Showing posts with label УЛС ТӨРИЙН ТЕХНОЛОГИ. Show all posts
Showing posts with label УЛС ТӨРИЙН ТЕХНОЛОГИ. Show all posts

2013/06/23

МЭДЭЭЛЛИЙН ДАЙНААС УТГЫН ДАЙН ЛУУ...

Мэдээллийн хэрэгсэл гэдэг нь үйл явдлын талаар олон нийтэд дамжуулагч хэрэгсэл төдий байхаа аль хэдий нь больжээ. Телевиз, сонин, интернет нь мэдээ, мэдээлэлд шинэ утга санаа оруулан, олон нийтэд нөлөөлөхийг нэн тэргүүний зорилгоо болгов. Тайлбар зүүлт ашиглан баримт фактыг утгачлан хөрвүүлж, олон нийтэд хүргэх үйл явцыг “утгын дайн” гэж тодорхойлж болно. 

Ялангуяа улс төрийн талбар дахь утгын дайны арга технологи, нөлөөлөл өргөн далайцтай байх нь түгээмэл. Дэлхийг хамарсан хүйтэн дайнаас аваад 21-р зуунд өрнөсөн посткоммунист орнууд дахь өнгөт хувьсгал, араб дахь “нийгмийн сүлжээт” бослого хөдөлгөөнүүдэд утгын дайны нөлөө их байсан.

2011/11/29

КОММУНИКАЦИ АЖИЛЛАГАА БУЮУ ТАЙЛБАРЛАХУЙД СУУРИЛСАН ХАРИЛЦАА


Мэдээллийн урсгал өнөөдөр санаанд оромгүй хурдацтайгаар өсч байна. Иймд мэдээллийн хомсдол биш харин анхаарлын хомсдол нийгэмд тэлж өргөсөх болов. Энэ үүднээс мэдээлэл түгээх үйл явц биш харин олон нийтийн ухамсар, анхаарлыг удирдах, түүнийг шаардлагатай нөхцөл байдал, объект руу хандуулах ажиллагаа чухалд тооцогдох болжээ. 

2011/06/30

УЛС ТӨРИЙН ЦАХИМ АЖИГЛАГЧ

Орчин цагийн ардчилсан улс төрийн тогтолцоонд ОНМХ-тэй харьцах явдал улс төрийн амжилтын түлхүүр нөхцлийн нэг гэдэг нь хэдий нь нууц биш зүйл болжээ. Тэр тусмаа интернет-ОНМХ (интернет сонин, интернет телевиз, интернет-радио гэх мэт) улс төрчдийн хувьд өөрийгөө таниулах, нэр хүнд олох өргөн бөгөөд шинэ бололцоо нөхцлийг улам бүр нээж өгөх болов. 

2011/04/17

УЛС ТӨРИЙН АМ МЭХ

Улс төрийн талбарт жирийн иргэдийн нүдэнд өртдөг хийгээд эс өртдөг олон янзын үйл явдал, тоглолт явагдаж байдаг. Түүний дотор ардчилсан засаглалтай эсэхээс үл хамааран бүхий л орны хувьд улс төрчдийн далд явууллага, арга мэхийн тухайд олон янзын хууч яриа, домгоос аваад ОНМХ-ээр баримт мэдээ цаашлаад шинжлэх ухааны хувьд харьцангуй цэгцлэн авч үзсэн нотолгоо, ангиллууд цөөнгүй байдаг. Ингээд улс төрийн нэгэн ойлголтын хүрээнд улс төрчдийн явуулдаг зарим нэг арга залийн талаар мэдээллийг дор бэлтгэв.

2011/04/06

УЛС ТӨРИЙН СТЕРЕОТИП

"Африк бол аюултай газар", "Америк нь эрх чөлөөний орон", "Лалын шашинтууд бүгд террористууд", "Монголчууд залхуу болохоос оюуны өндөр чадвартай ард түмэн", "Монголчууд урд хөршөөсөө л болгоомжлох ёстой", "Залуучууд АН дэмжиж, ахмадууд МАН-ыг дэмждэг" гэх мэт бодит хийгээд бодит бус ойлголт нийгмийн ухамсарт хэрхэн хоногшиж,  өөрчлөхийн аргагүй үлддэгийн учир шалтгааныг нийгмийн шинжлэх ухаанууд өөр өөрсдийн өнцгөөр янзаар бүрээр тайлбарлах байх. Харин энэ удаад уг асуудлыг нийгэм-улс төрийн стереотип хэмээх ойлголтын хүрээнд тайлбарлан авч үзсэнийг та бүхэндээ бэлтгэн хүргэж байна.

