бүлэгт зөвлөх компани буюу өөрийн үйлчлүүлэгчийн стратегийн түнш нь байдаг. Үйл ажиллагаа нь төсөлд зарцуулагдах цаг хугацааг үнэлэхэд чиглэдэг байна. 
 
Магадгүй дээрх ангилал нилээд хийсвэр болсон байж болох ч уг ойлголт агентлагийг харьцуулах боломжийг бидэнд олгож байна. Эхнийх нь зах зээлд нийтлэг гүйцэтгэгчид болох кейтиринг компани буюу арга хэмжээ зохион байгуулах, загварын компаниудыг өөртөө багтаадаг. Өөрийн үйлчилгээний үнийг идэвхтэй хамгаалах, үйлчилгээний нарийн тодорхой төрлүүдийг санал болгож байдаг. Уг бүлгийн компаниудын тогтоосон үнэ хөлс зохих агентлагийг сонгох гол шалгуур болж байдаг. 

Хоёрдугаар бүлэгт – консалтингийн нийтлэг компаниуд болох бага хурал зохион байгуулах, төрөл бүрийн семинар явуулах, ажлын өвөрмөц аргачлал боловсруулах, илтгэл зохиох болон бусад сургалт сурталчилгааны үйл ажиллагааны төрлүүдийг зохион байгуулагчид ордог. Тэд гэрээ тохиролцооны явцад өөрийн мэргэжилтний нарийн мэргэжлийн мэдлэг, туршлагыг үнэ хүргэхийг эрмэлздэг байна.
 
Эхнийх нь “та манай компанид ямар үйлчилгээ санал болгож байна вэ” гэсэн асуултад хялбар бөгөөд хурдан хариулдаг. Хоёр дахь нь зохих хариуг эргэлзэлгүй өгдөг хэдий ч урьдчилсан гэрээ тохиролцоо болон дүн шинжилгээ хийх тухайн ажиллаж байгаа салбарын иж бүрэн үнэлгээний бусад хэлбэрийг шаардах тохиолдол түгээмэл. Тэдний үзэж буйгаар ерөнхийдөө тухайн нөхцөл байдлаас бүх зүйл хамаардаг.
 
“Хэрэгжүүлэгч компани”, “зөвлөх компани” чиглэлийн агентлагийн шинж чанар нь тэдгээрийн бүтэц, үйл ажиллагааны чиглэл, шинэ төсөл хөтөлбөрт хандах хандлагаар тодорхойлогдоно. Зах зээл өөрөө тэдгээрийн хөгжил, төлөвшлийг тодорхойлж өгдөг байна.  Хоёр дахь хэв шинжийн компани нь зах зээлд нилээд зонхилдог. Хэдий “ухаалаг” үйлчилгээ бүхий агентлаг төдий хэмжээгээр өндөр шан харамж, нэр хүнд, орлого олж байдаг. Иймд дээрх төрлийн PR агентлагуудын хөгжил зах зээлийн хууль зүй тогтлоор явагддаг нь тодорхой.             
 
Үйлчлүүлэгчид шаардлагатай үйлчилгээ, үйлчлүүлэгчийн өмнөө тавьсан зорилго зорилтоос хамаарч PR хэрэгжүүлэгч эсвэл PR түнш, зөвлөх байх нь тодорхойлогдоно эсэн үг.

PR бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүн ¹1. Цаг хугацаа
Нэгдүгээрт үйлчлүүлэгч PR агентлагаас цаг хугацааг худалдаж авдаг. Компаниуд янз бүрийн шалтгаанаар тухайлбал, чухал PR зорилгыг хэрэгжүүлэхэд тодорхой үед зохих хамтран ажиллагч дутагдалтай, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон өндөр ачаалал, гэнэтийн, яаралтай зорилго зорилт хийгээд ажил үүргийн тогтсон хуваарилалт зэргээс шалтгаалан  цаг хугацаа хүрэлцэхгүй болдгийг байнга мэдэрдэг. Ер нь компани төдийгүй агентлагт ч ажлын 40 цаг /долоо хоногт/ хүрэлцдэггүй.
 
Хэрэв компанид нэгэн зэрэг хөрөнгө оруулагчдийн бага хурал, үйлчлүүлэгчдэд зориулсан арга хэмжээ зохион явуулах, олон шинэ бүтээгдэхүүн гаргах шаардлага тулгарвал өөрөө амжилгүй үлдсэн ойр зуурын ажил хэрэг, үл хүрэлцэх цагаа агентлагт “худалдах” хэрэг гардаг.

