2010/11/11

GR БУЮУ ТӨРТЭЙ ХАРЬЦАХУЙ

Аливаа байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд төр засаг болон орон нутгийн засаг захиргааны газруудтай хэл амаа олох шаардлага байнга гардаг. Тэдэнтэй хэл амаа олохгүйгээр нэг ч алхам хийх хэцүүг хэн хүнгүй мэднэ. 
GR бол төрийн захиргааны институт, улс төрийн болон олон нийтийн бусад байгууллага, гзаруудтай тодорхой чиглэлийн дагуу хамтран ажиллах харилцааны арга, зарчмыг тэмдэглэсэн ойлголт юм.
 
GR ажиллагаа нь төрийн байгууллагуудад тодорхой зорилгоор харилцан нөлөөлөл үзүүлэхэд үлэмж ач холбогдолтой.

PR-ын бас нэг чухал үүрэг бол тухайн байгууллага, аж ахуйн нэгжийг ашиг сонирхлыг төрийн бодлого, үйл ажиллагаатай нийцүүлэхэд анхаарлаа хандуулах явдал оршдог. Тодруулбал, тухайн чиглэлээр хэрэгжүүлэх үзэл баримтлал нь дараах үйл ажиллагааг өөртөө багтаадаг.

·   Хөгжлийн кампанит ажлын стратеги боловсруулах;
·  Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны үзэл хандлагад нийцүүлэн аж ахуйн эерэг имижийг бүрдүүлэх;
·  Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны талаар засаг захиргааны ойлголтыг өргөжүүлэх зорилгоор, тэдэнд хандсан тайлан мэдээлэл, танилцуулга бэлтгэх, төлөвлөх;
 Орон нутгийн засаг захиргааны үзэл хандлагад нийцүүлэн хямралын PR менежментийн нөөц боломжийг бэлтгэн нөөцлөх зэргийг хийж байх хэрэгтэй юм байна.

1 comment:

  1. ЦагаантолгойтJanuary 24, 2011 at 2:30 AM

    хамгийн гол улс төрийн нам, аливаа байгууллагын олон нийт дэр нэр төрийг өндөрт байлгахад чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулахыг хэлнэ.

    ReplyDelete