2011/03/14

УЛС ТӨРИЙН БУС СУРТАЛЧИЛГАА

Улс төрийн технологичид, PR-чдын ярианы гол сэдэв "улс төрч сурталчилгаандаа яаж инээмсгэлэх эсвэл уурлах" дүр бүтээх, "хэрхэн мөрөн дээрээ пиджакаа “гоё” тохох" тухай л байх нь олонтаа. Харин энэ удаад улс төрчдийн тоглосон улс төрийн бус сурталчилгааны тухай цөөн хэдэн баримт орууллаа. Сурталчилгаа, PR-ийн технологи талаас харвал санаа авчихаар зүйл байна лээ...

2011/03/09

УЛС ТӨР ДЭХ SMS ТЕХНОЛОГИ

Гар утас хэмээх зүйл хэрэглээнд нэвтэрснээс хойш өдгөө хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ нэгэнт болж, өмнө нь түүнгүйгээр хүмүүс хэрхэн амьдарч, ажил хэргээ зохицуулж ирсэн нь зарим хүний төсөөлөлд буухгүй байх нь энгийн үзэгдэл болж. Орчин үеийн иргэншсэн хүний хувьд гар утсыг биеэсээ салгах нь байж боломгүй үзэгдэл бөгөөд түүнгүйгээр нэг өдөр ч бүтэн өнгөрөөх аргагүй болсоныг та бид өөрсдөө ч нотолж чадна.
 
Эзнээсээ салдаггүй энэ харилцааны “эрхтэн”-г улс төр яаж ашиглахаа аль хэдийнээс тооцоолчихолгүй яахав. Бид бүхний нэрлэж заншснаар мессеж гэх товч цахим захидлыг (Short Message Service) улс төрийн хүрээнд хэрхэн ашиглаж буй талаар судлаачид янз бүрээр дүгнэж байна. Ялангуяа сонгуулийн өрсөлдөөнд улс төрийн нам хүчнүүд, нэр дэвшигчид сонгогчид руу хандсан мессежийг ардчилсан улс орнуудад түгээмэл ашиглах болжээ.

2011/03/04

УЛС ТӨР ДЭХ САНАЛ АСУУЛГЫН НӨЛӨӨ


Нийгмийн санаа бодлын судалгаа –нийгмийн шинэ үеийн “уран бүтээл. Нийгэм, хүмүүс юу бодож, санаж буйг судлан тодорхойлохын тулд хүн төрөлхтөн олон зүйл сэдэж санаачилсаны нэг нь санал асуулга ажээ. Энэ нь нийгмийн олон салбар хүрээнд өргөнөөр ашигладаг ч юу юунаас илүү улс төрд түүний “ашиг тус”, үр нөлөө хамгийн өндөр байдаг гэдгийг улс төр сонирхдог хүн бүр гадарлана. Ингээд улс төрд санал асуулга нь технологийн нэг арга хэрэгсэл болохын хувьд хэрхэн нэвтэрсэн, түүнийг яаж ашиглаж байсан хийгээд өдгөө өөр ямар зорилгоор түүнийг хэрэгжүүлдэг талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна.  

2011/02/21

УЛС ТӨРИЙН НАМЫН THINK TANK: ТЕХНОЛОГИ, АЖИЛЛАХ АРГА БАРИЛ

Төрийн бодлогыг мэргэшсэн яам, агентлагууд боловсруулан хэрэгжүүлэхээс гадна улс орнуудад төрөөс тусдаа бүтцүүд уг үйл ажиллагаанд оролцож ирсэн баялаг туршлагатай. Улс төрийн намыг улс орны бодлого, үзэл баримтлалыг санаачлагч гэж үзвэл тэрээр өөрийн гэсэн оюуны том төвтэй байх шаардлага зайлшгүй гарна. Ингээд дэлхий дахинд төр засгийн болон намын бодлогыг боловсруулахад чухал үүрэгтэй оролцдог намын “Think tank” төвүүдийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

2011/01/25

СОНГУУЛИЙН ҮЕИЙН УЛС ТӨРИЙН МАРКЕТИНГ

Сонгуулийн кампаний стратеги ба тактик
Улс төрийн нам, эвслийн сонгуулийн стратегийг улс төрийн нам, эвслийн дээд түвшний удирдлагатай зөвшилцөж тохиролцсны дагуу сонгуулийн кампанийн баг боловсруулдаг. Энэ нь стратегийн зорилгыг цэгцлэх, үйлдлийн дэс дарааллыг тодорхойлох, түүнчлэн материаллаг нөөц санхүүгийн болон хүний нөөцийг хуваарилах гэх мэт төлөвлөгөөнөөс бүрддэг.
 
Сонгуулийн кампанийн стратеги, тактикийг практикт боловсруулан хэрэгжүүлэх ажил нь дараах үндсэн үе шаттай явагдана. 