Бүтээгдэхүүн ¹2. Нөөц Хоёр дахь бараа бол нөөц юм. Хүн хүч ялангуяа зохих чадвар туршлагатай хүн хүч дутагдахад PR агентлагт хандах шалтаг үргэлж гардаг. PR агентлагтай хамтран ажилласнаар харилцааны /коммуникаци/ чанар болон идэвхийн түвшин үл буурах төдийгүй намжмал үе буюу сул нөхцөлд хэрэгтэй хүн хүчийг олох нөхцөл бүрдэнэ.
 
Барууны томоохон компаниуд PR үйл ажиллагаанд /фронтод/ төлөвлөсөн хүний тоо хэмжээ хүрэлцэхгүй үед орон тооны хуваарь гарган PR агентлагт хандан тухайн дутагдлыг нөхөх явдал түгээмэл байдаг.  

Бүтээгдэхүүн ¹3. Хурд
Агентлаг – сансрын хөлгийг тойрог замд гаргаж дараагийн буудалд хүргэхийн тулд харвасан зөөгч пуужин юм.
 
Компаниуд тухайлбал, хэвлэлийн бага хуралд бэлтгэх, үүсч буй хямралд аналитик шинжилгээ хийх, шаардлагатай хугацаанд мэдээ баримтыг багцлан боловсруулах зэрэгт үлэмж хурдтай хэмнэлээр ажлаа гүйцэлдүүлэхийг эрмэлзэх нь олонтаа. Энэ нөхцөлд агентлаг тэдгээрийн нэн хурдан хийх бөгөөд гэхдээ компаний мэргэжилтнүүд ажил хэргийг яаралтай дэглэмд оруулахыг хүсдэггүйг тооцох хэрэгтэй.
 
Заримдаа компаниуд томоохон хэвлэлийн бага хуралд бэлтгэх хэрэг гарахдаа бидэнд хандаж байсан. Чухал ажиллагаа тул яаралтай хийхийг шаардаж байв. Гэвч эхнээсээ бүхий л магадлалт үр дүн, тулгамдаж болох асуудлуудыг харгалзах, шаардлагатай холбоо харилцааг тогтоох, зохих мэдээ материалыг цуглуулах, бэлтгэх хэрэг гардаг. Тухайн хугацаанд тэд уг үйл ажиллагааг дан ганцаар хийж амжихгүй нь тодорхой юм.

Бүтээгдэхүүн ¹4. Технологи ба практик туршлага
Компаниуд агентлагаас онцлог технологийг худалдаж авдаг. Үүнд PR-ийн үр ашигтай байдлын үнэлгээний технологи ОНМХ-тэй ажиллах технологи, тусгай арга хэмжээ зохион байгуулах технологи зэрэг орно. Хоршсон мэргэжилтнүүдээс агентлагийн мэргэжилтний ялгагдах онцлог бол хоршсон мэргэжилтнүүдийн сургалт дадлагад жилийн хэд хэдэн удаа суух хэвшил, зан араншин зэрэг “улигт” /хар овоохой/ төлөөлөгчдийн ааш маягаас ангидаар агентлагийн мэргэжилтнүүдийн сургалт дадлага нь ажил хөдөлмөр нь байдаг. Шинэ зорилт зорилго бүхий шинэ үйлчлүүлэгч, өөрийн гэсэн шинэ хандлагатай компаний шинэ  хамтрагчид, өөрийн давуу талд нэг бүрчлэн анализ шинжилгээ хийсэн тендер – энэ бүхэн нь ”агентлагийн хүн хүч”-ний зүгээс зорилго зорилтыг маш өргөн цар хүрээнд шийдвэрлэх тэрчлэн янз бүрийн эх сурвалж бүхий мэдээллийг тухайн хүрээ хязгаар руу үр ашигтайгаар чиглүүлж болох технологийг зохион бүтээхэд сургадаг. Тухайн технологийг ашиглах практик туршлага хамгийн үнэ цэнтэй зүйл бөгөөд эцсийн дүнд үйлчлүүлэгчид л энэ нь хүрдэг юм.
 
Нөгөө талаас практик туршлага нь “бараа бүтээгдэхүүн” болж байдаг. Ямар нэгэн тодорхой салбарт туршлага байхгүй явдал PR агентлагт хандах үргэлжийн шалтаг шалтгаан болдог байна. Хамтын зохиол бүтээл төлөвлөх, хэвлэх, сэтгүүлчдийн аяллыг арга хэмжээний үүднээс нухацтай зохион байгуулах, бие даасан илтгэгчдийг урин томоохон бага хурал зохиох, хямралт нөхцөл байдлын үед олон хувилбараар үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах гэх мэт.
 
Бүтээгдэхүүн ¹5. Холбоо харилцаа
Хамгийн шилдэг хэрэгжүүлэгчийн мэдлэг чадвар нэг бус төслөөр урт хугацаанд шалгагддаг. Тодорхой зорилготой сэтгүүлчдийн мэдлэг чадвар үлэмж үнэлэгддэг хэдий ч арга хэмжээг мэргэжлийн үүднээс зохион байгуулах, мэдээллийн учир шалтгаанд мэргэжлийн үүднээс хандан ажиллах явдлыг юугаар ч орлуулах аргагүй. Агентлаг өөрийн холбоо харилцааг зарах нь олонтоо бөгөөд үйлчлүүлэгч өөрийн “албан ёсны гүйцэтгэх ажил хэрэг”-ийг гүйцээхийн тулд түүнийг нь худалдан авахад хүрдэг байна.

Бүтээгдэхүүн ¹ 6. Шинэ сэргэг санаа, тал бүрээс харах чанар
Шинэ агентлагаас гол  хүсэн хүлээдэг зүйл бол – “аугаа санал санаачлага” юм. Агентлаг бол санаа санаачлагын банк юм. Зохиомол цуурхал, сэтгэл хөдлөм гарчиг, үл мардагдам арга хэмжээ. Зохиосон үйл ажиллагаа бүхэлдээ бүрэн хийгдсэн ч үйлчлүүлэгч сэтгэл дундуур үлдэж хэрхэвч болохгүй. “Санаа” бүр хэрэгжин биеллээ олох хэцүү. Гэхдээ хэрэв санаа санаачлага үнэхээр урагштай бол ямар ч онцгой , хүнд бэрхшээлтэй нөхцөл байдлыг авч үзэх хэрэггүй. Үйлчилгээний өмнөө тавьсан завсрын зорилгыг л авч үзэхэд тухайн ажлын үр дүнд үйлчлүүлэгч хангалтгүй санагдавч, агентлагтай хамтран ажиллахдаа үйлчлүүлэгч сэтгэл хангалуун үлдэх явдал маш чухал. Агентлагтай хамтран ажилласнаар тухайн үйлчлүүлэгч сэтгэл хангалуун байх явдал – агентлагийн амжилтын гол шалгуур мөн.
 
PR агентлагийн өөр нэг “бараа бүтээгдэхүүн”-д “тал бүрээс харах чанар” нягт холбогдоно. Компаний PR-ийн хэлтэс алба өөрийн байгууллагын бизнес үйл явцыг тал бүрээс нь чадамгай харах чадвар компаний хөгжлийн анхдагч нөөц юм. 
 
Бүтээгдэхүүн ¹7. Чадвар
Агентлагийн үйлчилгээг худалдаж авах гэдэг нь үндсэндээ түүний мэргэжилтнүүдийн мэдлэг, авъяас чадварыг худлалдан авна гэсэн үг. Гол нь зөвхөн танд хэрэгцээтэй тодорхой авъяас чадварыг худалдан авах ёстойг ойлгох нь чухал. Хэрэгтэй ач холбогдлыг тооцон таны санаснаас нилээд зөрсөн зайлшгүй гүйцэтгэх ажил ч байж болно. Төслөөс хамаарч янз бүрийн түвшинд мэргэжилтний зарцуулах цаг хугацаа болон үүрэг ролийг ихсгэх буюу багасгавал зохино.
 
“10 ассистент буюу туслах”. Техникийн төрөл ихтэй томоохон төслийн ажлыг агентлагийн зүгээс нилээд тооны ассистент туслахыг татан оролцуулах замаар гүйцэтгэх шаардлагатай.
 
“3 менежер”. Эксперт үнэлгээ шаардлагатай, төлөвлөлтийн томоохон хэсэгтэй төсөлд төслийн менежер чухал үүрэг рольтой. Ялангуяа тэд шинэ мэдээ мэдээллийг хүлээн авахаас хамаарч төслийн явцыг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нөлөөлдөг.
 