2011/01/21

УЛС ТӨРИЙН МАРКЕТИНГ

Улс төрийн тавцанд олон нам өрсөлдөж буй тохиолдолд ялангуяа сонгуулийн кампанийн үед сонгогчид өрсөлдөгч нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулга суртачилгааны нөлөөлөлд автаж түүний төлөө саналаа өгөхөөр сонголт хийж буй тухайн нөхцөлд улс төрийн маркетинг хэр зэрэг чухал зүйл болохыг улс төрчид илүү сайн ухаардаг. Энэ үед л улс төрийн намын удирдлага өөрийнхөө нэр дэвшигчийн төлөө сонгогчдын саналыг өгүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй байсныг эргэцүүлэн бодохыг хичээдэг ч нэгэнт оройтсон байдаг билээ. 

2011/01/15

СОЦИОЛОГИЙН СУДАЛГААНД ДЭЭР АЖИЛЛАХ ХАР ТЕХНОЛОГИ

Сонгуулийн үед улс төрийн хүчнүүдийн хооронд сонгогчдын бодол санаа, сэтгэл хөдлөлийг өөрсөддөө татах тэмцэл хүчтэй өрнөдөг. Энэхүү тэмцлийн нэг хэлбэрт социологийн судалгаатай “ажиллах” , тайлбарлах арга ажиллагаа багтдаг. Үр дагаварт нь жирийн сонгогчид төдийгүй мэргэжлийн сэтгүүлчид ямар манипуляци технологийн нөлөөнд автсанаа анзааралгүй өнгөрдөг аж.

2010/12/13

ПОПУЛИЗМ БОЛ УЛС ТӨРИЙН ТЕХНОЛОГИ

Популизм гэж юу вэ?
1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалаар нийгэм улс төр, эдийн засгийн салбарт өөрчлөлт гарсан, нийгмийн харилцааг илэрхийлж байдаг хэл ярианд олон шинэ нэр томъё орж ирсэн юм. Үүний нэг тод жишээ бол улс төр, сэтгүүл зүйн салбарт их багаар хэрэглэгдэх болсон популизм хэмээх ойлголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорив.
 
Популизм (populus – ард түмэн гэсэн утгатай латин үгнээс гаралтай) хэмээх нэр томъёог анх АНУ-д XIX зууны эцсээр хэрэглэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн зуунаас улс төрийн хэллэгт нилээд том байр суурь эзлэх болсон аж.

2010/11/21

ЦАХИМ УЛС ТӨР БА УЛС ТӨРИЙН ОРОЛЦООНЫ ШИНЭ ХАНДЛАГА

Мэдээллийн технологийн хөгжил эрчимжиж, тэр хэмжээгээр мэдээллийн технологи нийгмийн салбар хүрээ бүрт нэвчин, түүнээс нийгмийн салбар хүрээ улам бүр хамааралтай болж байна. Энэхүү үзэгдлийг нийгмийн хөгжлийн шинэ эриний эхлэл буюу аж үйлдвэржилтийн дараах /мэдээллийн/ нийгэм гэж томъёолох явдал нийгмийн ухааны ном зохиолд түгээмэл тааралдах болсон. Тэр дунд улс төр цахимжиж, “цахим улс төр”, “цахим ардчилал”, “цахим иргэн” хэмээх ойлголт нэгэнт бүрэлдэн хөгжиж эхэлжээ.
 

2010/10/26

ЗОМБИ ГЭЖ БИЙ ЮУ?

САНУУЛГА: УДААН БҮҮ ХАР
Уран зохиол, кино бүтээл, сонин хэвлэлээс бид “Зомби” гэдгийн талаар их бага мэдээлэл авч байсан төдийгүй заримдаа өдөр тутмын яриандаа ч хэн нэгнийг шоглон хэлэлцэхдээ дээрх ойлголтыг хэрэглэх нь бий.  Гол төлөв мах цус сордог эсвэл ямар ч эрч хүчгүй хүнийг ийнхүү нэрлэх нь бий. Үүнээс арай өөр утгатай ойлголт болохыг юуны өмнө сануулъя. 

2010/10/23

ЦУУРХАЛ БОЛ МЭДЭЭЛЛИЙН ДАЙНЫ ТЕХНОЛОГИ

     Хүн төрөлхтний аливаа мэдээ мэдээллийг өргөн хүрээтэй, хурдтай  тараах хамгийн эртний арга бол цуурхал. Өдгөө ч энэхүү чанараа алдаагүйгээр барахгүй түүнийг тараах олон арван сувгууд бий болж, тодорхой зорилгоор цуурхал шуугиан тарих арга технологийг сайжруулан хөгжүүлэхийн сацуу тухайлан энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд хүртэл бэлтгэгдэн ажиллах болжээ.