“1 хамтрагч түнш”. Агентлагийн хамтрагч түншийн мэдлэг чадварт – нарийн төвөгтэй томоохон зорилт, урт хугацааны төлөвлөлт багтана. Нэр томъёоноос хамаарч агентлагт хэрэгжүүлж болох үүрэг функцыг жишээлбэл агентлагийн захирал гэх байдлаар тодорхойлно.

Агентлагийн үйлчилгээг худалдаж авах хийгээд тухайн худалдан авалтын үнэ цэнийн тухай эрэгцүүлэхдээ зүйрлэвэл үргэлж олон давхрагат амтат боов мэт санаж хамгийн “амттай” хэсгийг хуваан авах буюу өөрт хэрэгтэй талаас нь анхаарч байх хэрэгтэй. Туслах, менежер, хамтрагч түнш нар нь төсөл бүрт байдаг нь санамсаргүй хэрэг биш. Гэвч тэдгээрийн оролцооны хэмжээ хязгаар таны “амттай” гэж үзсэн эсэхээс шалтгаалж тодорхойлогдоно.   

Бүтээгдэхүүн ¹8. Бүтэцжүүлэлт
Агентлагтай хамтран ажиллахдаа бүхий л PR хэлтэс тасгийн ажил байдлыг хэлбэржүүлэх түвшинд сайн ярилцдаг. Ажлын өмнөө тавьсан зорилтыг албан ёсоор тавих, гүйцэтгэх ажлыг нэг бүрчлэн хариуцах энэ бүхэн нь дэг журам, бүтэцлэг шинж чанарыг мэдрэх мэдрэмжийг төрүүлдэг. Ажлыг албан ёсны бүтэцжсэн түвшин, агентлагийн практик зорилтыг зохистойгоор шийдвэрлэх явдал нь хамтын ажиллагаанаас үйлчлүүлэгч сэтгэл ханамжтай хийгээд ханамжгүй байхын гол бүрдлийн нэг болж байдаг.    
 
Бүтээгдэхүүн ¹9. Уур амьсгал
Үйлчлүүлэгч нь хэн түүнд таалагдаж, хэнтэй байхдаа аятай тухтай мэдрэмж төрдгөөс шалтгаалан ямар нэг агентлагийг сонгож цаашлаад байнга хамтран ажиллаж байдаг. Агентлагтай бий болсон өвөрмөц, зөн билгийн шинжтэй хамтын ажиллагааны уур амьсгал үйлчлүүлэгчийн хувьд үнэт зүйл, үйлчилгээний жинтэй хэсэг болж байдаг. Баяр талархал, харилцааны хэв маяг, хувь хүнд анхаарал хандуулах аяс, элэгсэг чанар зэрэг нь бүхэлдээ бухимдал сэжгийг зайлуулж, баяр баясгаланг төрүүлсэн аятай, сайхан зүйл болдог юм.
 
Нэгэн бизнесмен – “хүмүүс бүхэл өдрийг нэг нэгэнтэйгээ тоглох боломжтой байхын тулд ажил хийдэг” гэж хэлжээ. “Агентлаг-Түнш”-ийн хожлын сайн тоглоом бол аль аль тал нь сэтгэл хангалуу байхад оршино.

Бүтээгдэхүүн ¹10. Харилцаа, учир холбогдлыг мэдрэх нь.
Үйлчлүүлэгч өөрийн компани болон хувь хүнийхээ хувьд түүнтэй харилцах харилцааг худалдан авдаг. Үйчилгээг худалдан авснаар бид тэрээр бидэнтэй харилцана гэж  хүлээж, итгэж найдаж байдаг. Бид зөвхөн үйлчилгээг  авах буюу үйлчилгээ үзүүлэгчийг сонгох үедээ өөрсдийн ач холбогдлыг мэдэрч байдаг бөгөөд энэ нь ч үйчилгээний чухал бүрэлдэхүүн болдог. Тухайлбал, таны компъютерийг хүргэж өгөх баталгаа, үйлчлүүлэгчээс үнэн сэтгэлийн хүндэтгэлийг олж буй тухай психоаналитикчийн мэдрэмж, өөрийн цор ганц хэрэглээг хангах хувийн сонирхол зэрэг нь чанартай үйлчилгээ мөн байлгүй яахав. Хүндэтгэлийг худалдан авах нь мэдээж боломжгүй хэдий ч үйлчлүүлэгчдийн хүндэтгэлгүйгээр урт хугацааны туршид амжилттай бизнес эрхлэх боломжгүй юм.

No comments:

Post a Comment