     Нүүдэлчин Монголчуудын хувьд аж ахуйн хэвшил, сэтгэл зүй, газар зүйн онцлог, соёлтой нөхцөлдөн мэдээллийг цуурхан тараах, хүлээж авах үйл явц амьдралын салшгүй нэг  хэрэгцээ байдаг. Тийм ч учраас бодит мэдээлэл, баримт фактаас илүү цуурхалд итгэх, үнэмших хандлага бидний менталитетийн онцлог юм.  

2010/10/16

УЛС ТӨРИЙН КОНСАЛТИНГ МОНГОЛД?

Монгол улс 1990-ээд оноос нийгэм-улс төрийн ардчилсан тогтолцоонд шилжиж, улмаар олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн ардчилсан сонгууль явуулж эхэлснээс хойш 20 жилийн нүүр үзэх гэж байна. Мөн үеэс нийгэм-улс төрийн шинэ тогтолцоо, үзэгдэл, үйл явц бүрэлдэж эхэлсэнтэй холбогдон түүний агуулга, мөн чанарыг илэрхийлсэн улс төрийн үйл явц, үйл ажиллагааны шинэ хэлбэр, хэв маяг, улс төрийн арга зарчим, технологи хөгжиж байна. 1990 оноос өмнөх улс төрийн сонгууль явуулж ирсэн туршлага, өнгөрсөн хугацаанд төлөвшсөн олон нийтийн улс төрийн соёл, улс төрийн арга, технологийн барууны хэв маяг бүхэлдээ монголын улс төрийн амьдралд гарсан эрс өөрчлөлт хувьсал нь монголын гэх өвөрмөц улс төрийн орчныг бүрдүүлжээ. Тэрхүү өөрчлөлт хувьсалыг улс төрийн сонгуулийн үед илүү хурцаар үзэж мэдэрч болно.

УЛС ТӨРИЙН КОНСАЛТИНГ

1. Улс төрийн консалтингийн тухай ойлголт
Барууны нийгэм судлаачид улс төрийн шинжлэх ухааныг үлэмж прагматик шинжлэх ухаан гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш юм. Учир нь уг шинжлэх ухааны онолын чиглэлээс хавсарга салбар нь өндөр хөгжсөн байдгаар тайлбарлагдана. Орчин  үеийн улс төрийн шинжлэх ухаанд “улс төрийн бодлогын шинжилгээ”, “улс төрийн маркетинг”, “улс төрийн менежмент”, “улс төрийн консалтинг”, “улс төрийн имиж судлал”, “улс төрийн сэтгүүл зүй” зэрэг улс төрийн үйл ажиллагаа болон технологит өргөнөөр ашиглагддаг томоохон хавсарга салбаруудын эзлэх байр суурь улам бүр өссөөр байна.

2010/10/14

СӨРӨГ РЕКЛАМ


 Реклам сурталчилгаагаар эсрэг талыг үр дүнтэй, ил шуудаар хэрхэн довтлох нь улс төрийн бүхий л кампаний үндсэн асуудал юм. Сөрөг хүчин рүү довтлохдоо хэрэв, тэр нь шудрага гэж ойлгогдож байвал гайхалтай үр дүнтэй байж чадна. Нэр дэвшигчийн гавъяа зүтгэл эсвэл түүнийг үгүйсгэхээс хамаарч хэрэв өрсөлдөгчид хаягласан түүний сануулга “базаахгүй буюу аар саар” гэж ойлгогдож буй нөхцөлд нэр дэвшигчид өөрт нь бумаринг болон буухад хүрдэг. Тухайн үзэгдэл (сценари) болохоос өмнөх айдас бүхий л улс төрчдийн чичрээдсийг хүргэдэг бөгөөд үүнээс шалтгаалан уг боломжийг ашиглахгүй байх нь олонтаа. 

УЛС ТӨРИЙН СУРТАЛЧИЛГААНЫ АРГУУД

Реклам бол итгэл үнэмшилд зориулагдсан харилцааны хэв маяг (өөрөөр хэлбэл, үзэгч, сонсогчдод ямарваа нөлөө үзүүлж байдаг). Үүний үр нөлөө үйл байдлаар (рекламдаж буй бүтээгдэхүүнийг та худалдан авна) болон чиг зорилгоор (уг бүтээгдэхүүн танд таалагдана) илэрч болно. Харин реклам сурталчилгаа нь өөрөөр когнитив нөлөөлөл үзүүлдэг (тухайн бүтээгдэхүүний онцлогийн талаар мэдэж авна.) Тодорхой бренд бүтээгдэхүүнийг төдийгүй үйлчилгээг рекламддаг. Цаашлаад реклам нь зөвхөн бүтээгдэхүүнийг худалдаалах зорилготой бус, эерэг имиж бүтээх, реклам сурталчилгааг хүлээн авагчдад тааламжтай хүсэл сонирхлоо мэдрүүлэхэд чиглэдэг юм.